Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,665-д коронавирусийн халдвар батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Нөхөн сонгууль болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ
Коронавирусний тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байгаа. Мөн томуугийн улирал эхэлж байна
Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэн та "Ковид-19" халдвар илрүүлэх PCR шинжилгээний хариу болон вакцины гэрчилгээг е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системээс аваарай.
Өчигдөр буюу 2021 оны аравдугаар сарын 8-нд нийслэлийн хэмжээнд I тунд 48, II тунд 187, нэмэлт сэргээх тунд 1819, нийт 2054 иргэнийг дархлаажууллаа.
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 31 цэгт 80 багийн 293 эмч, ажилтан ажиллаж, 4838 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 9-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.
Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг шилжүүлэн зөөх ажил хийгдэх тул:
Коронавируст халдвараар өвчлөөд, эдгэрсэн иргэд Эмнэлгийн магадлагааг e-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системээс аваарай.
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байна.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм. “Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна
Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болсон нь Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон сум байгаа бол Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,368 нь Улаанбаатар хотод, 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан хаагчид нэгдэж "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд Тэсмэг, Улиас, Үрэл модны бут, суулгац тарилаа."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.
2021 оны аравдугаар сарын 8-ны баасан гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршлыг танилцуулъя.
Энэ сарын 07-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 67, II тунд 170, нэмэлт сэргээх тунд 1492, нийт 1729 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 16.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2926 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67114 (75.5 хувь), 16-17 насны 26350 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.08/ Улаанбаатар хотод 18 явуулын баг, 36 суурин цэгт 63 багийн 268 эмч, ажилтан ажиллаж, 3138 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нийслэлийн хэмжээнд 6539 байсан бол өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа иргэд 31 мянга гаруй байсан бол 29 мянга орчим болж буурчээ
Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм
“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг цагдан хорих 461 дүгээр ангиас өчигдөр сулласан билээ. Тэгвэл түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр өнөөдөр гарчээ.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны өдөр явагдана. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргажээ. Тус захирамжид энэ сарын 9-11-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна
Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан
Эрүүл мэндийн байгууллагууд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээг авч, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна. Гэвч эмнэлгийн болон гэрийн нас баралт бүртгэгдсэн хэвээрээ байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалтай холбоотой иргэдийн санал гомдол гарч байна. Иймд коронавируст халдвар (КОВИД-19) –өөр өвдсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанар, үр дүнд хяналт, үнэлгээ хийж алдаа дутагдлыг илрүүлэх цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулагдав. Коронавируст халдвар (ковид-19)-ын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт хяналт, үнэлгээ хийж мэргэжил арга зүйгээр хангах ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн харьяа байгууллагууд хамтран оролцож байна. Коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвдсөн иргэдэд хэвтэн эмчлэх, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чанарт хийх үнэлгээний хуудас боловсруулах, Батлагдсан хуваарийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйгээр хангах, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дүгээр тушаалаар батлагдсан оношилгоо зааврын мөрдөлтөд хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллага бүрт коронавируст халдвар (КОВИД-19)- аар өвдөж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон эмчлүүлж байгаа маш хүнд, хүнд хүндэвтэр өвчтөний түүхийг түүвэрлэн авч дүн шинжилгээ хийх, Өвчтөний биеийн байдлын үнэлгээ, эрэмбэлэн ангилалд, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх үйл явцад үнэлгээ өгөх, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээнд гарч буй алдаа дутагдлыг илрүүлэх Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний өвчний түүхэнд хийсэн үнэлгээг нэгтгэж, дүгнэлт хийн, зөвлөмж боловсруулж, эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх, Эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд газар дээр нь очиж хяналт тавих, Эрүүл мэндийн байгууллагуудад хийсэн хяналт, үнэлгээний дүнг Эрүүл мэндийн яамны удирдлагуудад танилцуулж холбогдох арга хэмжээг шийдвэрлүүлж ажиллах юм. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагчаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Энхцолмон, нарийн бичгээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтэн С.Ундармаа, ЭХЭМҮТ-ийн чанарын менежер Ч.Дуламрагчаа болон эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн. Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна
нөөдөр морь цагт Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тодруулбал, гурван ирэх хүүхдийн хоёр нь хүү, нэг нь охин мэндэлсэн байна
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Агаар орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нартай өргөтгөсөн хурал хийлээ. Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Уулзалтаар дүүргүүд дэх түлш борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл байдал ямар байгааг дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна
Нийслэлд өнгөрсөн есдүгээр сарын 13-наас “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын аян эхэлсэн. Тус дархлаажуулалтад 2-11 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж байгаа бөгөөд зорилтот бүлгийн нийт 172.220 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 5-ны байдлаар томуугийн дархлаажуулалтад 153.652 иргэн буюу нийт хамрагдвал зохих хүмүүсийн 89.2 хувь нь хамрагдаад байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 2,237 тохиолдол шинээр батлагджээ. Батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, 1,107 нь нийслэл хотод 1,130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Одоогоор халдвар авсны улмаас 22,110 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж