Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан юм. Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим визийг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ. Цахим виз мэдүүлэх гадаадын иргэд нь https://evisa.mn/ системээр цахим визийн мэдүүлгийг үнэн, зөв бөглөн, төлбөрөө төлөх бөгөөд виз мэдүүлгийн баримт бичиг хянагдсаны үндсэн дээр ажлын гурав хоногт хариугаа авах боломжтой болж байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 221 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 150 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 71 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 64 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 10 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
-Хаан банкны захирлууд хуралдаад “Таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй” гэж хэлсэн, банкнаас хо Хаан банкнаас их хэмжээний мөнгөө алдсан хохирогчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн б шөнө 20 сая, 5 сая, 400 мянга, 10 саяар нь мөнгөө алдсан иргэд хэвлэл мэдээллийнхэнд ханд хадгаламжтай, данстай, мөнгөө эрсдэлгүй хадгалуулна гэж тухайн банкийг өөрөө сонгодог
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэхэд оролцсон БҮЛЭГ ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН ХЭРЭГ хаана ГАЦЧИХАВ нэртэй нийтлэлийн талаар МУИС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцав.
Энэ оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц худалдаж авахаар иргэн Э нь бусдад 35 сая төгрөг өгч залилуулсан гэх хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүллээ
Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1549 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1344, хулгайтай холбоотой 25, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 84, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 85 бүртгэгдсэн байна.
Энэ сарын 11-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 96, II тунд 205, нэмэлт сэргээх тунд 2223, нийт 2524 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2930 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67213 (75.6 хувь), 16-17 насны 26385 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа
Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас сонгохоор заасан. Анхан шатны шүүхээс зургаа, давж заалдах шатны шүүхээс ес, хяналтын шатны шүүхээс нэг шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн бөгөөд эдгээр шүүгчид нэр дэвших үндэслэл, хийх ажлын талаар танилцуулга хийж, шүүгчдийн асуултад хариуллаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгов
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийслэлийн хүн амын 17 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдаад байна. Дархлаа сэргээх III тунгийн ач холбогдол, хариу урвалын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? -Улсын хэмжээнд хоёр тундаа бүрэн хамрагдсан 2.1 сая иргэн байгаагаас 16 хувь нь III тундаа хамрагдсан байна
Гурван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан билээ. Тухайн үед Д.Очирбат нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн хэмээн удаа дараа мэдэгдэж байсан
2021 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрнэ. Хур тунадас: 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно.Салхи: 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 17-нд тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шурна
УГТЭ-ийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгийн тархины судсан дотуурх мэс заслын эмч АУ-ны магистр, кл.профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Баатаржавтай ярилцлаа. Тэрээр Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслыг нутагшуулж багаараа өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэнд энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Сайн байн уу? Судсан дотуурх мэс заслын онцлогийн талаар яриагаа эхлүүлье. -Сайн, сайн байна уу
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр, ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх аргуудыг та бүхэнд хүргэж байна. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиарай
“Их Бит” ХХК-ийн санхүү хариуцсан захирал О.Мөнхжин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг хуулийн байгууллагаар шалгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр “Л.Гүндалай гэx xүн намайг 4,000 ам. доллар өөрөөс нь авсан xэмээн оргүй xоосон гүтгэж, тэр мөнгийг нь миний өмнөөс аваарай xэмээн нийтэд зарлаж байгаа нь, олон нийтийг О. Мөнxжин миний эсрэг турxираx гэсэн, муу гарын нөxдөөр намайг чадуулаx гэсэн оролдлого, сүрдүүлэг xэмээн үзэж Л.Гүндалай гэx xүнийг xуулийн байгууллагад гомдол гарган шалгуулаxаа, үнэн xудлыг тодруулж бататгаxаа мэдэгдэж байна.
Баянгол дүүрэг Боловсролын салбарыг дэмжих, Боловсролын жишиг дүүрэг болох зорилтын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны хамт олны санаачилгаар “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ыг зарлаж байна.
“Хаан банк”-ныхаа данснаас их хэмжээний мөнгө алдаж, хохирсон иргэд өнгөрсөн долоо хоногт тус банкны гадна мэдээлэл хийсэн байдаг. Тодруулбал, цахим залиланд өртөж, данснаасаа мөнгө алдсан есөн харилцагч байгаа талаарх мэдээлэл бий. Улмаар хамгийн дээд талдаа 45 сая хүртэлх мөнгөн хөрөнгийг алдсан хэрэг гараад байгаа юм
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 1,348-д коронавирусийн халдвар батлагджээ.
Энэ сарын 10-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1338 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1010, хулгайтай холбоотой 17, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 114, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 79 бүртгэгдсэн байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга, төсвийн шууд захирагч Т.Гантөмөр улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг хууль зөрчин зарцуулсан нь Аудитын шалгалтаар илэрлээ. Цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хэрхэн хууль бусаар зарцуулсныг баримттайгаар одоо хүргэе.
Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ний Даваа гарагт Улаанбаатар хотод явуулын 24 баг, 50 суурин цэгт 83 багийн 324 эмч, ажилтан ажиллаж, 4328 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
-Б.ЧИНЗОРИГ ЭРХЛЭГЧ ОЮУТАН ОХИДОД ШИРЭЭН ДЭЭРХ ЭРЭГТЭЙ ХҮНИЙ НҮЦГЭН БАРИМЛАА ЗААГААД “ҮҮНИЙГ ХАРААД ЮУ БОДОЖ БАЙГААГАА ЯРЬ” ГЭДЭГ ГЭНЭ- Төр, хувийн хэвшлийн өндөр дээд албан тушаалтнууд эмэгтэйчүүд, охидод ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн баримт хаа сайгүй. Гэтэл бүр бусдыг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш нар оюутнуудаа хүчирхийлэхийг завддаг, бэлгийн дарамт үзүүлдэг гэвэл та итгэх үү
Олон нийтийн цахим сүлжээнд Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс фэйсбүүк, инстаграм зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тарах болсон.
Эрүүл мэндийн яам өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,068-д коронавирусийн халдвар батлагджээ.
Та бүхэнд өнөөдөр /2021.10.10/ ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг танилцуулж байна.
Энэ сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажууллаа
2021 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.8-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-14 метр хүрч цасан шуурга 01:43-10:43 үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-13 метр хүрч, цасан шуурга 01:17-04:00 минут үргэжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 1.0-10.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-12 метр хүрч, цасан шуурга 01:26-15:05 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл тус тус ажиглагдав.
Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд нойтон цас ихээр орсны улмаас зам мөстөж, халтиргаа гулгаа үүсээд байна.
2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн байдлаар Өвөрхангай, Төв, Дундговийн аймгийн зарим сумдын нутгаар, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар нойтон цас, цас орж орон шуурга шуурч байгаа бол, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 15-19 м/с, зарим үед 24 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.