Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо
Коронавирусний халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав Коронавирусний халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусний халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна
Ковид-19 халдварын үед тархины харвалт ихэссэн талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн (УГТЭ) Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Байгалмаатай ярилцлаа. -Ковид-19 халдварын үед тархины харвалт өгөхөөс хэрхэн сэргийлэх вэ? -Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд тархины харвалт дэлхий дахинд болон манай улсад улам нэмэгдэх хандлага байна. Учир нь Ковид-19 халдвар нь хүний биеийн цусанд бүлэгнэлтийн алдагдал үүсгэж, тархины цусан хангамжийг алдагдуулан тархинд хүчилтөрөгчгүйдэлд хүргэн мэдрэлийн шинжүүд ихээр илэрч зовиурлахаас гадна маш их стресс бухимдалд оруулан хэвийн ажил төрөл хийхэд төвөгтэй болгодог
НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа. -Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ? -Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,920 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2002 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1624, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 88 бүртгэгдсэн байна.
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй тул Сонгуулийн тухай хуулийн дагуу нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-ны өдөр явуулахаар болсон.
Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байна.
Гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 14 хоногоор тусгаарладаг байсан журмыг цуцалжээ. Өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж амжилгүй хилийн чанадаас ирсэн иргэдийг долоо хоног зочид буудалд, долоо хоног гэрээр тусгаарладаг байсан юм
Энэ сарын 13-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 77, II тунд 186, нэмэлт сэргээх тунд 1976, нийт 2239 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2933 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67279 (75.7 хувь), 16-17 насны 26413 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.14/Улаанбаатар хотод явуулын 21 баг, суурин 48 цэгт 78 багийн 303 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Та бүхэнд өнөөдөр /2021.10.14/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулж байна.
Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг билээ.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчин төрөгчийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сэтгүүлчдэд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Хүүхэд харах үйлчилгээг 2022 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсэн
Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1551, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 131, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 85 бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,565-д коронавирусийн халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330,869 болж нэмэгдэв. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,322 нь Улаанбаатар хотод, 1,243 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны бүсэд нүүрс тээвэр хийдэг Гашуунсухайтын тээвэрчид “Бөмбөлөг” тээврийн журмыг луйвар хэмээн эсэргүүцэж зам хаажээ. Тээврийн жолооч нар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдад хандан “Жолооч нарын тэвчээр барагдаж, Экспортын тээвэр тэг зогслоо” тиймээс гаргасан шийдвэрээ эргэж харж Гашуунсухайтын боомтод үүссэн экспортын тээврийн гацааг арилгахыг шаардлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцныесдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт НОБГ хүлээн авчээ.
Өчигдөр үдэш 22:30 цагт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай ОБЕГ-аас мэдээллээ. Аймгийн төвөөс баруун урд зүгт 261 км, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т орших “Сүүж” гэдэг газар газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс ирүүлжээ
Хагас жилийн өмнө Олимпын аварга Н.Түвшинбаяр дотны найз Улсын начин Э.Энхбатыг ухаангүй болтол зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Н.Түвшинбаярт эрүүгийн хэрэг үүсгэн өнгөрсөн хугацаанд шалгасан байдаг. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн 11.1.1 зааснаар буюу Бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар ял оноох саналтайгаар УЕПГ-т хэргийг шилжүүлээд байсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд аутизмын хүрээний эмгэгийн талаар ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Батхишигтэй ярилцлаа. -Хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг зүйл нь юу вэ
Энэ сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 193, нэмэлт сэргээх тунд 1771, нийт 2040 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2931 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67255 (75.7 хувь), 16-17 насны 26402 (77.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны лхагва гарагт Улаанбаатар хотод явуулын 22 баг, суурин 49 цэгт 80 багийн 309 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн чадвар алдалтад хамтарсан хяналт хийх аян эхлүүлжээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэх ангилалд багтан халамж авдаг 60,000 хүн байдаг аж
"УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охидыг хүчирхийлдэг” гэх хэргийг цагдаа шалгаж эхлээд хагас жил өнгөрлөө. Энэ тухай нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар АТГ-ын гадаа мэдээлэл хийв
Хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийх хамтарсан аян явуулж байгаа аж. Энэ хүрээнд групп тогтоолгосон 60,000 хүнийг шалгахаас одоогоор 19,000-ыг нь шалгасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд бичжээ.Тэрбээр "Шалгалтын явцын мэдээллийн тайлантай танилцахад: Цуцалсан 120, Дахин шалгахаар шийдсэн 2,200, Цагдаад шалгуулж байгаа 341, Хувь хугацаа заалт өөрчлөхөөр болсон 267 тус тус байна. Урд өмнө алдаа дутагдал гарч байсан
Прокурорын байгууллага 2021 оны 3 дугаар улирлын байдлаар гэмт хэргийн талаарх 50651 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 48.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 31.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, 11.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан байна. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4671-р буюу 8.4 хувиар буурчээ
Хүйтний улиралд дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно