Нийгэм
Сайжруулсан түлш борлуулах 500 цэг ажиллаж байна
2021-10-18

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
2021-10-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдлээ.       Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” төв, Монголын Эпилепсийн холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй хайлаас мод тарилаа.       “Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч, энэ нь аливаа зүйлийг чадахгүй гэсэн үг биш. Үндэсний хөдөлгөөнд бусдын адил идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаагийн хэлбэр” гэж тэд ярилаа. Ирэх жилээс СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрэмжит төгөл байгуулахаар төлөвлөсөн байна

Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна
2021-10-18

АШУҮИС-ийн НАСС-ийн захирал, АУ-ны доктор Б.Батбаяр нь АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийг /НАСС/ Нүүр амны их эмч мэргэжлээр төгсөж, Нүүр амны мэё заёлын чиглэлээр мэргэшиж нүүр амны мэс заслын тэнхимдээ дадлагажигч багшаар ажлын гараагаа эхэлж 22 дахь жилдээ багшилж байгаа бөгөөд 2020 оноос сургуулийн захирлаар ажилласан. Тэрээр Монгол Улсад Эрүүний үений сплинт эмчилгээ, эрүү нүүрний мэдрэлийн өвдөлтийн үеийн  ботокс эмчилгээ, ортогнатик мэс заслуудыг нутагшуулан ажиллаж байгаа эрхэм юм

Теле хичээлийн хуваарь
2021-10-18

Ковид-19 цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаатай холбогдуулан сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлийг үзэх боломжтой .

ЭМЯ: 1,131 шинэ тохиолдол батлагдаж, 14 иргэн нас баржээ
2021-10-18

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,131 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

“Зайсан хилл”-д тоглолт зохион байгуулсан "СОБТ трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
2021-10-18

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан “Камертон” хамтлагийн тоглолт олны шүүмжлэлд өртөөд байна.  Тэгвэл тоглолт зохион байгуулсан  “Собт трейд” компани нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй,  түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн

Ц.Баасанжав: Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт
2021-10-18

-Нийслэлийн тэнд хогтой, энд гэрэлгүй байна гэхээс биш, хийж бүтээж, болгож, болж байгааг харах хүн ховор- Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-18

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны даваа гарагт нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршлыг хүргэж байна.

 

Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 29 баг, суурин 33 цэг ажиллана
2021-10-18

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 29 баг, суурин 33 цэгт 71 багийн 282 эмч, ажилтан ажиллаж, 4438 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Р.Отгонжаргал: "Камертон" хамтлагт Зөрчлийн хэрэг нээсэн
2021-10-17

2021 оны аравдугаар сарын 15-нд зохион байгуулагдсан тоглолтын талаар болон цаашид баримтлах арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. 

ЭМЯ: 1,897 шинэ тохиолдол батлагдаж, 15 иргэн нас баржээ
2021-10-17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа. Тус яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагт манай улсад COVID-19-ийн 1,897 шинэ тохиолдол батлагджээ. Эдгээрийн 1,121 нь Улаанбаатар хотод 776 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 5,668 хүн эдгэрч эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарчээ

Д.Сумъяабазар: Хяналт, шалгалт хийгээд өнгөрөх биш, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй
2021-10-15

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэл хотод 2021 онд улс, нийслэлийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийсэн тухай Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан

Б.Ууганбат: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 94 төрлийн үйлчилгээг үзүүлж байна
2021-10-15

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Аравдугаар сарын 7-13-ны хооронд дээрх тусгай дугаарт нийт 1795 дуудлагад хариу өгсөн байна

Сургалт эрхлэх байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгууллаа
2021-10-15

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын үйл ажиллагаанд сургалтын албаны мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, эмнэл зүйн сургагч багш болон резидент эмч нарыг мэргэжил арга зүйгээр хангах, удирдан зохион байгуулах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна
2021-10-15

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна. Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгнө

Явцын үнэлгээг хийхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгөх цахим сургалт боллоо
2021-10-15

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдвар /Ковид-19/-ын хариу арга хэмжээний явцын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Халдварын 91 шинэ тохиолдол батлагджээ
2021-10-15

 Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 91-ээр нэмэгдэж, нийт 17094 боллоо. Энэ сарын 15-ны өдрийн байдлаар нийт 352 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь 0-18 насны хүүхэд, 25 нь жирэмсэн эх юм

ЭМЯ: Коронавируст халдварын 2,076 тохиолдол шинээр батлагдаж, 16 хүн нас барлаа
2021-10-15

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,076 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 334,865 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,113 нь Улаанбаатар хотод, 963 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ

Хөвсгөлийн Цагааннуур сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-10-15

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг аймгийн төвөөс баруун хойд зүгт 340 км, сумын төвөөс баруун хойд зүгт 76 км-т орших Бусын гол хэмээх газар аравдугаар сарын 14-ний өдрийн 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өчигдөр 117 жолооч согтуу жолоо барьж, 178 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-10-15

Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1885 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1512, хулгайтай холбоотой 33, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 145, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 80 бүртгэгдсэн байна.

ТТАХНЭ, БНЭУ-ын Аакаш эмнэлэгтэй хамтран ОУ-ын цахим хурлыг амжилттай зохион байгууллаа
2021-10-15

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Аакаш” эмнэлэгтэй хамтран шагайн үений гэмтлийн оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлагыг тодорхойлох, спортын гэмтлийн анагаах ухааныг хөгжүүлэх, олон улсын эмч нартай туршлага солилцох зорилгоор “СПОРТЫН ГЭМТЛИЙН ШАГАЙН ҮЕНИЙ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын 4 дэх хурлыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Маргааш согтууруулах ундаа худалдахгүй, олныг хамарсан арга хэмжээ зохиохгүй
2021-10-15

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-15

Энэ сарын 14-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 61, II тунд 150, нэмэлт сэргээх тунд 1727, нийт 1938 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2935 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67301 (75.7 хувь), 16-17 насны 26424 (78.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны Баасан гарагт Улаанбаатар хотод явуулын 24 баг, суурин 48 цэгт 81 багийн 312 эмч, ажилтан ажиллаж, 5028 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

“Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг түгээлээ
2021-10-14

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба  Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 онд зохион байгуулж буй цуврал вебинарын мэдээллүүдийг өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2021 оны 9 сарын 17-ны өдөр тохиосон “ҮЙЛЧЛҮҮЛЭЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг англи хэлнээс хөрвүүлэн 2021 оны 10 дугаар сарны 14-ний өдөр 15:00-16:20 цагт цахим сургалтаар өөрийн орны эмч нарт хүргэлээ. Үүнд ”Эх,нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” болон ”Шинэ коронавируст халдвар (Сovid-19)-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж буй нөлөөлөл“-ийн талаарх мэдээллийг МИА-ны мэргэжилтэн Л.Бор, “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030” сэдвийг С.Мөнхсүх мэргэжилтэн танилцуулсан

Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
2021-10-14

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө

БНХАУ-ын таван иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтэн, байцаагчид хүлээлгэн өгчээ
2021-10-14

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар "Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн алхаж байна" гэсэн мэдээлэл энэ сарын 13-нд буюу өчигдөр иргэнээс хүргүүлснийг хүлээн авч, тухайн газарт очиж шалгажээ.

Н.Анхбаяр: Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдэж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан
2021-10-14

Замын-Үүд, Эрээний хилийг хаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Хил хамгаалах ерөнхий газар "Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан". Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна гэжээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.