Нийгэм
Хүнсний эрхийн бичгийн шинэчлэлийн туршилт эхэллээ
2021-10-20

Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран 10 дугаар сард туршилтыг эхлүүлж байна. Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчилдэг байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ. 10 дугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно. Цаашид бид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллах болно. Та өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй. “НОМИН” нийслэлд-44, орон нутагт 14 салбартай. Тодруулбал: Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг “ОРГИЛ” худалдааны төв нийслэлд-9, орон нутагт -2 салбартай. Тодруулбал: Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот “И-МАРТ” хайпермаркет нийслэлд 3 салбартай. Баянгол дүүрэг: И-март хороолол салбар Хан-Уул дүүрэг: Хан-Уул салбар Баянзүрх дүүрэг: Чингис салбар Манай сайт таалагдсан бол лайк дараарай АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа хэрхэн өгөх вэ
2021-10-20

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэдээс аравдугаар сарын 29-нийг дуустал цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна.  Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэн бүрийн санал чухал юм

ЭМЯ: 2,153 шинэ тохиолдол батлагдаж, 17 иргэн нас барлаа
2021-10-20

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,147 нь Улаанбаатар хотод, 1,006 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,586 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ

Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 184 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-10-20

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1898 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1511, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.

Л.Энх-Амгалан: ₮10 саяас дээш төлбөр авчхаад дээрээс нь төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу
2021-10-20

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодгийг болиулах гэж байгаа талаар мэдээллээ. Тэрбээр "Хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа. Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой юм билээ

Шүүх хэргийг буцаах нь зөв үү, буруу юу
2021-10-20

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулгыг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Хуулиар нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон гэж тодотгож буй

Д.Цогтбаатарын томилсон дипломатч Унгарын гаалийнханд саатуулагджээ
2021-10-20

Нэг хэсэг монголын зарим дипломатууд байсхийгээд л хууль бус наймааны хэрэгт холбогддог байв. Харин коронавирусийн халдвар гарч, ихэнх улс орнууд хилээ хааснаар энэ төрлийн асуудал нэг хэсэгтээ л нам гүмхэн байсан. Гэтэл энэ сарын 7-нд Монгол Улсын иргэн Д.Далайжаргал Украинаас Унгар руу нэвтрэх гэж байгаад Унгарын хил гаалийнханд саатуулагдсан гэх мэдээлэл цацагджээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-20

Өнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн талаар мэдээлж байна.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
2021-10-20

Энэ сарын 19-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 58, II тунд 145, нэмэлт сэргээх тунд 1217, нийт 1420 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.6 хувь байна

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Өвдөг болон мөрний үений гэмтэл
2021-10-20

“ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА” буланд маань Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, согог заслын спортын гэмтэл өвдөг, мөрний үений дурангийн их эмч Авирмэдийн Пүрэвдорж оролцож “Өвдөгний үе болон мөрний үений гэмтэл”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан 30 удаагийн зөрчлийг илрүүлжээ
2021-10-19

Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт хийж байна

Л.Нямдаваа: Монгол орны уламжлал, хувь хүний зан чанар, техникийн боломж дээр суурилж гэмт хэрэгтэй тэмцэх нь ажлын чанар, цаг хугацааг хэмнэнэ
2021-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа.

УЕПГ: Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, 48 цаг саатуулах арга хэмжээ авсан
2021-10-19

влигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу өчигдөр орой "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр түүний өрөөнөөс их хэмжээний мөнгө олдсон тухай зураг цахим орчинд тархаад буй. Өнгөрөгч 2020 оны аравдугаар сарын 12-нд болсон "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал П.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон билээ. Д.Хаянхярвааг өчигдөр орой /2021.10.18/ саатуулан 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
2021-10-19

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм

“Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчилнэ
2021-10-19

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварын цочмог үе болон халдварын дараах сэргээн засах эмчилгээг телемидицины аргаар эмчлэх мэргэшсэн багийг бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ус нутгаараа уярч, бас ухаарч аялсан тэмдэглэл
2021-10-19

...Цамба дүү бол  /Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв-Эрдэнэмандал хийдийн дэд лам, Бурхны шашны сургалттай “Баян-Эрхт” сургуулийн захирал Намсрайн Цамбанүрдэв/  дээхнэ үед буюу 70-80-аад онд элбэг байсан гэж хэлж болохоор  манай аймгийн олон хүүхэдтэй,  жирийн л нэг айлын  хүүхэд билээ.

ЭМЯ: 1,303 хүн халдвар авч, 18 иргэн нас баржээ
2021-10-19

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,303 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 720 нь Улаанбаатар хотод, 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ

Бодис болон давсны нөөц хангалттай байна
2021-10-19

Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ.  Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ

Орон нутагт сувилахуйн төгсөлтийн дараах сургалт эрхлэх анхны алхамыг хийлээ
2021-10-19

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба нь Жайка Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн нэгжтэй хамтран 2021 оны 10 сарын 12-15-ны өдөр Орхон-уул аймгийн эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв,  Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв нь дэвшилтэт технологи нэвтрүүлсэн оношлогоо эмчилгээ, сувилахуйн цогц төв болох зорилготой хамт олон бөгөөд орон нутагт анх удаа “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг 2018 онд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлөөс авсан байгууллага юм. Тус төв нь багшлах боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр,  сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сургалт эрхлэх байгууллагын явцын үнэлгээг хийж, зөвлөмж өгч ажиллаа.  Орхон аймгийн эрүүл мэндийн газар “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж резидент эмчийн суралцах орчин, амьдрах тохь тухтай орныг хангахад байнга дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн. Энэ удаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Мэс заслын сувилахуй”, “Мэдээгүйжүүлгийн сувилахуй”, “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр  сургалт эрхлэх хүсэлтийг ирүүлсний дагуу сургалтын эрх шинээр олгох үнэлгээг мөн хийлээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ц.Наран-Эрдэнэ: Сургалт эрхлэх байгууллага болох нь тухайн эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй сургагч багш нар, эмч нар чадавхжих маш олон давуу талтай юм

Б.Бямбадорж:Хүнд болон хүндэвтэр хүмүүсийн тоо нэмэгдэж байна
2021-10-19

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж COVID-19 цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд халдварын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа ч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна.Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Нийт хүн амын 78.1 хувь нь бүрэн тун вакцинд хамрагдсан

Өмнөговьт халдвартай иргэдийн тоо 9 мянга давжээ
2021-10-19

Өмнөговь аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн тоо 9 мянга давлаа.

Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно
2021-10-19

Засгийн газарт ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр болжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилох юм байна

Мягмар гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд
2021-10-19

2021 оны аравдугаар сарын 19-ний мягмар гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил

С.Энхболд сайд аа: Цагаан хадад PCR өгөхөөр “эерэг” гарч ХӨСҮТ-д “сөрөг” гардаг болсон уу?
2021-10-19

Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлт явуулахгүй гэсэн шийдвэрийг Халтар сайд гаргасан. Энэ нь маш олон тээврийн жолооч, тэдний ар гэр, ахуй амьдралыг шууд зогсоосон буруу шийдвэр боллоо хэмээн эсэргүүцэлтэй тулгараад байгаа

Эрдэнэс монгол ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийлээ
2021-10-19

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ нэгжлэг хийлээ УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Харин сүүлийн үед "Эрдэнэс Монгол" ХХК-д санхүүгийн томоохон зөрчил үүссэн гэх мэдээлэл гараад байсан

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
2021-10-18

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм

"КОВИД-19-ийн шинжилгээ нь эерэг гарч, Гэрэгэ системд бүртгэгдсэн тохиолдолд цэрэгт татахгүй"
2021-10-18

Нийслэлийн хэмжээнд 2021 оны цэрэг татлагын ажлыг зохион байгуулах товчооны нэгдсэн хурал өнөөдөр болсон. Иймд цэрэг татлагын зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн асуудлаар Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга мэдээлэл өглөө.  Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэрэг татлагын ажиллагаа зохион байгуулна. Цар тахалтай холбоотойгоор нарийн олон төлөвлөгөө гарган УОК-ын гаргасан зөвлөмжийн хүрээнд  зохион байгуулахаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд долоон цэцэрлэг, нэг сургууль зайны сургалтад бүрэн шилжжээ
2021-10-18

Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол 27107 хүн гэрээр эмчлүүлж байна

Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна
2021-10-18

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад: “Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.