Нийгэм
Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо
2021-10-22

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд 1800-1200 тусгай дугаарт нийт 1556 иргэн хандаж, мэдээ, мэдээлэл авсан. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 18 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.20 минут байна. Мөн тус хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандаж, есөн иргэн автомат хариулагчаас, 20 иргэн оператор ажилтантай холбогдон мэдээлэл авлаа. Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой. -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 2021 онд хамгийн их үзүүлсэн үйлчилгээ юу байсан бэ? -Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 456 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Энэ онд нийт 1.252.002 үйлчилгээ үзүүлснээс 493.630 буюу 39.4 хувийг улсын бүртгэлийн үйлчилгээ эзэлж байна. Улсын бүртгэлийн газар нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн  бүртгэлийн чиглэлээр нийт 51 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг

Эрүүл мэндийн хөгжлийн төв цахим шилжилтээ эхлүүллээ
2021-10-22

Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан “Цахим шилжилт” үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга болон харьяа эмнэлгийн удирдлагууд, хамтарч ажилласан байгууллагууд болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олон оролцов. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим эрүүл мэндийн шийдлүүдийг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2021 онд Цахим эрүүл мэнд-2 төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд  Эрүүл мэндийн хөгжлийн төв 2021 онд тус байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд 1

НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана
2021-10-22

Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байна.

Малын хулгайч нарыг үйлдэл дээр баривчилжээ
2021-10-22

 Өмнө нь 2-7 удаа малын хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22.00 цагийн орчим саатуулжээ.

Монголын барилгын байгууллагын хөгжил
2021-10-22

Барилгажилт муугаас Нийслэл хүрээ нь 1921 оны хувьсгалын өмнө Ази, Европдоо хамгийн хоцрогдсон гэгдэж байлаа.  Тэгвэл 1923 онд хуралдсан намын II их хурлаас барилгын анхан шатны ажлыг улсын сангаас эрхлэх тусгай газар байгуулах чиглэлийг гаргасан бол 1926 онд Аж ахуйн явдлын яамны харъяанд барилгын ажлыг хариуцах Монголын хувь нийлүүлсэн хоршоог буман төгрөгийн хөрөнгөтэйгөөр байгуулсныг Монголын барилгын байгууллагын үүсэл гэж үздэг юм. Цааш нь мөн оны X сард барилгын хэлтэс, 1927 онд Зураг, төслийн контор, 1930 онд Аж үйлдвэрийн комбинатыг барих болсонтой холбогдуулан “ПромМонгол строй” хэмээх хувь нийлүүлсэн байгууллага бий болсон байдаг. Ардын хувьсгал ялах үед манай улсад 4000 гаруй сүм дугана, 700 гаруй хүрээ хийдтэй байв.  Өмнө нь Амарбаясгалант хийдийг Өгдөр Гэгээний дурсгалд зориулж Манжийн талын хөрөнгөөр барьсан юм.  Дараа нь Богдын өргөөг барьжээ

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд
2021-10-22

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр буюу аравдугаар сарын .22-нд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгийг танилцуулж байна. Мөн маргааш Улаанбаатар хотод явуулын 32 баг, суурин 38 цэгт 79 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ
2021-10-21

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг

НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ
2021-10-21

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингис өөр албан тушаалт томилогдохоор болсонтой холбогдуулан ажилаа өгөхөөр болжээ.

Н.Сугар: Хүндэвтэр оноштой хүний тоо энэ долоо хоногт өссөн
2021-10-21

НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна

Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй
2021-10-21

НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө.  

Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан маргаан өсжээ
2021-10-21

Монгол Улсын хэмжээнд 2021 оны 3 дугаар улиралд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг газрын маргаан, 17.3 хувийг төрийн албаны маргаан эзэлжээ.

“Чингис хааны угсааны Засаг ноёдын тамга” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2021-10-21

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс санаачлан Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний Музейтэй хамтран “Чингис хааны угсааны Засаг ноёдын тамга” үзэсгэлэн, номын нээлтийг өнөөдөр хийлээ.

Эрүүл мэндийн салбараас төрсөн "ОЛИГАРХИ" буюу Б.Бямбадоржийн ОВЛИГОГҮЙ ҮЙЛДЛҮҮД-I
2021-10-21

Орчин үед монголчууд "олигархи" гэх үгийг хараал мэт ашиглах болж. Янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хэсэг бүлэг цөөн хүмүүс төрийг мөнгөөр худалдан авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэн, улмаар эрх ашигтаа зохицсон дэг жаягаар засаглах дэглэмийг  "олигархи" гэж ойлгодог болохоор тэр биз

А.Хишигбаяр: Тэтгэвэрийн даатгалын тогтолцоог шинэчлэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаад байгаа
2021-10-21

Нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа, тодорхойлолт, мэдээлэл болон зөвлөгөө авах

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2021-10-21

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна /2021.10.21/

 

“Эрдэнэс Монгол“ ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
2021-10-21

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв. Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал нь өнөөдөр 10:00 цагт боллоо

ЭМЯ: 1,744 тохиолдол батлагдаж, 16 иргэн нас баржээ
2021-10-21

ЭМЯ-наас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Хүний эрх, ялгаварлан гадуурхалт, гэрч, хохирогчийг хамгаалах сэдвээр цахим сургалт боллоо
2021-10-21

НЗДТГ-аас “Хүний эрх ба ялгаварлан гадуурхалт”, “Гэрч хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны онцлог ба ялгаа” сургалтыг өнөөдөр нийслэлийн харьяа нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад зориулан цахимаар зохион байгууллаа. Сургалтад 200 гаруй ажилтан, албан хаагч оролцож, хуульч, судлаач Л.Галбаатар илтгэл тавьсан юм

Өчигдөр 95 жолооч согтуу жолоо барьж, 200 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-10-21

Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2080 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1654, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 139, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 91 бүртгэгдсэн байна.

Хууль сахиулахын дарга нарын салбартаа өгсөн үнэлгээ
2021-10-21

Хууль сахиулах салбарынхан бүрэлдэхүүнээрээ Төрийн ордонд цугларч, алдаа оноогоо дэнсэлсэн нь ойрын хэд жил харагдаагүй үзэгдэл боллоо. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган”-д Монгол Улсын хууль сахиулах бүхий л салбарын дарга нар салбартаа үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид анхаарах гарц шийдлээ нээлттэй ярилцсан

Улаанбаатарын усны хэрэгцээний ирээдүйн “зураг”
2021-10-21

Бид бүтээн байгуулалт, уул уурхай, боловсрол, эрүү мэнд болон бусад  сэдвийг түлхүү  ярьдаг ч  хүний  хамгийн чухал хэрэгцээг хангадаг усны тухай  тэр бүр дурдаггүй. Гэтэл өнөөдөр Монгол Улс дэлхийн хурдтай цөлжиж буй 11 орны нэг, усны нөөцөөр “үнэмлэхүй хомсдолтой” 24 орны нэгд тооцогдох болжээ

Пүрэв гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-21

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний Пүрэв гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлыг танилцуулж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-21

Энэ сарын 20-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 59, II тунд 137, нэмэлт сэргээх тунд 1510, нийт 1706 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2939 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67372 (75.8 хувь), 16-17 насны 26468 (78.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.21/ Улаанбаатар хотод явуулын 49 баг, суурин 36 цэгт 94 багийн 352 эмч, ажилтан ажиллаж, 5108 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэхээр болжээ...
2021-10-21

 “Эрэл” гэх тодотголтой Б.Эрдэнэбат болон “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын хооронд “Ариг банк”-инд хөрөнгө оруулах, хамтран ажиллахаар тохиролцоод сүүлд нь  хэрүүлээр дуусч шүүхийн хаалга татах болсон уг хэрэг олны анхаарлыг татаад удаж байгаа билээ.

Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд цэцэрлэг, сургууль барина
2021-10-20

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд

Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ
2021-10-20

Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн

“Ковид-19” халдвараар өвдсөн 23334 иргэн гэрээр эмчлүүлж байна
2021-10-20

2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 7465 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 2078 хүнд ПГУ /PCR/, 5387 хүнд түргэвчилсэн тест шинжилгээ хийсэн байна.

Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа
2021-10-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал. Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй. Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм. Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай. Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна. Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа. Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа, Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна. Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.