ХИС-ийн др.проф. Д.Уламбаяртай ярилцлаа. Монгол Улс Украины эсрэг Оросын түрэмгийллийн асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг батлах тухайд санал хураахад “түтгэлзсэн” санал өгчээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр НОБГ-т 14:07 цагт ирсэн.
Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилгын гадна фасад шатаж байсныг шуурхай ажиллаж 15:40 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиож буй тул бүх нийтээр амарна.
Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яам “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022”- ыг зохион байгуулж байна. УХТЭ өнөөдөр зүүн бүсийн таван аймаг болох Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь болон Улаанбаатар хотын зүүн бүсийн дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдтэй гурван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.Арга хэмжээнд УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Э.Анхбаяр нар болон Дорнод аймгийн БОЭТ-ийн дарга Д.Должин, Дорноговь аймгийн НЭ-ийн дарга Э.Ундармаа, Говьсүмбэр аймгийн НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ, Хэнтий аймгийн НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, Сүхбаатар аймгийн НЭ-ийн дарга Д.Мөнхзул, Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, Багануур дүүргийн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр, Багахангай дүүргийн ЭМТ-ын дарга Х.Ганбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд УХТЭ Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган 2021 онд шинээр хийж хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж илтгэл тавьж хамтран ажиллах саналуудаа хуваалцлаа. Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа төвлөрсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг орон нутагт чанартай хүргэх, мэргэжил арга зүйгээр хангах ажлын хүрээнд өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна
Одоо Украины байлдаанаас гарч, өөрийнхөө асуудлыг ярих цаг болсон. Одоо бол Украин ялах тухай ярих юм юу ч байхгүй
Хан-Уул дүүргийн 21-р хорооны "Спорт цогцолбор"-ын хашаан дотор барилга шатаж байна гэсэн дуудлага 14:07 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирлээ.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 03-аас эхлэн үргэлжилж байна. 2022 оныг ЭМЯ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байгаа аж. Энэ хүрээнд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүд 21 аймаг, 9 дүүргийг хуваарилан авч, чадамжийг нь сайжруулах, төвлөрөлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох уулзалт, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд УГТЭ-ийн эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал О.Батгэрэл манай улсын тэргүүлэх зэргийн өвчлөлийн талаар оролцогч нарт танилцуулга хийлээ. Санамж бичиг байгуулах үйл ажиллагааны үеэр аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд УГТЭ-ээс хүсч буй дэмжлэг, туслалцаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах талаар санал солилцсон юм. Энэ үеэр Хөвсгөл аймгийн зүгээс эмчилгээний хоол хүнсний тал дээр зөвлөмж, судалгаа хамтарч хийх, эрчимт, яаралтай түргэн тусламж дээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах, инженер техникийн зөвлөмж авах, Сэлэнгэ аймгийн зүгээс хүний нөөцийн хувьд 70 хүртэлх хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа учраас УГТЭ-ээс зөвлөх үйлчилгээ авах, хөдөө орон нутагт ажлын байранд нь багаар ирж дадлагажуулах, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын саналаа хэлж байсан юм
Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ) найман аймаг, хоёр дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай сүлжээ үүсгэн, мэргэшүүлэх, эмч, мэргэжилтнүүдийг нь чадвахжуулах болон ажиллан суралцах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 05-ны өдөр УГТЭ-ээс өөрийн хариуцсан Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгууд, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай санал солилцох, хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалтын үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын үндэсний лавлагаа шатлалын эмнэлгүүдэд өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид та бүхэнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулж, гурван жил тогтвортой үйл ажиллагааг хангахаар санамж бичгийг байгуулж байна. УГТЭ-ийн зүгээс хамтран ажиллаж буй эмнэлгүүдийнхээ эмч, мэргэжилтнүүдийг чадвахжуулах, сургах, зөвлөн туслах, орон нутагт эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд нь дэмжих, техник, технологийн ашиглалтыг сайжруулах зэрэг олон талын ажлуудыг хийхээр төлөвлөсөн
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэл хотын нутаг дэвсгэрт хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 үйлдлийг илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэстэй хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайлбал: 2022 оны 01 дүгээр 06-ны өдөр БГД-ийн 5-р хороо ,,, байранд иргэн “Т” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр 08-ны өдөр СХД-ийн 32-р хороо ,,, худалдааны төвд иргэн Б нь хууль бус мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр ХУД-ийн 11-р хороо ,,, байранд иргэн Б, Ц нар хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр 22-ны өдөр БГД-ийн 12-р хороо ,,, байранд иргэн Г хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн “Б” нь хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр 26-ны өдөр БГД-ийн 14-р хороо ,,, байрны дэргэд байрлах объектод иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БЗД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт иргэн “Х” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн 1-р хороо ,,, байранд иргэн “Б” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ХУД-ийн 11-р хороонд байрлах ресторанд иргэн “Г” хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад тоглоомын газруудаас мөрийтэй тоглож байсан 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгожээ. Мөн автомат тоглоомын ширээ 5, четон 1745, хөзөр 75, бэлнээр 19.954.000 /арван есөн сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг, компьютер 3 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримт болон улсын орлого болгохоор хураан авсан байна. Түүнчлэн мөрийтэй тоглож байсан иргэдийн дунд урьд өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан этгээдүүд байсныг тогтоон холбогдох хууль журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна. Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом болон хууль бус үйл ажиллагааг зохион байгуулдаг тул иргэд та бүхэн түрээслүүлсэн өөрсдийн эзэмшлийн орон сууц, объектуудад тогтмол хяналт тавьж, интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 20.17 дугаар зүйл
Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд бусдыг дээрэмддэг байсныг цагдаагийнхан олж, баривчилсан талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл түүний бүлэглэлийг өнгөрсөн шөнө илрүүлэн, баривчилжээ
“Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч Э.Ану-Үжинтэй архи, тамхины хор хөнөөлийн талаар ярилцлаа. -Архи тамхи хүний бие махбод, сэтгэл зүйд ямар хор хөнөөлтэй байдаг вэ? -Архи, тамхины хор хөнөөл нь хүнийг яриасаг, хөөрөлд автуулсан, юу ч ярьсан айдасгүй байх, таагүй байгаа сэтгэл хөдлөлийг нь хөнгөлж өгдөг гэж хүмүүс ойлгоод байгаа. Хүмүүс архи уухаараа яриасаг болсныгоо дотоод сэтгэлээ онгойлгож байна гэж ойлгодог
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ
ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбооны Улс болон Англи Улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого улсын хэмжээнд 2021 оны эцэст 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 230.6 (16.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 136.3 (17.7 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааных 32.6 (19.7 хувь) тэрбум, шуудангийн үйл ажиллагааных 11.5 (43.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Мөн мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2021 оны 4 дүгээр улиралд 441.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлынхаас 28.7 (7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Суурин утасны цэгийн тоо өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 310.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 (1.5 хувь) мянган цэгээр цөөрлөө. Үүнд нийслэлийн суурин утасны цэг 3.7 (1.4 хувь) мянгаар багассан нь нөлөөлжээ. Кабелийн телевиз хэрэглэгчид 2021 оны 4 дүгээр улиралд 955.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.9 (4.1 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдэв
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, нийт 5 өдрийн турш хянан хэлэлцэгдлээ.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдсан юм. Тус салбар зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 7-ны А/354 дүгээр захирамжаар баталсан бөгөөд өнөөдөр 2022 он гарснаас хойш хоёр дахь удаагийн хуралдаанаа хийлээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.d/ С.Баясгалантай ярилцлаа.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч Б.Мандухай болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-нд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шаардлага тавьсан иргэнийг бэйсбоолын цохиур барин сүрдүүлж байгаа бичлэг цахим сүлжээнд гараад буй
Бусдын толгой дээр халуун кофе асгасан асуудал нь нийгмийн шүүмжлэлд өртөөд буй иргэн Н.Ариунзаяаг хилээр гаргахыг хориглох саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг хилээр гаргах эсэхийг шийдэх шүүх хурал 13:30 цагт хуралдах гэж байна
Энэ сарын 3-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1856 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1461, хулгайтай холбоотой 46, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 114 мэдээлэл бүртгэгдсэн байна.
ДХИС-ийн Суралцагчийн хөгжлийн төв, Сонсогч, оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Дээлтэй Монгол” өдөрлөийн загварын уралдааны “Шилдэг хос дээлтэн” төрөлд Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч О.Мягмарсүрэн, 622 дугаар дамжааны сонсогч Б.Өсөхбаяр нар, багш, албан хаагчдын дунд зохион байгуулсан уралдааны “Шилдэг эрэгтэй” төрөлд дамжааны захирагч багш, ахлах дэслэгч А.Амарболд нар тэргүүн байрт шалгарлаа.
Цагдаагийн алба хаагчид хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ. Тодруулбал, Энэ сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг тус аймагт оршин суудаг 28 настай эрэгтэй “Д” согтуурсан үедээ хулгайлжээ
Нийслэлд энэ онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам, замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 м2 явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөөд байна. Зам, барилгын бүтээн байгуулалтын ажлууд энэ онд гуравдугаар сараас эхэлж байна. Шинэ бүтээн байгуулалтын 11.47 км нь гол зам, гудамжyуудад баригдах бол 15.48 км нь туслах замд хийгдэх юм
Энэ сарын 28-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1856 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1461, хулгайтай холбоотой 46, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 114 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын хичээл 2022 оны хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн билээ. Энэ улиралд сурагчид долоон долоо хоног хичээллэх аж
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 72/188 тушаалаар байгуулагдсан Хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яаманд ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын зургаадугаар баг Хатгал тосгоны Доод модот булан гэдэг газар хот хоорондын автобус хойд дугуйгаараа мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага өчигдөр өдрийн 16.12 цагт онцгой байдлын газарт иржээ. Энэхүү дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Мөсний баяр болж байгаа газар буюу Хүй толгой гэдэг газраас хөдөлгөөн үйлдэж 5 км замыг туулан очиход иргэн Ж-ийн “Хьюндай” загварын 45 хүний суудалтай автобус “Ашихай” амралтын газраас “Хүй толгой” гэдэг газрын чиглэлд зорчихдоо хориглох тэмдэг байрлуулсан газраар нуурын өрхөнд орж, хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан байсныг 5 цаг 36 минут ажиллаж 21:54 цагт татан гаргажээ