Нийгэм
Монгол, Оросын хилээр зорчих иргэд саадгүй нэвтэрч байна
2021-10-27

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. Алтанбулаг, Цагааннуур боомтоор ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Согтуу жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдааг гэмтээжээ
2021-10-27

Өчигдөр буюу энэ сарын 26-нд 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны дэвсгэрт харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай ‘Б’ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож8 албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулсан байна.

 

Өчигдөр 90 жолооч согтуу жолоо барьж, 223 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-10-27

Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2000 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1596, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 145, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 101 бүртгэгдсэн байна.

Сайжруулсан шахмал түлшний 62 мянган тонн нөөц байна
2021-10-27

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Сайжруулсан түлшний  62 мянган тонны нөөц байгаа аж.  Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-27

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
2021-10-27

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой
2021-10-27

Уншигч, үзэгчдийнхээ эрүүл мэндийн боловсролд зориулан бэлтгэдэг “Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Баяраагийн Өсөхбаяр оролцож “Ходоодны хорт хавдар”-ын өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. Ходоодны хорт хавдрын өвчлөл жилээс жилд залуужиж Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа билээ. Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийг тэргүүлж байна. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлбэл эмчлэх бүрэн боломжтой юм.

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой
2021-10-26

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Зөвлөлийн хурлын эхэнд Газрын харилцаанд цахим үйлчилгээг нэвтрүүлэх тухай хэлэлцсэн юм

Цагдаа болох мөрөөдөлтэй 11-р ангийн сурагч хүний амь аварчээ
2021-10-26

11-р ангийн сурагч шатаж байсан хүний амь аварчээ  <a title="Б

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилжээ
2021-10-26

М.Даваатогтох: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө АТГ-т хэргээ илчилсэн Б.ДЭЛГЭР, IKON.MN 7 МИНУТЫН ӨМНӨ    Tweet IKON.MN   Гэрэл зургийг MPA.mn УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй.  Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ.  "УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй.  Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн

Өчигдөр 87 жолооч согтуу жолоо барьж, 136 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-10-26

Энэ сарын 25-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1854 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1472, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 121, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 91 бүртгэгдсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж, тогтоон баривчиллаа
2021-10-26

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 9, 10 дугаар сард оройн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд нь онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэх болсонтой холбогдуулан тус дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олж тогтоох чиглэлээр ажиллагаа зохион байгуулжээ. Ийн 25 настай А гэгч эрэгтэйг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна

С.Энхболд: Салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлнэ
2021-10-26

Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа.  -2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэх үү? -Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн

ЭМЯ: 1,231 хүн халдвар авч, 11 иргэн нас баржээ
2021-10-26

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,231 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 351,835 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 739 нь Улаанбаатар хотод, 492 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 11 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,604 хүн эндээд байна

"Таван толгой түлш" ХХК-ийн удирдлага, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг чававхжуулах сургалтыг зохион байгууллаа
2021-10-26

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 10 дугаар сарын 15-ны өдөр "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр дээр ажиллаж, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахыг мэдэгдсэн билээ. Тухайлбал, тус компанийн удирдлагууд болон ХАБЭА-н ажилтнуудыг сургалтад хамруулах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, эрсдэлийн үнэлгээ хийх, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл олгох гэх мэт чиглэл өгсөн

Л.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлно
2021-10-26

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ээлжит хуралдаанаао Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.   Хууль санаачлагчийн илтгэлийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр, "Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын улмаас ноднин дэлхийн эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жил өнгөрлөө

Б.Азжаргал: Дарханыг аж үйлдвэрийн том хот болгоно
2021-10-26

 Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа. -Дархан-Уул аймагт коронавирусын халдвар анх бүртгэгдэхэд үлгэр жишээ ажиллаж “ногоон бүс” болсон. Тухайн үед ямар арга хэмжээ авч тактик төлөвлөгөө боловсруулан ажилласан бэ? -Дархан-Уул аймагт коронавирусын халдварын тархалт гурван үе шаттай явагдсан гэж үзэж болно

Мягмар гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-26

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны Мягмар гарагт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-10-26

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 2176, нийт 2467 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2944 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67448 (75.9 хувь), 16-17 насны 26502 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.10.26/ Улаанбаатар хотод явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа
2021-10-26

Цар тахлын тархалтыг зогсоож, хэвийн амьдралдаа шилжихийн тулд улс орнууд хоёр жил орчмын турш тэмцлээ. Хэдэн сараар үргэлжилсэн хатуу хөл хорио тогтоож, вакцинжуулалтаа хурдасгасан ч халдварыг намжааж чадсангүй

Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа
2021-10-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Эрүүгийн 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
2021-10-25

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.

"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно
2021-10-25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээ маргааш буюу 2021 оны 10-сарын 26нд МҮХАҮ танхимд болно.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татжээ
2021-10-25

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт гаргасан байна. 

 

“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярваа хятад хөрөнгө оруулагчаасаа хахууль авсан уу
2021-10-25

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаж, “Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн

Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов
2021-10-25

Өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Иргэн С.Урансувдмаа: УИХ-д суугаа хууль тогтоогчидоо Банкны тухай хуулиа сайжруулаач ээ
2021-10-25

Гадаадад ажиллаж амьдарч байсан Монгол Улсын иргэн н.Сувдмаа 2013 онд Монголдоо ирээд үл хөдлөх хөрөнгөө Голомт банкаар дамжуулан зарах гэсэн боловч дансны луйвраар залилуужээ. Харамсалтай нь уг хэрэг шийдэгдэлгүй есөн жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Тиймээс энэ асуудлаар УИХ, Хуульзүйн хороонд өргөдөл өгч байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрт илрүүлж - Эрүүл амьдарцгаая
2021-10-25

Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28-р хороод 65 ба түүнээс дээш насны ахмадуудыг урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлгийн үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулж эхлээд байна. Улсын хэмжээнд 3-р шатлалын клиникүүд болох Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы сургалтын эмнэлэг, Нийслэлийн Амгалан Амаржих газар, Хавдар Судлалын Үндэсний Төв болон “ЭМЖЖ” чих хамар хоолойн сонсгол судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн хамтарсан баг дараах 9 чиглэлийн үзлэгүүд: зүрх судас мэдрэл хэрх, үе мөч урологи эмэгтэйчүүд чих хамар хоолой сонсгол хавдар сэтгэц хийж болон 7 төрлийн багаж ба лабораторийн оношлогоо: хэт авиа оношлогоо (ЭХО) зүрхний бичлэг эд эсийн шинжилгээ сонсголын бичлэг цусны биохими хавдрын маркерууд чихрийн шижин илрүүлэх 3 сарын сахарын дундаж хэмжээг тодорхойлж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.