Нийгэм
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2021-11-1

03-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Теле хичээлийн хуваарь
2021-11-1

2021 оны 11 дүгээр 01-нээс 05-ныг дуусталх өдрийн Теле хичээлийн хуваарийг хүргэж байна.

Өчигдөр 88 жолооч согтуу жолоо барьж, 209 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-1

Өнгөрсөн сарын 31-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2267 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1343, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 129, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 78 бүртгэгдсэн байна.

ЭМЯ: Өчигдөр 921 хүн халдвар авч, PCR-аар батлагдаж, 11 иргэн энджээ
2021-11-1

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 921 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 361,505 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын бүгд дотоод халдвар бөгөөд 667 нь Улаанбаатар хотод,254 нь орон нутагт бүртгэгдсэн байна.Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 11 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,672 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 16,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 48,269 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл: Хөнгөн – 7,577Хүндэвтэр - 6,456Хүнд – 2,058Маш хүнд -360 хүн байна.   Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй

Энэ сарын цаг агаарын мэдээ
2021-11-1

Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, харин нутгийн зүүн хэсгээр буюу Дорнодын нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр ОЖД-ийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар ОЖД-аас бага байх боловч Баян-Өлгийн баруун, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсэг болон Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун хэсгээр, дунд үеэр төв болон говь талын нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхи ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Мөн нэгдүгээр арав хоногийн дунд үеэр агаарын температур бага зэрэг сэрүүсэх бол хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байгааг ЦУОШГ-аас анхаарууллаа. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 6), хур тунадас Баян–Өлгийн нутаг, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж болзошгүй байна. Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас мөн нийт нутгаар ОЖД–аас бага. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно

Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно
2021-11-1

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.   -Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг

Энэ долоо хоногт ГУРВАН ӨДӨР амарна
2021-11-1

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Аж ахуйн нэгж байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ
2021-11-1

5 жил тутамд зохион байгуулдаг энэ удаагийн тооллогыг 2021 оны 11 сарын 1-ээс 12 сарын 1-ийг хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулна.

Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо
2021-11-1

УИХ-ын шинэ гишүүдийн нэг бусдыг хүчирхийлж, бэлгийн дарамт учруулсан асуудалд холбогдсон. Хуулийн байгууллага тэр гишүүнийг шалгаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна

Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гарчээ
2021-11-1

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд Сөүл хотод буух зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна

Говь-Алтайн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа
2021-11-1

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Маргааш өдөр буюу 11 дүгээр сарын 1-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с, зарим үед түр зуур секундэд 20-22 м/с  хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-11-1

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод явуулын 40 баг, суурин 39 цэгт 88 багийн 334 эмч, ажилтан ажиллаж, 4998 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-11-1

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний даваа гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг танилцуулж байна.

“Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ
2021-11-1

Хөвсгөл аймгийн хаягтай Б.Эрдэнэбаатар нь “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийг 2009 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулжээ. Энэ компани барилгын засвар хийх, хүнсний ногоо, үрслэг тариалалт, хөдөө аж ахуйн түүхий эд, малын бөөний худалдаа, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулахад үйлчлэх, барилгыг дуусгах шатны ажил зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй юм байна. Энэ компанийг онцлохын учир бий

Монгол төрийн түүхийн музейг “Чингис хаан” музейд нэгтгэнэ
2021-10-31

Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-ний өдрөөс эхлэн зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэлээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг даалгалаа.

Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр маргааш нээнэ
2021-10-31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж, Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээх шийдвэрийг гаргасан. Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна

ЭМЯ: 1184 тохиолдол батлагдаж, 12 нас барлаа
2021-10-31

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломж бүрдлээ
2021-10-31

Улсын бүртгэлийн ерөнхий газарт “ТА9372-МОН: Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг  2018-2021 онд амжилттай хэрэгжүүлж дууссан байна. Төслийн үндсэн зорилго нь улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг  сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах, арилгах, үндсэн системийг дэмжих тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхэд оршиж байгаа бөгөөд сум хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн чухал томоохон ажил болсон юм

ТАЗ:Төрийн албанд 519 хүн хууль бусаар томилогдсоныг илрүүлсэн
2021-10-31

Төрийн албаны зөвлөл төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2021 оны гуравдугаар улирлын байдлаар авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн, олон нийтийн анхаарал татсан зарим асуудлаар мэдээлэл өглөө. Т

Ням гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-31

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 31-ний Ням гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
2021-10-31

Энэ сарын 30-ны Бямба гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 20, II тунд 51, нэмэлт сэргээх тунд 834, нийт 905 иргэнийг дархлаажууллаа

Д.Сумъяабазар: Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, хурдны замын төсөл хэрэгжүүлнэ
2021-10-30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардаж авсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна вэ? -Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 420 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн бодит задаргааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулна. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэл нь урьдчилаад гарчихсан байгаа бөгөөд энэ талаараа танилцуулга хийнэ

ЭМЯ: 5-11 насны хүүхдэд том хүний 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзсэн
2021-10-30

 Монгол Улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 69.3 хувийг коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамруулсан бол 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Тэгвэл одоогоор 404939 иргэн дархлаа сэргээх тун буюу вакцины гурав дахь тунг хийлгэжээ. Энэ тухай Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Сүүлийн өдрүүдэд иргэд вакцины гурав дахь тунд хамрагдах идэвх нэмэгдэж байна. Энэ нь гурав дахь тун нь дельта вирусийн давлагааг багасгаж, халдварыг хумихад чухал үүрэгтэй гэдгийг ойлгожээ гэж харж байна. Мөн манай улсад 100,000 гаруй иргэн вакцины нэгдүгээр тунд хамрагдаад хоёрдугаар тунг хийлгээгүй байсан. Энэ нь хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэх хүсэлтэй байсантай холбоотой. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс нэгдүгээр тунд хамрагдсан тухайн иргэд гурваас дээш сарын хугацаа өнгөрсөн тул хоёрдугаар тунг Синофарм болон Pfizer үйлдвэрийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой болсон. 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 1/3 тунгаар вакцин тарих боломжтой гэж үзжээ"

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллана
2021-10-30

Энэ сарын 29-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 65, II тунд 110, нэмэлт сэргээх тунд 2483, нийт 2658 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.0 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 20.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2947 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67522 (76.0 хувь), 16-17 насны 26543 (78.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Улаанбаатар хотод явуулын 28 баг, суурин 23 цэгт 59 багийн 230 эмч, ажилтан ажиллаж, 4238 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-10-30

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гарагт Улаанбаатар хотод  ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг танилцуулж байна.

БНСУ-аас зочин профессорын баг уригдан ирж ажиллаж байна
2021-10-29

Дэлхий дахинд тархсан коронавируст /КОВИД-19/  халдвар буурахгүй байгаагаас эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээр нэмэгдснээс гадна гадаад орнууд хилээ хаасан байдалтай байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх боломж хаагдсан байна.

“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоносон иргэдийг нэмэлт тунд хамруулж байна
2021-10-29

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Харвалтын нэгж"-тэй боллоо
2021-10-29

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-өөр мэдрэлийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, улсын томоохон эмнэлгүүдэд ирэх ачааллаас хуваалцах зорилгоор “Харвалтын нэгж”-ийг байгуулан үйл ажиллагаанд орууллаа.

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох төсөлд арваннэгдүгээр сарын 5-н хүртэл саналаа өгөх боломжтой
2021-10-29

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэд, олон нийтээс санал аваад яг нэг сар болж байна. Энэ хугацаанд иргэдийн оролцоо ямар байсан хийгээд ямар асуудалд хамгийн их анхаарал хандуулсан талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаатай ярилцлаа. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний явц болон иргэдийн санал асуулгын талаар эхлээд ярилцъя? -Улаанбаатар-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2018 оноос эхэлсэн

З.Төмөртөмөө: Өдөрт 700-1000 тонн сайжруулсан түлшийг 3 шугамаар үйлдвэрлэж байна
2021-10-29

НИТХ-ын ээлжит Х хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Ковид-19” халдварын нөхцөл байдлын тухай байлаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв.   Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.