Нийгэм
ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 940 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барлаа
2021-11-6

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 940 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс  Улаанбаатарт - 583 Орон нутагт - 356  Гадаадаас зөөвөрлөгдсөн - нэг тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас есөн хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ.  Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,766 хүн эндээд байна

Бямба гарагт ажиллах шинжилгээний цэгүүд
2021-11-6

Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Бямба гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2021-11-6

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2955 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67606 (76.1 хувь), 16-17 насны 26576 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа. Өнөөдөр /2021.11.06/ Улаанбаатар хотод явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө

Мөнххаан сумын ЭМТ-д Дижитал Рентген аппарат, иж бүрэн компьютер хүлээлгэн өглөө
2021-11-5

Өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 05-ны өдөр УИХ-н гишүүн Ж.#Чинбүрэн, #Эрүүл #мэндийн #дэд #сайд М.#Баттүвшин, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нар #Сүхбаатар аймгийн #Мөнххаан сумын эрүүл мэндийн төв-д ажиллалаа. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ, Дижитал Рентген аппарат, иж бүрэн компьютер 3 ширхэгийг тус тус хүлээлгэн өглөө

Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцуулав
2021-11-5

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулах төслийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамжаар нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй юм. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17, нийт 19 аж ахуй нэгж, байгууллагын 1284 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна

"Ковид-19"-ийн эсрэг дархлаа сэргээх тун шаардлагатай юу
2021-11-5

Коронавируст халдвар (Ковид-19)-ийн эсрэг дархлаа сэргээх тун шаардлагатай юу? 

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн төлөвлөгөөнд иргэдийн өгсөн саналын дүн гарлаа
2021-11-5

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав. Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ

Хотын дарга Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2021-11-5

Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн  сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй
2021-11-5

 Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул өнөөдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.    НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг

ЭМЯ: 1182 тохиолдол илэрч, 11 нас барлаа
2021-11-5

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,182 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс 

Өнөөдөр бүх нийтээр амарна
2021-11-5

Өнөөдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн нэгэн.

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн төлөвлөгөөнд иргэдийн өгсөн саналын дүн гарлаа
2021-11-4

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын дарга Ч.Рэгзмаа нар танилцуулав. Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 32.230 иргэн санал өгчээ

Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно
2021-11-4

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хуралдаанд  Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна

Д.Сумъяабазар: Төвлөрлийг бууруулах цогц арга хэмжээг Улаанбаатар хоттой уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг
2021-11-4

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр "Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын асуудал бол 30 жилийн турш хуримтлагдсан асуудал учраас яамд, ялангуяа Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамдтайгаа уялдан ажиллах юм

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2021-11-4

Эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлж хамтран ажилалаа. Зочин профессорын баг нь Бүгд Найрамдах Солонгос Улс, профессор Чой Сун Жин, профессор Чой Гү Ёон, профессор Ким Сан Хён, профессор Хан Вүн Хо, профессор Юн Бён Вүг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоног сургалт зохион байгуулж, үзлэг, оношлогоо хийн хамтарсан хагалгаанд орсон юм. УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НӨАГ, НААГ, СХДЭМТөвүүдэд ажиллаж,  “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн чиг хандлага”,  “Ургийн гажиг, өндөр эрсдэлтэй жирэмслэлт” “Коронавируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ тусламж үйлчилгээ”, “Короновируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ,Өндөр эрсдэлтэй нярай”, “Ургийн хөгжлийн гажиг ба генетикийн зөвөлгөө”, “Ходоодны хавдрын мэс засал эмчилгээний стандарт, орчин үеийн хандлага”,” Робот мэс заслыг нутагшуулах тухай”, “Нярайн скринингийг БНСУ-д хэрхэн хийдэг вэ?”, “Тархины хавдар”, “Дутуу нярайн эмчилгээ менежмент”, “Дутуу нярайн хооллолт”, “Коронавируст халдвар-БНСУ-ын туршлага”,  “КОВИД-19-тэй дасан зохицож амьдрах нь”,  “Урт хугацааны Коронавируст халдварын менежмент/Long Covid-19 management/”, “Коронавируст халдварын тархвар зүйг эмнэл зүйтэй холбох нь” лекцүүдийг уншиж манай орны эмч мэргэжилтнхүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүллээ. Энэхүү хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт 2 тал гарын үсэг зурлаа.   Др. Бёнвүүк Вү / БНСУ-ын Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Олон улсын хөгжил, судалгааны хэлтсийн дарга/ үйл ажиллагааг дүгнэн “Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар Монгол улсад уригдан ирж ажиллаа

Хугацаат цэргийн албан хаагч амиа хорложээ
2021-11-4

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай залуу өндрөөс унаж нас баржээ. Тэрээр аймгийн төв дэх орон сууцны дээрээс үсэрч амиа хорлосон байжээ.  Одоогоор хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж байна.  Өөр нэг эх сурвалжийн мэдээллээр, тус цэргийн албан хаагч нь цэрэгт явах сонирхолгүй байсан гэнэ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2021-11-4

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өвөрхангайн нутгаар, Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутгаар, Өвөрхангайн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн өмнөд хагаст, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 04-ний 20 цагаас 11 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Агаарын температур: Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно

Д.Сумъяабазар: Төвлөрлийг бууруулах цогц арга хэмжээг Улаанбаатар хоттой уялдуулж байгаа нь цаг үеэ олсон хэрэг
2021-11-4

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ: -Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргаж, үндэсний хороо байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлье

Дагуул хотуудыг нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байхаар төлөвлөжээ
2021-11-4

Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахын тулд зургаан чиглэл, 24 зорилт, 140 арга хэмжээг төлөвлөөд байгааг танилцууллаа. Орон нутагт таатай амьдрах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлд 14 зорилт, 90 арга хэмжээ байгаа бол Улаанбаатар хотод дагуул хот, тосгод, дэд төвийг байгуулах чиглэлээр 10 зорилт, 50 арга хэмжээ төлөвлөжээ

Өчигдөр 88 жолооч согтуу жолоо барьж, 224 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-11-4

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1659, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 84 бүртгэгдсэн байна.

Маргааш БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2021-11-4

"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

ТЦА: Маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2021-11-4

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар маргааш бүх нийтээрээ амарна.

Д.Арвин агсны хүү А.Од: Миний ээж төр нийгмийг холбох гүүр болж байсан
2021-11-4

УИХ-ын гишүүн Д.Арвин агсны хүү А.Одтой ярилцлаа. -Таныг УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны хүү гэдгээр тань хүмүүс мэдэх байх. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана ямар сургууль төгссөн бэ. Одоо хаана, ямар ажил эрхэлж байна. Таны амьдралын замнал уншигчдад сонин байх болов уу? -Намайг Од гэдэг. МУИС-ийн эдийн засгийн ангийг төгссөн

"Deep Learning Competition Mongolia 2022" тэмцээний бүртгэл эхэллээ
2021-11-4

【Deep Learning Competition Mongolia 2022 тэмцээний бүртгэл эхэллээ. Бүртгэлийн хугацаа 11 сарын 28 хүртэл.】

Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
2021-11-4

2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн галт тэрэгний цагийн хуваарь дараах байдлаар өөрчлөлт орохыг анхаарна уу

ОБЕГ: Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү
2021-11-4

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байна. Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;  Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих; Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Арваннэгдүгээр 4-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг

Зээгтийн давааны зам хаагдсаныг шуурхай ажлын хэсэг гарч нээжээ
2021-11-4

Баян-Өлгий аймагт арваннэгдүгээр сарын 2-ны шөнө цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас Өлгий-Цагааннуур чиглэлийн Зээгтийн давааны зам хаагджээ.

TeleLaw.mn - Хуулийн зөвлөгөөг гар утсаараа
2021-11-4

Бидэнд мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авчихмаар асуудлууд өдөр тутам гарч байдаг. Танилдаа зээлчихсэн мөнгөө авч чадахгүй байх, байр орон сууц зарах, авах, ажлын цалин тэтгэмжээ тогтоолгох, гэр бүлийн маргаан, шинээр бизнес эхлүүлэх гээд л

МУАЖ Д.Ухнаа нас бараагүй
2021-11-4

МУАЖ, СГЗ Д.Ухнаа гуайг нас барсан гэх ташаа мэдээлэл цахим орчинд цацагдсан байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.