Гол мөрөн, нуурын ус гүйцэд хөлдөөгүй тул мөсөн дээгүүр автомашинтай болон явганаар зорчихгүй байхыг зөвлөж байна. Тодруулбал, 2021.11.08 ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн нутагт гурван иргэн Пронтер загварын ачааны автомашинтай зорчиж яваад Цагаан нуурын мөсөнд цөмөрч нэг зорчигч усанд осолдож, хоёр зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагаар аймгийн Онцгой байдал, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиход тус автомашины жолооч 39 настай, эрэгтэй, зорчигч 43 настай эрэгтэй нар нар автомашины тэвшин дээр байсныг эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан тус газар очиж, осолдсон иргэн 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. Тэгвэл өчигдөр буюу 2021.11.09 -ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Хармай багийн Тэнгис гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Шишгэд” голын мөс цөмөрч 1 автомашин живсэн тухай дуудлагаар /2021. 11.09-ний өдрийн 23:26 цагт / тус аймгийн Онцгой байдал, Цагдаагийн газрын нийт 13 алба хаагч, 2 автомашинтай Цагааннуур сумын төвөөс Хармай багийн “Тэнгис” гэдэг газрын чиглэлд нүүдэл хийн 75-55 ХӨҮ улсын дугаартай “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б/58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нар Шишгэд голын мөс цөмөрч живсэн тул автомашиныг татан гаргахаар 11.10-ны өдрийн 01:00 цагт Цагааннуур сумын чиглэлд явсан байна
НЭГЭН ЗҮЙЛ Бүгдийн амгаланг айлтгая Өчигдөр УИХ-ын Байнгын хорооны хурал дээр нэгэн эрхэм гишүүн “Хүрээ сайдын баримт худалдсан” гэх мэт зүйл ярив. Худал зүйлийг мянгантаа давтахад үнэн мэт болдог гэх үг биелэлээ олж буй нь энэ болтой
ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, тус төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан, Хяналт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Нямбаяр нар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж, энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ: -Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ
Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1909 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1511, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 141, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 93 бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 950 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Эрүүл мэндийн яам, ЖАЙКА олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд "Нярайн зүрх уушгины амилуулах тусламж" сургалтыг Нийслэлийн Амгалан амаржих газар дээр зохион байгууллаа.
"No double standards" хөдөлгөөнийхөн УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИX-ын дэд дарга С.Одонтуяа, УИX-ын гишүүн Б.Пүрэвдорж нартай уулзаж, иргэд - xууль саxиулагчид - орон нутгийн засаг заxиргааныxны хооронд үл ойлголцлыг байнга үүсгэдэг "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" Монгол улсын xууль хэрхэн хэрэгжиж буй асуудлаар УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг сонсгол xийx xүсэлт бичгийг УИX даxь Ардчилсан намын бүлэгт гардууллаа.
Цагдаагийн Ерөнхий газраас Ерөнхий Боловсролын сургуулийн (ЕБС) сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөрийг 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг харьяа сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 50-иад ЕБС-иуд хамрагдаад байгаа аж. Сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай утасны дугаар, дохио, биеийн хэлэмжүүд, үе тэнгийн найз нөхдөө дээрэлхэх, гадуурхахаас сэргийлэх, хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэх зэрэг хүүхдэд хэрэгцээт ойлголт, мэдлэгийг нас, сэтгэхүйд тохирсон хэлбэрээр хүргэж байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярбаясгалангаас тодруулахад “Хүүхдэд бага наснаас нь аливаа учирч болох эрсдэл, буруу үйлдэл, бусаддаа туслах давуу тал зэрэг мэдээлэл, ойлголтыг өгөх нь урьдчилан сэргийлэх гол ажил хэмээн үздэг
Энэ сарын 8 буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус суманд оршин суух бүртгэлтэй хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна
Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгосон Засаг даргын шийдвэр гарснаас хойш Улсын бүртгэлийн ерөнхий газраас Э болон А дугаар олгох үйл ажиллагаа нь дунджаар 35 орчим хоногийн хугацаанд албан хаагчдаас хамааралтайгаар олгогдож, иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулдаг байсан.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 941 тохиолдол шинээр бүртгэгдэж, 12 хүн нас баржээ
Энэ сарын 8-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1940 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1543, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 160, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 84 бүртгэгдсэн байна.
Хур тунадас: 10-нд Халх голын сав газраар, 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 14-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өгөв. Тэрбээр “Ковид-19”-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна
Энэ сарын 7-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1961 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1588, хулгайтай холбоотой 17, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 155, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 86 бүртгэгдсэн байна.
Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 157 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.
"Ковид-19" цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа танхимын хэлбэрт бүрэн шилжээгүй байгаатай холбогдуулан сурагчид хичээлээ бататгах зорилгоор теле хичээлийг үзэх боломжтой.
Эл өдрийг Их Британид 2006 онд "Оддын Сан" буюу ядуурал, дайн, дох, байгалийн гамшгийн улмаас өнчирсөн, дүрвэсэн хүүхдүүдийн талаарх ойлголтыг нийгэмд нэмэгдүүлэх, хандив цуглуулах зорилготой байгууллага "Дэлхийн Өнчин Хүүхдүүдийн Өдөр"-ийг 11-дүгээр сарын 8-нд анх удаа тэмдэглэж байжээ.
Хууль бусаар ан агнах гэмт хэрэг энэ оны эхний 10 сард 51 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 21 хэргээр буюу 10.6 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 29.2 хувийг эзэлж байна. Тухайлбал, энэ оны 9 дүгээр сард иргэний өгсөн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт 2 иргэн Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор Хүрэн баавгайн түүхий эд болох 4 ширхэг баавгайн савар, Халиун бугын цусан эвэр 2 ширхэг, чив, сүүл зэргийг тээвэрлэн авч явж байсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн Увс аймгийн Ховд сумын нутаг Бураатын халх гэх газраас энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 тооны янгир ямааг хууль бусаар агнасан гэх гомдол мэдээллийг хүлээн авч хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газраас эд мөрийн баримтаар галт зэвсгийн сумны хонгио 1 ширхэг, гутлын мөр, тээврийн хэрэгслийн мөр зэргийг бэхжүүлэн авч шалгалтын ажиллагаа явуулахад: Увс аймгийн Өмнөговь сумын 2 иргэн бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр янгирын тэх 2 толгойг агнасан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын системийг Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд нутагшуулах зорилгоор 30 хоногийн туршилт, ажиглалт хийв