Дорноговь аймагт 2021 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтад Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймгуудын Ковид-19 цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа яаралтай тусламж, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг судлалын 12 эмч, 12 сувилагч хамрагдаж байна
Хотын менежер Т.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ Хотын ерөнхий менежер Т.Гантөмөрийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
"Comedy Lab" клубын гишүүн Д.Амартүвшин болон иргэн Д.Булгантамир нарыг цар тахлын үед хууль зөрчиж, жагсаал зохион байгуулсан хэргээр шүүхээс дуудаж, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Д.Амартүвшин "Өнөөдөр нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримт дээр үндэслээд Д.Булгантамир бид хоёрт шүүхээс зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Сайд дарга нартаа мөн адил хариуцлага тооцох ёстой
Энэ сарын 17-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1908 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1492, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 158, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 98 бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн биеийн тамир, спорт, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гарсан билээ. Тус үйл ажиллагааг нээсэнтэй холбоотойгоор энэ сард мэргэжлийн урлагийн байгууллагын 17 төрлийн тоглолт давхардсан тоогоор 41 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгджээ
Улсын хэмжээнд эхийн эндэгдлийн түвшин өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 92 болсон нь өмнө оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлт болоод байна. График
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд гүйцэтгэгч Хятадын төмөр замын 20-р товчоо групп компани Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас, Соёолжийн нүхэн гарцын хооронд Нарны замыг шинэчлэх юм. Батлагдсан зураг төслийн дагуу хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий Нарны замын хоёр байршилд буцаж эргэх эргэлт байгуулахаар төлөвлөгдсөн. Одоо байгаа Нарны замын буцаж эргэх хэсэгт тээврийн хэрэгсэл эсрэг урсгалын хоёр эгнээ зорчих хэсгийг бүхэлд нь хаах, сувагчлалгүй тул давхар эргэх, улмаар зохиомол түгжрэл үүсгэх, тээврийн хэрэгслүүд мөргөлдөх, осол аваар гаргах аюултай нөхцөл бүрдүүлдэг байжээ
“Амжилт анимейшн” ХХК-ийн захирал Ж.Болорчимэгтэй цоо шинэ бүтээгдэхүүнийх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа. – Сайн байна уу. “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн киноны төслийн талаар эхлээд уншигчдадаа мэдээлэл хүргэе. Сайн байна уу
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.
Оросын Холбооны Улсын коронавирусын халдвартай тэмцэх шуурхай штабын зүгээс энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол зэрэг улсуудтай нислэг эргэн сэргээхээр төлөвлөж байгаа тухай мэдээлсэн байна. Мөн Куба, Катар, Мексик улс руу тогтмол болон хуваарьт бус нислэгт тавьсан хязгаарлалтыг цуцалжээ
Эрүүл мэндийн шалтгаанаар хэмээн тодотгож, энэ сарын эхээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг нэг бус үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол прокурор баталжээ. Түүгээр ч зогсохгүй энэ долоо хоногийн эхэнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг тогтоолыг яллагдагч нарт танилцуулсан байна. Ш.Оргилыг орон нутагтаа алт олборлогчдод зөвшөөрөл олгоход нөлөөлж, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт анх 2019 онд шалгаж эхэлсэн ч өөр нэг холбогдогчийнх нь үйлдлээс тусгаарласан гэдэг
Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа халдварт өвчин судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны их эмч Пүрэвдоржийн Энхтамир, Пүрэвсүрэнгийн Янжиндулам нарт 10 сарын 22-ны өдөр тус төвийн Эрдмийн зөвлөлийн хурлаар “Клиникийн Профессор” цол хүртлээ. П.Энхтамир нь АУ-ны магистр, Зөвлөх зэрэгтэй эмч бөгөөд 2005 оноос эхлэн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиник болон Сүрьеэгийн тандалт судалгааны албанд ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний 25 өгүүллэг хэвлүүлснээс 6 нь гадаад өгүүллэг байжээ. Мөн 2008 онд БНСУ, 2009 онд ХБНГУ, 2010 онд Тайвань, 2018 онд Япон, 2019 онд БНХАУ-д мэргэжил тус тус дээшлүүлсэн байна. Харин Тэргүүлэх зэрэгтэй эмч П.Янжиндулам нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс 16 жилийг ХӨСҮТ-д Сүрьеэгийн тандалт судалгааны албанд хяналтын эмчээр ажиллаж байгаа аж
Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэрэг болон гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэх чиглэлээр 24 цагийн хяналтын байнгын болон хөдөлгөөнт пост ажиллуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц болон коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд PCR-аар батлагдаж буй тохиолдлын тоо Улаанбаатар хот болон аймгуудад жигд буурч байна. Энэ нь Дельта хувилбарын давлагаа буурч байна гэж үзэх үндэслэл юм
Шатахуун тээвэрлэгч автомашины шатахууны саванд цэвэрлэгээ хийж байгаад ухаан алдсан гурван хүнийг эмнэлэгт хүргэжээ
Хийморьтой 20” сугалааны үеэр хөтлөгч залуу хуруундаа хавчуулсан сугалаагаа гаргаж ирж буй бичлэг сошиал орчинд тараад байна. Өмнө нь “Эгнэшгүй” гэх компанийн сугалааны үеэр иргэдийн сугалааг камераас нууцаар шидэж буй дүрс бичлэг мөн цацагдаж байсан билээ. Тийм ч учраас сүүлийн үед телевиз бүрийн эфирээр гарах болсон сугалааны нэвтрүүлгүүдийг болиулж, залилангаас сэргийлэхийг иргэд шаардаж эхлээд байна.Ийм төрлийн залилангийн гомдол мэдээлэл ч сүүлийн үед Ш ӨХТГ-т ирэх болжээ
Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт өчигдөр 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож буй юм. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар: Миний зорьж буй ажил бол нийтийн тээврийн парк шинэчлэлт буюу дан давхар нийлсэн цахилгаан автобус. Манай хотын иргэд дуу чимээний бохирдолд асар ихээр өртөж байгаа
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 376,158 болж нэмэгдлээ.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ
Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал асан Ц.Одонтунгалагтай ярилцлаа. -Нийтийн тээврийн салбарыг нийслэл биш хувийн автобус компаниудын мафи удирддаг. Жилд 130 тэрбум төгрөгийг төсвөөс авч баяждаг тогтолцоо бий болчихлоо гэж та мэдэгдсэн
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана
Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1930 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1565, хулгайтай холбоотой 23, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 179, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 89 бүртгэгдсэн байна.
Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар УЕПГ-ын Сургалтын албаны хяналтын прокурор, хуульзүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа. -Монголд хүүхдийн эрхийн зөрчил ямар байгааг тоон мэдээллээс өөрөөр харах боломж ховор байна
Хотын төвд цөөхөн хэдэн түүхэн дурсгал бий. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолбор тэдний нэг
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 14-ны үүрээр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас автомашиндаа угаартаж нас барсан байж болзошгүй 22-33 насны гурван эрэгтэй хүний цогцсыг олжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан иргэд самарт явж байсан гэх мэдээлэл байна. Өдгөө цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна
Хаан банкны ажилтан 150 сая төгрөгний зээл гаргаж өгөхдөө олон төрлийн шалтгаанаар зээлийн материалыг хойшлуулж асуудал үүсгэн хясан боогдуулах замаар хахууль авсан хэргээр шүүгдэж байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сард Хархорин салбарын ХААН банкнаас 150 саяын зээл хүссэн иргэний зээлийг гаргаж өгөөд, 15 сая төгрөгийн хахууль авсан зээлийн менежерт анхан шатны шүүхээс 1.2 жилийн хорих ял оноосон байна. Түүнчлэн хахууль өгсөн иргэний зорчих эрхийг хоёр жилээр хасаж, торгожээ. Хуулинд хахууль өгсөн этгээд хахуул өгсөнөө илчилж эрх бүхий байгууллагуудад мэдэгдвэл ялаас чөлөөлж авсан үйлчилгээг нь хэвээр үлдээх заалт байдаг. Хахууль өгсөнөө өөрөө хүлээж АТГ-д очсон иргэн : Би барилгын салбарт ажилладаг
Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна
Монголын урчуудын эвлэлийн хороо өнөөдрийг хүртэл улстөр, бизнесээс ангид явж ирсэн цорын ганц салбар байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит хурлаар энэ бүхэн төгсгөл болж байгаа бололтой
Бага насны хүүхэд угаалгын машинд гацсан дөрвөн настай хүүхдийг Нийслэлийн аврах ангийн албан хаагчид аюулгүй гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авчээ