Алгуурхан замхарч байгаа МАН-ын авилгын эсрэг аян Өнгөрсөн оны долдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Авилгын эсрэг ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулж байв. Ажлын хэсэг салбар бүрийн төлөөлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэд зундаа багтаж авилгыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдэж байв. Эрүүгийн болон Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Шүгэл үлээгчдийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барина. Авилгын эсрэг ажлын хэсэг нь гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүүтэй төрлийн гэмт хэргийг бий болгож байгаа хөрс суурьтай нь тэмцэхэд гол анхаарлаа хандуулах юм гэж байв. Түүнээс хойш бараг бүтэн жил өнгөрч байна
Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварын 189 тохиолдол батлагдав. Нас баралт бүртгэгдээгүй.
Чингис хаан музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан "Хаад, язгууртны өв" цувралынхаа нэгэн дугаар болох "Монгол хатад" ярилцлагыг хүргэж байна.
“Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүнтэй ярилцлаа. -“Алтан тариа” компанийн үйлдвэрийн цамхаг дээр Украин улсын далбааг байрлуулсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Орос, Украины дайны талаарх байр сууриа хамгийн товч илэрхийлсэн үйлдэл болчихов уу
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар хорих ангийн албан хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар өнөөдөр (2022.03.07) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн ажилтан, албан хаагчид болон хүмүүжигчид, тэдгээрийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Энэ ажил ирэх 9-ний өдөр мөн үргэлжлэх юм байна. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн хорих ангийн үйл ажиллагаа болон хорих байрны нөхцөл, эмнэлгийн үйлчилгээтэй танилцах үеэрээ “Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжтой байх ёстой. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад эрх зүйн баримт бичгээр зохицуулсан
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд “Хайрхан худалдааны нэгдсэн төв” төслийг хэрэгжүүлэх “Нью фоос” ХХК-тай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад хувь нэмрээ оруулж буй тус бүтээн байгуулалтыг нийслэлийн зүгээс эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах юм. Цаашид ч төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах энэ мэт бүтээн байгуулалтын ажлыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа нийслэлийн удирдлагууд илэрхийллээ. Энэ талаар Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Судалгаагаар “Нарантуул” зах руу чиглэж байгаа хөдөлгөөн түгжрэлийн 20 орчим хувийг үүсгэж байгаа гэсэн дүн гарсан
Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас унаж, үерийн улмаас авто зам, гүүрийн эвдрэл их гарч байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймагт захиалагч болон бусад байгууллагатай хамтран шаардлагатай арга хэмжээ авч ажилласнаар эрсдэлийг өмнөх жилүүдээс 3.8 хувиар бууруулж ажилласан. Ихэнх нутгаар цаг агаар дулаарч, гол мөрөн, нуур, гуу жалга, шуудуунд хуримтлагдсан цас хайлж, шар усны үерт өртөх эрсдэл нэмэгдэж байна
-Ковидын хүндхэн жилүүдэд лавлагаа шатлалын эмнэлгүүд ихээхэн ачаалал үүрсэн. Энэ оны хувьд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?-Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан
Нийслэлд сүндэрлэх орон сууцны тоо жилээс жилд өсөж байна. Гэсэн хэдий ч өдөр ирэх тусам орон сууцны үнэ нэмэгдэж, иргэд худалдан авч хүчрэхгүйд хүрээд буй. Өндөр үнэтэй орон сууцнууд аюулгүй байдлын стандарт, шаардлагыг хангаж байна уу гэдэг эргэлзээ дагуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр болж, хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр есөн үүрэг, даалгавар өглөө
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр болж, Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээллээ. Тэрбээр, “Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 106 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 586 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж, хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөс найман чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.9 хувьтай биелжээ. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж, Коронавирусийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Манайх бүтээн байгуулалтын 74 ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгасан. Үүний 31 нь авто замын, 22 нь сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, найм нь инженерийн байгууламжийн шугам сүлжээ, бусад 13 ажил байгаа
2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан
2022 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 14-нийг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Ихэнх хугацаанд салхи шуургатай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: 08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Хэнтийн уулсаар ялимгүй цас, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 13-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 08-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 09-нд зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар 7-12 метр, 11-нд ихэнх нутгаар, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур: 9-нөөс нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна
Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тайлбарлуулахаар ирүүлсэн хүсэлтийг танилцуулна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга шатсантай холбоотойгоор барилгын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулав. Мөн ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Тус хуралдааны үеэр дараах асуудлыг хэлэлцсэн байна
Ерөнхийлөгчийн тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнд санхүүгийн салбарынхны оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор даатгалын салбарын төлөөллүүдтэй энэ сарын 03-ны өдөр Төрийн ордонд уулзалт зохион байгуулсан
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, Томуу, томуу төст өвчин болон Ковид-19 халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.
Иргэдийг заналхийлэх, айлган сүрдүүлэх, зэвсгийн чанартай зүйлээр биед нь халдаж гэмтэл учруулах зэрэг гэмт үйлдлүүдийг бусдын захиалгаар үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-5 шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 190 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Нийслэлд цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хоёрдугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд Боловсролын Мэдээллийн технологийн төвтэй хамтран parent.edu.mn системээр зохион байгуулсны дараа найман дүүргийн 88 цэцэрлэгт нийт 3575 хүүхдийг элсүүлэх сул орон тоо үлдсэн байна. Тиймээс тэдгээр сул орон тоонд нэмэлтээр хүүхэд авахаар болжээ. Өнгөрсөн сард цэцэрлэгийн бага бүлэгт, мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан дунд, ахлах, бэлтгэл бүлэгт нэмэлт элсэлт, бүртгэлийг зохион байгуулахдаа 10597 хүүхдийг элсүүлсэн байна
-Миний охины үйлдэлд сургуулиас нь хөөж, цагдаад шалгуулж, олон нийтэд гутаалгах зэргээр маш олон шийтгэлийг давхардуулж байна-
"Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадам Улаанбаатар хот, Түргэний аманд байрлах “Монгол-Кувейтийн байгаль хамгаалах төв”- д энэ сарын 12-ны өдөр болохоор болжээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автаж нөхцөл байдал хүндэрч эхэлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 15-аас тус сумын Зүүн хороо баг орчмоор шар усны халиа тогтож эхэлсэн. Сүүлийн үед цаг агаар дулаарсны улмаас шар ус тогтсон газрууд дэлбэрч ихээхэн хэмжээний ус гарч сумын төвийн нийт айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ. Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг өнгөрсөн 1 сард орон нутгийн өмчит "Хөх Шишгэд Алтай" ХХК-тай хамтран сумын төвийн айл өрхүүдээс иргэдийг хийсэн
Энэ долоо хоногийн мягмар гарагт буюу маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохионо. Уг өдрийг тохиолдуулан бүх нийтээрээ амрах юм