“МОНЦАМЭ агентлаг 1921 оны хавар Монгол Улс тусгаар тогтнох уу, харийн дарангуйлалд үлдэх үү гэсэн асуулт бүхий улс төрийн шуургын гал дунд анхны мэдээгээ цацаж үйл ажиллагаа эхэлж байлаа. Энэ бол Ардын журамт цэргүүд Хиагтыг чөлөөлж, анхны ялалтаа тунхагласан 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр байв” хэмээн МОНЦАМЭ агентлагийн дарга, МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг ярилаа. Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийг тодорхойлогч МОНЦАМЭ мэдээллийн агентлаг анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргээд хэдийнэ 100 жил өнгөрчээ
Нисдэг машинд байрлах Авто тээврийн Үндэсний төвийн салбарт яг одоо АТГ-аас нэгжлэг хийж байна
Вакцинжуулалтын өнөөгийн явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа. -Нэмэлт III тунгийн вакцинжуулалтын явц нийслэлд хэдэн хувьтай байна вэ? -Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тун буюу III тунг наймдугаар сараас хийж эхэлсэн. Эхний ээлжинд хариу арга хэмжээний баг буюу ОБЕГ, ЦЕГ-ын албан хаагчид болоод эрүүл мэндийн салбарт ажиллагсад маань нэмэлт тунд хамрагдсан
“Жаст”-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэлжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн.
УИХ-ын гишүүнасан Б.Ундармаад холбогдох хэргийг Прокурорын эсэргүүулийг үндэслэн Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан шийдвэрлэсэн байдаг.
Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин сураггүй алга болсноос хойш хоёр хоног өнгөрчээ.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болов. Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэжээ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “4.1.8 Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1”, “4.1.9 Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээрээ амардаг. Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр 2021 оны 11 дүгээр сарын 5-нд тохиож, бүх нийтээрээ амарсан
7 хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарах боловч, хугацааны эцсээр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.
Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1617 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1312, хулгайтай холбоотой 19, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 62 бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 287 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 378,353 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ
ХНХЯамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабаттай ярилцлаа.
Улаанбаатар хотын зарим гудамжийг нэршүүлэв. Тухайлбал Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг Бүгд Найрамдах Польш Улсын алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений гудамж гэж нэрлэлээ. Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Криштоф Бойко, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хандан Польш, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопений нэрэмжит болгох хүсэлт ирүүлсний дагуу ийн шийдвэрлэсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээнийн гудамж хүртэлх гудамжийг судлаач, доктор Л.С.Соболевагийн гудамж хэмээн нэрлэв. ОХУ-ын Улаан-Үд хотын захиргаанаас НИТХ-ын даргад хандан Улаанбаатар, Улаан-Үд хотын найрамдалт харилцаа болон Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын нэгэн гудамжийг ЗХУ-ын эмч Соболева Любовь Сергеевнагийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлсэн байна. Л.С.Соболева нь 1943 онд манай улсад тахлын эсрэг станцын даргаар томилогдож ирсэн бөгөөд Монголын нийгэмд хор хөнөөл учруулах аюулт өвчинтэй тэмцэх, европ тогтолцооны эрүүл мэндийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулсан хүн юм
Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх 35 дах удаагийн сургалтыг 2021 оны 11 сарын 17- 19-ны хооронд зохион байгууллаа.
Сүүлийн өдрүүдэд манай улсад COVID-19 халдварын тоо буурч байна. Энэ нь иргэд нэмэлт тунд хамрагдаж эхэлсэнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ийн иргэдийн вакцинжуулалтын идэвхийг нэмэгдүүлж, халдвараас сэргийлэх зорилгоор лхагва гарагаас эхлэн зах, худалдааны төвүүдэд вакцинжуулалтыг хийж эхэлсэн билээ
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 22-ны Даваа гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урилаа
Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 509 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
С.Болормаа агсаны амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгожээ Нийгэм, Бусад 1 цагийн өмнө2021-11-20 11:28:182021-11-20 12:32:09 Говь-Алтай аймгийн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай эмэгтэй Б амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч 2020 онд гарсан. Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, С.Болормаа агсны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Улмаар В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нарыг цагаатгасан байна
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. “КОВИД-19” цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээлийн жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ
Сугалаа, урамшуулал хонжвор нэрээр мөнгө угаах үйлдэл гарч байгаа эсэхийг шалгахаар болсон байна. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн утсанд сугалаа хонжворын гомдол ,мэдээлэл удаа дараа ирүүлээд байгаа аж
Энэ сарын 18-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1714 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1341, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 129, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 103 бүртгэгдсэн байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагтай. Энэхүү хилийн цэсийг анх 1982 онд, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 131 дүгээр зарлигаар тогтоож байжээ
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн үеийн үед улсынхаа болоод ард түмнийхээ өмнө, эх түүх хийгээд эгэл олныхоо өмнө монгол хэлний аюулгүй байдал, бат бэх оршин тогтнох дархлааг хариуцаж ирсэн билээ. Тэр үүргээ манай эрдэмтэн судлаачид нэр төртэй гүйцэтгэж байгаа юм. Тус хүрээлэнгийн Төвд судлалын танхимын эрхлэгч, Дарь Эх судлаач, доктор Д.Сумъяатай ярилцлаа. -Эх хэлний хөгжил, дархлааг хамгаалахад танай хүрээлэн ямар бодлого, чиглэлээр ажиллаж ирэв? -Хэл утга зохиол гэхээр монгол хэл оршин тогтнох гол зүйл нь үгсийн сан, хэл зүй байхаас гадна утга зохиолын хэл байдаг
“Зууны мэдээ” сонин “Монгол ардын дуу” булангаараа аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа “Суварган өндөр” дууны домог, түүхээс хүргэж байна. Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд “Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд” сэтгүүлчийн эрэн сурвалжлагыг хийхдээ газар нутгийн бүрэн бүтэн байдлын зэрэгцээ тахилгын дэг ёс, уламжлалт зан заншил гэхчлэн олон талаас судалсан юм. Энэ явцад Монгол Улсын төрийн тахилгат 10 уул нь тус тусын магтаал, айлтгалтайн дээр тахилгын үед дуугаар өргөл өргөж уул усаа баясгадаг зан үйлийн уртын дуутай байсан уу гэсэн асуудал дэвшүүлж, анхныхыг нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт оршдог төрийн тахилгат Алтан-Овооны тухай “Дарьгангын уулсын тэргүүн, уртын дууны оргил Сүмбэр Алтан-Овоо” гэсэн нийтлэлээр хүргэж байсан билээ. “Суварган өндөр” хэмээх дууны зөвхөн нэрийг авч үзэхэд хэнд ч Архангай аймгийн нутагт оршдог Төрийн тахилгат Суварга хайрхан бодогдоно
Д.Хаянхярваа хэмээх МАН-ын нөлөө бүхий кадруудын нэг авлигын хүндхэн хэрэгт унаад буй. Түүнийг анх баривчлагдахад “Миеэ-гийн фракцид өгч буй сануулга” төдийгөөр төсөөлж байсан нь гэнэхэн бөгөөд хөнгөхөн ойлголт байж.