ЭМЯ-ны харьяа байгууллагууд нөхцөл байдлуудтай холбоотойгоор гарч болох эрсдлүүдэд бэлэн байдлаа нэмэгдүүлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт зэрэг асуудлаар шуурхай хуралдаж байна.
Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон хувилбартай холбоотойгоор зарим улс орнууд хязгаарлалт тогтоож эхлээд байна. Одоогийн байдлаар хэд хэдэн улс Африкийн өмнөд хэсэгт болон түүнээс гарах зорчихыг хориглох, хязгаарлах шийдвэр гаргаад буй юм. Тэгвэл Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу УОК цаг үеийн асуудлаар 11.00 цагаас хуралдахаар болжээ
Өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 27-ны бямба гарагт Улаанбаатар хотод суурин 104, түр 16 цэгт 120 багийн 419 эмч, ажилтан ажиллаж, 5888 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Уаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн 2021-11-27 08:39:11 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 11 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Сүүлийн 24 цагт коронавирусын 586 тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчний уллмаас 5 хүн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 331 нь Улаанбаатарт, харин хөдөө орон нутагт 255 байна.
Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт анх бүртгэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар 12 аймгийн 47 сум, 89 голомтод хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлж байна
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсын засаглалаа тунхагласны 97 жилийн ойн баярын өнөөдөр тохиож, бүх нийтээрээ тэмдэглэж байна. Энэ өдөр төр, засгийн удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тэртээ 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монгол Улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олон Ковид-19 цар тахалтай тэмцэхэд хүч, хөдөлмөрөө зориулан, цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж “Монгол бахархал" тоглолтыг 2021 оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.
Өчигдөр хуралдсан НИТХ-аар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм.
Монгол банхар нохойн стандартыг анх удаа баталлаа Eaglenews 2021-11-25 16:45:41 0 Дэлхий дээр 352 нэр төрлийн үүлдрийн нохой байдаг бөгөөд эдгээр нь хүний гар, үржил селекцийн үр дүнд бий болсон үүлдрүүд юм. Харин монгол банхар нохой нь олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай монгол үндэстний уугуул нохой билээ. Монгол банхарын хэв шинж, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, цэвэр өөрийн хөгжлөөрөө хүний гар оролцоогүй байгалийн цэвэр үүлдэр тул Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах шаардлага тулгараад байгаатай холбоотойгоор нохойны үүлдэр угсаа, бие бялдрын тухай Үндэсний стандарттай болох шаардлага тулгарсан байна
Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.11.26/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь, Улс тунхагласны баярын өдөр тохионотохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд буюу 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.
Маргааш улс тунхагласны баярын өдөр тохионо. Бүх нийтийн амралтын энэ өдөр зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд зарим нь өөрсдийнхөө дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой аж
Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит их хурал саяхан болж, Ерөнхийлөгчөөр зураач П.Ганбат гэгчийг сонгосон билээ. Гэхдээ уран бүтээлчид, зураачдын олонхийн саналаар бус увайгүй аргаар сонгогдсоныг эсэргүүцсээр байгаа юм. Төгссөн сургуульгүй, эзэмшсэн мэргэжилгүй атлаа хуурамч баримт бичиг хүртэл хавсаргаж өгсөн нь илчлэгдсэн ч Удирдах зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээгүй өнгөрсөн байдаг
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, журамтай нийцүүлэн ажлын уялдааг сайжруулан хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэдлэг олгох зорилгоор жил бүр сургалт зохион байгуулж ирсэн
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа Эрхэм Ерөнхийлөгч өө, та хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж, тангаргаа өргөхдөө шүүхийн ёс бус байдлын тухай хатуухан мэдэгдэж, хүн засагладаггүй хууль засагладаг болно гэж ард түмэндээ амлалтаа өгсөн. Энэ үгийг чинь дахин нэг сануулахад илүүдэхгүй болов уу
Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг бүх нийтээрээ нэгдэх “Цагаан туузтаны хөдөлгөөн”-ий хүрээнд жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” соён гэгээрүүлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан, НҮБХАС-ын Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор зохион байгуулан ажиллаж байна.
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. НИТХ-ын хуралдаан цахим болон танхим гэсэн холимог байдлаар хуралдаж буй юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” гэдгийг онцлон дурдлаа. “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн долоон бүлэгтэйгээр боловсруулжээ
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эргэн тойронд хэл ам ихтэй байгаа болтой. Тус эмнэлгийн даргаар томилогдсон Я.Амаржаргал нь өмнөх засгийн газрын үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа том хэмжээний авилга ашиг сонирхлын алдаа зөрчил гаргаж халагдсан боловч “халагдан дэвшүүлэгдэж” УХТЭ-ийн захирлын суудалд 2021 оны 1 дүгээр сард ирсэн юм
Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Хоёр хоногийн өмнө Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан хүн сураггүй болсон тухай дуудлагыг 2021.11.23-ны өдрийн 23:30 цагт өгчээ.
Gрваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, амиа егүүтгэсэн хэрэг гарлаа Админ 15 мин Минутаас бага FacebookTwitterLinkedInХэвлэх Facebook Messenger Баянхонгор аймагт өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байна. Эл аймшигт хэргийн дуудлага өнгөрсөн шөнө 02:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна. Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг бууджээ
2022 оны төсвийн эргэн тойронд эдийн засагч, шинжээч судлаачид олон шүүмжлэл хэлсээр байна. Төсөв-2022 -ийн хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. -Сүүлийн хоёр жил дараалан алдагдалтай төсөв баталж байна
Гар урлалаар “амьсгалж” түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг бүтээлч бүсгүй бол ХХЕГ-ын номын санч С.Ариунжаргал юм. Түүнд гар урлалаар хийхгүй бүтээл гэж үгүй