Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ
Сард нэг удаа Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлыг хийдэг. Өнөөдрийн хурлаар ААН-үүдэд дарамт болдог дүрмүүд болон Газрын албаны үйлчилгээ цахимд шилжсэн талаар мэдээлж байна. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй
Архивын ховор сурвалжуудыг эмхэтгэсэн "Монгол нутгийн зураг" 3 боть ном өнөөдөр нээлтээ хийсэн юм. Монголын хуучин газрын зургуудын өвийг багтаасан тус ном нь 183 газрын зургийг багтаасан түүхэн эх сурвалжийн хосгүй үнэт бүтээл болж байгаа юм. Номыг бүтээхэд гар бие оролцсон Г.Бадамсамбуугаас номын талаар тодрууллаа.
-“Монгол нутгийн зураг” боть ном нээлтээ хийж байна. Энэ номын онцлог юу вэ?
Төвийн мэргэжилтнүүд Wolters Kluwer компаний Монгол улс хариуцсан ажилтан Ginger Chang, сургагч багш Н.Сувд нартай хамтран Цахим платформын хэрэглээний байдалд хийсэн дүн шинжилгээ, “UpToDate”-ийг оношилгоо, эмчилгээнд ашиглах, бүртгүүлэх аргачлал, Оношилгооны алгоритм, лабораторийн шинжилгээний үзүүлтэд дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр ээлжит сургалтыг 2021 оны 11 сарын 29-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр долоон чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс 88.6 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгуудаар олон жилийн дунджийн орчим байна. Хэдийгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч цаг агаар таатай байх үеүдэд агаарын температур өдөртөө нэмэгдэж цас мөс хайлж, харин цаг агаарын муудалтын үеүдэд агаарын температур буурч, огцом хүйтрэлт ажиглагдах нөхцөл бүрдээд байгаатай холбоотой хөрсний гадарга хөлдөх, халтиргаа гулгаа ихсэх магадлалтай байгааг ард иргэдэд анхааруулж байна. Тухайлбал, сарын эхээр ихэнх нутгаар цаг агаар муудаж, баруун төвийн ихэнх, говийн бүсийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, агаарын температур эрс хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид ард иргэд замд гарах, мал бэлчээрлэлтэнд анхаарал болгоомжтой хандаж, богино хугацааны нарийвчилсан мэдээг тухай бүрт авч ашиглахыг анхааруулж байна
Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна
Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 190 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Зулын 25-нд хийх зан үйл: Зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг
УОК: Туркээс ирсэн иргэдээс халдвар илрээгүй 2021.11.28-ны өдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан гэх мэдээлэл гарсан
ЭМ-ийн Сайдын тушаалаар Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй. Тэгвэл өчигдөр Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 200 гаруй зорчигчоос шинжилгээ авахад 2 хүний хариу эерэг гарсан гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт 1656 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс зөрчлийн шинжтэй 1357, гэмт хэргийн шинжтэй 58 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 143 дуудлага бүртгэгджээ
Нойтон цас орсны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд жолооч, иргэд та бүхэн автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байх нь
Зулын 25 нд зулаа өргөөрэй Монгол 15-р зууны үеэс богд Зонховын шашин хүчтэй дэлгэрсэн. Үүнтэй уялдан шашны зан үйл ч ард түмний зан заншил аж аж амьдралтай нягт холбогдон дэлгэрэв
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “IFI” продакшны продюссер С.Уранг урьж ярилцлаа. ЗАЛУУС ПРОДЮССЕР ХИЙХ СОНИРХОЛТОЙ Ч ХААНААС ЭХЛЭХЭЭ МЭДЭХГҮЙ БАЙНА Блиц Боловсрол: -2006 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль -2013 онд University of South California
Монгол, Орос хоёрын өгөө, аваа зөндөө бий.Өнөөг хүртэл үргэлжилж л байна.Тэдгээрийн түүх янз бүр, түүхчид олон талаас нь тайлдаг юм. Ямартай ч энэ “өгөө, аваа”-нуудын дунд Монголын газар нутаг явах ёсгүй.“...Газар бол улсын үндэс” хэмээсэн Модун шаньюгийн түүхийг бид өмнөх дугаартаа сануулсан билээ. Тэгвэл Оростой харилцааны бичиг баримт, бусад асуудлын хүрээнд Монголын газар нутаг хэсэг хэсгээрээ явсаар байж болзошгүй байна. Одоогоос хоёр жилийн өмнө, 2019 онд Монголын Засгийн газрын тэргүүний Орост хийсэн айлчлалыг угтаж манай улсын Засгийн газрын шийдвэрээр нэлээд асуудлыг шийдсэн байдаг. Ингэхдээ хоёр улсын Засгийн газрын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Оросын талаас 2019 оны нэгдүгээр сарын 22-нд ноот бичгээр ирүүлжээ. Тодруулбал, протоколд “Оросын тал ОХУ-ын өмч болох үл хөдлөх хөрөнгийн объектууд болон өөрийн эрх ашиг, үүний дотор улсын хэрэгцээ, дипломат эрх ашгийг хангах үүднээс Зөвлөлтийн талд олгосон Улаанбаатар, Дархан хот дахь холбогдох эдэлбэр газрын хувьд хэлэлцэн тохиролцогч Талуудын хууль тогтоомж болон олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн өмчлөх эрх болон ашиглах эрхээ тус тус хэрэгжүүлнэ” гэж нэмэх санал гаргасан байна. Энэ дагуу “Монголын тал Улаанбаатар болон Дархан хот дахь эдэлбэр газар, тэдгээрт байрлаж буй ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгийн объекттой холбоотой эрхийг ЗСБНХУ-ын нэр дээрх бүртгэлээс ОХУ-ын нэр дээр шинэчлэн бүртгэнэ
Нийслэлийнхний өдрийн сайныг өнжин хүлээсэн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно талбайд эхэлжээ.
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед Монгол Улс, Европын Холбооны улс орнуудын хооронд хийгдэж буй ачаа тээврийн гол зангилаа бүс болсон Беларусь Улсад зорчих, дамжин өнгөрөх, ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчил олноор гарч байгаатай холбогдуулан тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй иргэд та бүхэн өөрийн бичиг баримтын бүрдлийг сайтар шалгаж, бүрэн бүрдүүлэх, хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хилийн ачаа тээврийн журам зөрчих, төрийн албаны ажилтнуудад шан харамж амлах буюу өгөхөөс зайлсхийх, хэрэв ингэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарч, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж зорчино уу.
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 247 нь нийслэлд, 82 нь хөдөө орон нутагт гарсан гэж ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 24 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдсэн байна.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гуравдахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирлээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн байна
Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 28-ны Ням гарагт нийслэлд ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Энэхүү өдрөөр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг дэлхий даяар зохион байгуулж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудаснаа коронавирусийн шинэ хувилбартай холбоотойгоор уриалга гаргажээ. Тэрбээр "ДЭМБ арваннэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, SARS-CoV2 вирусийн шинэ хувилбар болох Омикрон (В1.1.529) мутацыг халдварлах, тархах чадвар өндөр байж болзошгүй учир "онцгой анхаарал татах хувилбар" жагсаалтад бүртгэн авлаа. Энэхүү хувилбарт альфа, бетта, гамма, дельта (4) хувилбарууд байсан бол ийнхүү нэгээр нэмэгдлээ. Одоогоор Өмнөд Африк, Боствани, Хонг Конг, Израиль улсуудад бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү хувилбарын талаар олон судалгаануудыг эхлүүлээд байна. Энэ хувилбарын эсрэг ДЭМБ тухайлсан арга хэмжээг зарлаагүй байгаа бөгөөд хүн хоорондын зай барих, маскаа зүүх, гарын ариун цэврийг сахих, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна