Энэ сарын 29-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 91 бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” үндэсний форум өнөөдөр боллоо. Форумын “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого” хэлэлцүүлгийн зохицуулагчаар Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир ажиллаж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д. Сумъяабазар, Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхий нийтээр соёлын өвд чухал ач холбогдол өгч, өөрийн улсын онцлогт тохирсон урлагийн үнэт бүтээлүүдийг гаргаж, түүгээрээ улс орноо сурталчлах, нөлөөлөл бий болгох ажлуудыг хийж байна
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хууль бусаар газар авч Хятад улсын иргэдэд зардаг байж болзошгүй хэргийг хуулийн байrууллага шалгаж эхэлжээ.
Хүн амины хэргээр шалгагдаж байсан цагдаагийн алба хаагч өнгөрсөн шөнө (2021.11.30) амиа хорлосон хэрэг гарчээ. Тэрээр өөрийгөө боомилж нас барсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаад ажилладаг байсан талаар эх сурвалж мэдээллээ
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн найм дахь удаагийн уулзалтад 2021 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд оролцлоо.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны асуудлаар санал боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар хэлэлцлээ
54 улсын 295 багийн 2600 орчим хүүхэд оролцсон Дэлхийн дунд сургуулиудын шатрын тэмцээн жил гаруйн хугацаанд цахимаар зохион байгуулагдаж тэмцээний хэсгийн тоглолтууд болон шигшээ тоглолтууд АНЭУ-ын Дубай хотноо болж өндөрлөлөө.
Японы хэсэг судлаачид өөрсдийнх нь боловсруулж буй вакцин нь ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирусийг /ХДХВ/ сармагчны биед амжилттай устгасан талаар мэдээлжээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа. -Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? -Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 250 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 5 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 120 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Цэвэлийн ШАГДАРСҮРЭН. Төрийн шагналт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, профессор Түрүүч нь https://www.polit.mn/a/92868 Бас нэгэн зүйл: дээрх тайлбар хэсэгт ...хүний санаа бодол далд (нуугдмал) байдаг гэсэн утгатай учир монгол бичгээр “нигур” гэж бичнэ... гэжээ
Дорнод аймгийн Чулуунхороот суманд гоц халдварт шүлхийн өвчлөлийн голомт нэмэгдсэн, үхрийн арьс товруутах өвчний устгал удаашралтай байгаа тул тус сумаас тодорхойгүй хугацаагаар мал, маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй.
Хилийн цэргийн төв архивын дөрвөн лавлагааг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал, Ажилласан жилийн лавлагаа, Тушаал, шийдвэр бусад баримтын хуулбар авах, Хугацаат цэргийн албан хаасан тухай лавлагаа, Цалингийн лавлагаа зэрэг дөрвөн лавлагаа та e-mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой юм. Үүний зэрэгцээ, хил хамгаалах ерөнхий газар иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг 54 үйлчилгээгээ цахимжуулаад байгаа юм. Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмээс урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн бүс, зурваст аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах иргэн, байгууллага, аж ахуй нэгжид эрх бүхий байгууллагаас хуулийн хүрээнд олгосон зөвшөөрлийг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгодог юм
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 393 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Улсын Онцгой комиссоос Covid-19 халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудалд тусгаарлах бэлтгэл хангасан гэж мэдээлсэн юм
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах аХөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. жиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ. “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, 309 тн жинтэй. ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боло ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн 20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэлээ.мжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийлээ.
“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажиллалаа. Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлог юм.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 16 дугаар байрны таван давхарт цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюуу 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14:27 цагт хүлээн авчээ.
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 37 явуулын, 16 түр цэгт хийнэ. Эдгээрт 225 багийн 983 эмч, ажилтан ажиллаж, 11,980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг хөдөлгөөнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар хамтран ажиллаж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 5000 мод тарих төслийг баталгаажууллаа.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм. Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна. Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу 11-р сарын 29-ны өдөр нийт 422 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 61 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Саяхан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Ардын багш, академич, Ч.Авдайтай ярилцлаа. -Та “1943 оны хавар хонь хургалах цагаар төрсөн” гэж ярьсан байна лээ. Дэлхийн хоёрдугаар дайны нөлөөгөөр Монголд ч тарчиг байсан үе
Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны Мягмар гарагт Улаанбаатарт ажиллах шижилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ омикроны омог тархах магадлалыг үнэлэвДЭМБ-аас COVID-19 омикрон омог дэлхий даяар тархах өндөр эрсдэлтэй гэж мэдэгдэв1 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) коронавирусын омикрон омгийн дэлхий даяар тархах магадлалыг өндөр гэж үнэлэв. Энэ тухай тус байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт дурдсан байна. Одоогоор COVID-19-ийн омикрон омгийн халдварын улмаас нас барсан тохиолдол гараагүй гэж ДЭМБ тэмдэглэв
Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбар болох “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг тусгаарлан ажиглах байранд хувийн зардлаар 10 хоног тусгаарлах бол гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх шийдвэрийг УОК-оос гаргасан.
Энэ дагуу гадаадаас ирэх монгол иргэдийг тусгаарлах байруудыг бэлтгээд байна.
Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр /2021.11.28-ны 23:00 цагийн байдлаар/ Өмнөд Африк, Нидерланд, Итали, Их Британи, Хонконг, Израил, Бельги, Чех, Герман, Австрали улсад шинэ хувилбар бүртгэгджээ.
Харин бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ долоо хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг зөвлөж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.
Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Халх голын сав газраар, 12 дугаар сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотгож байлаа. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Нийслэлд 4-5 км явж байж автобусанд суудаг иргэд цөөнгүй байна. Автобусны эцсийн зогсоолуудыг сунгаж, айл өрхүүддээ ойртуулах боломж бий юү? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Хороог хуваах, шинээр бий болгох асуудал автобусны хүрэлцээ хангамжтай ч уялдаж байгаа
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй