Өнөөдөр /2021.12.02/ Улаанбаатар хотод суурин 173, явуулын 8, түр 13 цэгт 196 багийн 897 эмч, ажилтан ажиллаж, 11420 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Одоогоос нэг жилийн өмнө Улаанбаатар хот цаашид хэрхэн хөгжих нь тодорхойгүй, тулгамдсан олон асуудлаа шийдвэрлэх оновчтой арга замыг эрэлхийлж чадаагүй байсан билээ. Харин өнөөдрийн нийслэл хамгийн чухал асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх боломжтойг олж харсан, цаашид буюу 2040 он гэхэд цоо шинэ хот болох томоохон амбицтай байна
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна. Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргажээ. Судалгаагаар: Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1, 2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2, 4 дахин хүндрэх эрсдэлтэй. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1, 3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна
"Улаанбаатар хот, хөгжлийн чиг хандлага" төслийг танилцуулах уулзалт болж өндөрлөлөө. Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ. Тэрбээр, "Улаанбаатар хотыг 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, 9 нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч нартай уулзаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Уулзалтад нийслэлийн нийгмийн салбарын хэрэгжүүлэгч агентлагийн удирдах албан тушаалтнууд салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын талаар товч мэдээлэл танилцуулсан юм
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна. Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израил улс гаргасан байна. Судалгаагаар: Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1,2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2,4 дахин хүндрэх эрсдэлтэй. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1,3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна
“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж байна. Тус форумд Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм. Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа
Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 69.5 хувь нь коронавирусийн эсрэг вакцины I тунд, II тунд 66.1 хувь нь, III тунд 21 хувь хамрагдаад байгаа аж.
Дархлаа сэргээх нэмэлт тунд 674,925 хүн хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрсэн иргэдийн 35.7 хувьтай тэнцэж байгаа юм.
Шинэ төрлийн мутац болох Омикрон дэлхийн үарим улс оронд бүртгэгдээд байгаатай холбоотойгоор Ерөнхий сайд вакцины нэмэлт тунг идэвхжүүлж, вакцины цэгүүдийн тоог нэмэх чиглэлийг УОК-т өгсөн байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд унтаж байсан хоёр сартай хүүхдийг муур гэмтээснээс амиа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаач нярайн шүүх шинжилгээний дүгнэлт гарсан байна. Талийгаач амьсгалын дутагдал, бүтэлтээс болж нас барсан гэх дүгнэлт гарчээ.
П, Б нарын этгээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд хууль бусаар ашигт малтмал олборлож, олборлосон алтаа ченж нарт худалдан борлуулжээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдийн анхааралд:
Гадаадын иргэн, харьяатын газар өнөөдрөөс /2021.12.01/ эхлэн гадаадын иргэдийн бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ
Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1870 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1504, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 72 бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 554 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
ШӨХТГ-аас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,268,304 төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 208,943,478 төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргаж зөрчлийн үр дагаварыг арилгуулах арга хэмжээг авчээ.
Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон юм. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, тус сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар өчигдөр буюу 11 сарын 30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна
Монгол Улс сүүлийн 24 жилийн хугацаанд соёлын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яамгүй байсан. Тэгвэл 2020 онд соёлын салбар хариуцсан яамтай болж бодлогоо тодорхойллоо
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний Лхагва гарагт Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
БШУЯ-аас сурах бичгийн агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэрэгт дүн шинжилгээ хийсэн талаарх тайлан мэдээ танилцуулав. Уг дүнд өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцолсон. Мөн сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбоотой гэж тайлбарласан.
Омиркон хувилбарын талаар дэлхий нийтээр болгоомжилж байгаа ч өөдрөг байх хэд хэдэн шалтгаан байна.
“Сэтгэл зүйчийн өрөөг мэднэ ээ. Бага сургуулийн нэг давхарт бий
Байсхийж байгаад дуулддаг баривчилгаа энэ удаад Улаанбаатараас алсарч урд хилийн Ханбогд суманд суманд болжээ. Алслагдсан нутагт хаан лугаа тухалж, хууль цаазгүй мэт дураар авирлагч дарга цөөн биш. Энэ удаагийн баривчилгаа тэдний нэгийг онилсон бололтой.
Албан тушаалаа ашиг хонжоо болгосон үе үеийн Байгаль орчны сайд, хотын удирдлагууд Дэлхийн хамгийн анхны дархан цаазат Богд хан ууланд 2010 оноос эхлэн эрчимтэйгээр газар ашиглах зөвшөөрөл олгосноор Богд уулын бүх ам барилгаар дүүрэх эхлэл тавигдаж байжээ. Тодруулбал 2000-2010 оны хооронд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийг сайд, дарга нар гууль болгож Богд хан уулын 24 аманд аялал жуулчлал, зуслангийн зориулалтаар 469 иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Улмаар дээрх газрын зөвшөөрлүүд зүсээ хувирган өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн хаус, хотхон болж сүндэрлэсэн түүхтэй.
Ховд аймгийн Засаг дарга асан Д.Цэвээнравдан болон холбогдох хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1.2-д зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгажээ.
Шинээр ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдрээд байсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 6.2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 208 сая төгрөгийг хураан авах шийдвэр гаргалаа.
Автомашинаар зорчиход саадгүй давхих Налайхын зам. Хоёр тусдаа зорчих хэсэг бүхий дөрвөн эгнээ, зорчих хэсэг дундаа хязгаарлагчтай, гэрэл үзэгдэх орчин гээд жолооч нарын хувьд давуу тал ихтэй авто зам юм