Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 12-р сарын 04-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг, зөөлөн салхитай. 3-5 хэм хүйтэн байна. 2021 оны 12 сарын 04-ний 20 цагаас 12 сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй
Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өчигдөр (2021.12.03) болсон. Энэ үеэр Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ирэх оны төсвийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан боловсруулсан бол “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г УИХ-аар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчилж баталсантай холбоотойгоор анх удаа боловсруулсан” хэмээн онцолжээ. Тодруулбал, нийслэлийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн 482 тэрбум 43 сая 798.6 мянган төгрөг, үүнээс татварын орлого 263 тэрбум 102 сая 700 мянган төгрөг, татварын бус орлого 218 тэрбум 941 сая 98.6 мянган төгрөг байхаар батлажээ. Мөн Нийслэлийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харъяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг байгууллага тус бүрээр батлан гаргасан байна
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ Бор-Өндөр-1” олон нийтийн хэлтэстэй хамтран “Өсвөрийн аврагч 2021” тэмцээнийг зохион байгууллаа.
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний кабинет өчигдөр нээлтээ хийлээ. Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв
Дөрвөн ханатай гэр шатаж, хоёр хүүхэд шатаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн Тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Омикрон хувилбарын халдварлах чадварын талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр мэдээлэл өглөө.
Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 3-нд нийслэлийн хэмжээнд I тунд 120, II тунд 286, нэмэлт сэргээх тунд 8854, нийт 9260 иргэнийг дархлаажуулжээ.
2021 оны 12 дугаар сарын 4-ний бямба гарагт шинжилгээ авах цэгүүдийн байршлыг танилцуулж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 4-нд Улаанбаатар хотод суурин 173, явуулын 11, түр 14 цэгт 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Казах, урианхай үндэстэн, ястны өв соёл, ёс заншил, бүргэдээр ан хийх арга ухааныг сурталчлах зорилготой 22 дахь удаагийн Бүргэдийн баяр 2021 наадмыг маргааш Баян-Өлгийн аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Саят толгой хэмээх газар эхэлнэ.
БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Таван сарын өмнө болсон тус хэрэгт Монгол улс иргэнээ хамгаалж, тодорхой арга хэмжээ аваагүйд иргэд олон нийт бухимдсаар байна
E-POLICE гар утасны аппликейшн шинэчлэгдлээ. Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна. Дэлхийн олон орны жишгээр зөрчлийг мэдээлэх E-POLICE гар утасны аппликейшныг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс ашиглаж эхэлсэн. Өнөөгийн байдлаар 120 гаруй мянган хэрэглэгч тус аппликэйшнийг гар утсандаа татан ашиглаж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм
Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй. Угаарын хийн хордлогоос сэргийлье!
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан өнөөдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө, Нийслэлийн 2022 оны төсөв, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Эдгээр асуудлуудыг Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хороо, Хүний хөгжлийн хороо, Засаглал эрхзүйн шинэтгэлийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо, Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо болоод намын бүлэг тус бүрээр нарийвчлан хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан юм
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар иргэндээ ээлтэй тохижилтын ажлууд эхнээсээ ашиглалтад орсоор байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв энэ сарын 2-нд нийт 1387 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1136 мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн мөргөлдсөн нэг, хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдэж нийт хоёр хүн гэмтжээ
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зөвлөх О.Батбаяр вакцинжуулалтын хөтөлбөр, эрүүл мэндийн тогтолцооны талаар Америкийн “CNBC” телевизэд ярилцлага өгчээ.
Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар улайрч, хүч түрж байна
Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7-18 насны хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүхэн инээж байг” сэдэвт гар зураг, “Аз жаргал түгээгч нь-БИ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2061 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1675, хулгайтай холбоотой 20, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 142, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 86 бүртгэгдсэн байна.
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих олон улсын өдөр тохиож байна.
КОВИД-19 халдварын мутац хувилбарыг илрүүлэх шинжилгээг эх орондоо хийхээр мэргэжилтнүүдийг Япон улсад суралцуулан бэлтгэжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "2021 он гарсаар бид халдварын гурван давлагаатай нүүр тулсан
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Коронавирусийн Омикрон хувилбарын халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна. ДЭМБ-аас Омикрон хувилбарыг аюултай ангилалд оруулж, улс орнуудыг геномын судалгааг эрчимжүүлэх уриалгыг хүргүүлсэн. Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс коронавирусийн геномын судалгааг хийж бусад улсад мэдээллээ нээлттэй хуваалцаж, ийм шинэ хувилбарыг мэдэгдсэнийг ДЭМБ-аас сайшаасан байна. Аль нэг улсад халдварын тохиолдлын тоо эрс өсөх нь шинэ мутац үүссэний шууд бус шалгуур болдог
БНСУ-ын элчин сайдын яамны гадна иргэд тайван жагсаал хийж байна. Иргэн Б.Отгонбаяр тэргүүтэй иргэд гурван шаардлагыг тавьж албан бичгийг БНСУ-ын элчин сайдын яаманд хүргүүлж байгаа юм.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн