Нийгэм
Нийтийн бие засах газрын загвар зураг боловсруулах уралдаан зарлаж байна
2021-12-6

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр байгуулах нийтийн бие засах газрын концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зарлаад байна. Концепц, загвар зураг төслийг дараах 5 байршилд байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг тус бүрээр шалгаруулж бүтээл бүрт 3 сая төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн шагналын сантай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг иж бүрэн тохижилт бүхий амралтын талбайд байгуулах нийтийн бие засах газрын загвар Туул, Сэлбэ гол дагуу байгуулах нийтийн бие засах газрын загвар Автобусны дундын болон эцсийн буудлуудад байгуулах нийтийн бие засах газрын загвар Хотоос гарах автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод байгуулах нийтийн бие засах газрын загвар Гэр хороолол, зуслан ногоон бүсийн айл өрхүүдэд зориулсан дундын бие засах газрын загвар Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой

9-р ангийн сурагчид нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2021-12-6

БЗД-т үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчид 00-ийн өрөөнд нэгийгээ зодож, хүчирхийлэл үйлдэж буйгаа гар утасны камертаа бичиж авсан хэрэг 12 сарын 3-ны орой гарчээ. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд Сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. 

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 4 хүн амь насаа алджээ
2021-12-6

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 Нийслэлд: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн

Орон нутагт:

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 184 мянгад хүрлээ
2021-12-6

НСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин зургаан цаг гаруй хугацаанд зодсон хэрэг гарч, олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн авто баазын их засвар бүрэн хийгдэж дууслаа
2021-12-6

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Яаралтай Түргэн Тусламжийн Төвийн авто баазын их засвар, тохижилтын ажил бүрэн дуусч хүлээлгэн өглөө.

Сүхбаатар аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-12-6

 Сүхбаатар аймгийн Онгон сумаас хойд зүгт 57 километрийн зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөв.   Газар хөдлөл өчигдөр 19.23 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.   Он гарснаас хойш монгол оронд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал, энэ оны 1 дүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энд 7 дугаар сарын 22-ны байдлаар 82 638 удаа газар хөдөлснөөс 222 нь 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй байв.   Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөл 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд энэ нь 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдлөл бүртгэгдсэнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо найм дахин нэмэгдсэн байгаа юм.   Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-12-6

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны Даваа гарагт Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээлийг хүргэж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай
2021-12-6

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны Даваа гарагт Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 12 түр цэгт 224 багийн 972 эмч, ажилтан ажиллаж, 10800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 12 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ
2021-12-6

Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Наран” багийн нутаг дэвсгэрт “Монгол манганейз натурал ресурс” ХХК хууль бус үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Тус компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг БИНХ-д танилцуулаагүй төдийгүй БОАЖ-ын яамаар батлуулаагүй байх үедээ олборлолт хийжээ. Орон нутагт байгаль орчинд хохиролтой аливаа үйл ажиллагаа явуулбал нутгийн эрх бүхий албан тушаалтнууд, удирдлагууд анхаарлаа хандуулж, хууль дүрмийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Тус компанийн хууль бус үйл ажиллагааны талаар нутгийн иргэд аймгийн Засаг дарга Р.Сэддоржид ханджээ

Хүүхэд зодсон багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгожээ
2021-12-5

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийнэ ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн удирдлагуудад албан бичиг илгээж тухайн багшид хариуцлага тооцохыг шаардсан юм. Цэцэрлэгийн удирдлагууд багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авчээ

АНУ: Аялагчид 3-5 хоногийн дотор давтан шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлана
2021-12-5

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас Нэгдсэн улсыг зорих гэж байгаа иргэдэд зориулж анхааруулга гаргасан байна. Тодруулбал,  Элчин сайдын яамны зүгээс АНУ-ыг зорьж байгаа бүх иргэн вакцинд хамрагдсанаас үл хамааран 24 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж буй

Монгол руу нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигерийг нэмлээ
2021-12-5

Омикрон анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ

“Болор цом” наадам энэ сарын 24-нд болно
2021-12-5

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд болно.

Б.Пүрэвсүрэн: Улаанбаатарт түүхий нүүрс түлсэн айл байгаагүй ч агаарын бохирдол нэмэгдсэн
2021-12-5

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон,  тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв.  Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав

Цахим орчинд эд мөнгөний сугалаа явуулж буй 11 цахим хаягийг хаах санал хүргүүлжээ
2021-12-5

Цахим орчинд тусгай зөвшөөрөлгүйгээр эд мөнгөний сугалаа явуулж буй цахим хаягийг хаах саналыг ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ. Тодруулбал, “Азийн сугалаатай ёндоотой үдэш”, “Сугалааны групп”, “Солиотой сугалаа 2”, “Бэлэн мөнгөний азтан”, “Шанд сугалаа”, “Бэлэг@ сугалаа”, “Монгол сугалаа хөвсгөл”, “Азын сугалаа”, “Дэлгэрэх сугалаа”, “Сугалаа @машин”, “Үндэсний сугалаа 1900-0000”, “Сугалаа групп”, “Бэлэн мөнгөний сугалаа”, “Даваа gift азын сугалаа”, “Үнэт эдлэлийн сугалаа”, “Сугалаа 26 дээлний азтан шалгаруулах”, “Munkhzul usa baraa” зэрэг газруудын цахим хаягийг хааж, хууль бус үйлдлийг таслан

Сэрэмжлүүлэг
2021-12-5

Малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн мал болон тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй. Нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна. Иймээс нийт ард иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх

ЭМЯ: 327 хүнээс халдвар илэрч 3 хүн нас барлаа
2021-12-5

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 327 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 171 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 153 тохиолдол орон нутагт бүртгэгдэж, гурван тохиолдол зөөвөрлөгдсөн байна

Есдүгээр ангийн сурагчид нэгнээ зодсон асуудлыг шалгаж байна
2021-12-5

Ерөнхий боловсролын сургуулийн эрэгтэй сурагчид сургуулийнхаа ариун цэврийн өрөөнд нэгнээ дарамтлан, зодож байгаа бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан. Уг асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын … дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой 9 дүгээр ангийн сурагчийг тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч “М” зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна. БЗД-ийн Цагдаагийн газраас тус сургуулийн удирдлагад мэдэгдэн материалжуулан шалгаж байна" гэлээ.

Албан өрөөндөө их хэмжээний мөнгөтэй баригдсан НМХЭГ-ын дарга нарыг Л.Эрдэнэчулуун томилжээ
2021-12-5

-НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны томилсон хоёрын хоёр дарга АТГ-ынханд авлигатайгаа гардуулсан нь азгүй тохиолдол уу?- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан байна. Түүнийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агенлаг, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамтран бусдаас их хэмжээний хахуулийг төгрөг болон ам.доллароор авсан хэрэгт буруутгаж буй бөгөөд тэд нэг комисст багтаж нэгэн барилгыг ашиглалтад хүлээн авахдаа их хэмжээний хахууль авсан гэж мэдээлж байгаа юм

Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 170 мянгад хүрлээ
2021-12-5

БНСУ-д 13 настай монгол охиныг дөрвөн солонгос охин 6 цаг гаруй хугацаанд хүлж, зодсон хэрэг олныг сэрдхийлгээд байна.

Монголчууд энэ хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргадаг www1.president.go.kr сайтад санал цуглуулж байна. Уг сайтад 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг ажээ. Монгол охинтой холбоотой саналын тоо одоогоор 170.735 хүрээд байна.

Шүүхээс Р.Баатархүү нарыг гэм буруутайд тооцож ял оноов
2021-12-5

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэл ажлын 14 хоног хянан хэлэлцээд:
- Нийслэлийн Прокурорын газраас: Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, С.Чинбат, Б.Ганзориг нарт холбогдуулан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх,
Кожинов Марк Александрович нарт холбогдуулан хууль бусаар ашигт малтмал олборлох гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Улаанбаатарт хүнс хаана хамгийн хямд байдаг вэ?
2021-12-5

Хүнс зах дээр илүү хямд, супермаркетэд илүү үнэтэй байдгийг бид мэддэг. Гэхдээ захын үнэ зорьж очихуйц хэмжээний бага байдаг уу? Мөн супермаркетэд зах дээрээс ч хямд бүтээгдэхүүн байдаг юм уу гэдгийг төдий л мэддэггүй шүү дээ

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2021-12-5

Өнөөдөр /2021.12.05/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
2021-12-5

Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 05-ны Ням гарагт Улаанбаатар хотод суурин 173, явуулын 6, түр 13 цэгт 193 багийн 884 эмч, ажилтан ажиллаж, 9600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 6 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Эрдэмтэд коронавирусын цар тахлын үргэлжлэх хугацааг  тогтоожээ
2021-12-5

Эрдэмтэд коронавирусын цар тахлын он сар өдрийг тогтоожээSAGE-ийн эрдэмтэд: COVID-19 хамгийн багадаа 2026 он хүртэл аюултай байх болно Онц байдлын шинжлэх ухааны зөвлөх бүлгийн (SAGE) Британийн эрдэмтэд коронавирусын тахлын цагийг тодорхойлжээ. Тэдний бодлоор COVID-19 хамгийн багадаа 2026 он хүртэл аюултай байх болно

ТОЙМ: Цар тахлын дундуурх цагаа олоогүй айлчлал ба Эрээнээс ачаагаа татаж чадахгүй байж далай ашиглах тухай ярив
2021-12-5

Улирч буй долоо хоногийн эхээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов Монгол Улсад айлчлав.

Спиртийн үйлдвэрийн гүнийн худгаас хүний цогцос олджээ
2021-12-4

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Ноён хонгор гэх газар спиртийн үйлдвэрийн гүний худгаас хүний хувцас, гутал гарч ирсэн гэх дуудлагыг өчигдөр (2021.12.03) иргэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгчээ. 

Бэр гуйх цайллагын үеэр хүргэнээ хутгалж, амийг нь хөнөөжээ
2021-12-4

Иргэн Б нь согтуурсан үедээ 2021 оны зургаадугаар сарын 04- ний өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн нэгэн газарт бэр гуйх цайллагын үеэр баз хүргэн болох А.Б-тэй согтуурхан маргалдаж хутгаар зүүн гуяны дотор талд нь нэг удаа хутгалж алсан гэмт хэргийг үйлджээ.

УГТЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “эрүүл мэндийг дэмжих“ үйл ажиллагааг зохион байгууллаа
2021-12-4

Улсын гуравдугаар эмнэлгийн санаачлагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагч, эцэг эхчүүдэд зориулж эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2019 оноос хойш 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй янз бүрийн нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх, мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Энэ жилийн үйл ажиллагаагаар хүүхэд, асран хамгаалагч нарт “Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт,” талаар сургалт хийж, эмч багш нарт “Ковид ба шим тэжээл” хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах сахар, давсны хэмжээг харьцуулсан тайлбарт танилцуулгыг хүүхдийн хоол тэжээлтэй холбогдолтой чөлөөт ярилцлага зохион байгууллаа

“Цусаа бэлэглэе” аяныг эхлүүллээ
2021-12-4

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 81 дэх удаагийн арга хэмжээг тохиолдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, НЗДТГ-ын спорт заал, НҮНТ-ийн Дүнжингарав салбарт тус тус зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг захиргааны 1, 2 дугаар байр, НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл салбарт байрлах НИТХ, НЗДТГ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт 90 гаруй төрийн албан хаагч хамрагдаж 300 гаруй хүнд амьдрал бэлэглэх их үйлсэд нэгдэв. Цусаа бэлэглэсэн албан хаагчид цусны нөөцийг нэмэгдүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсандаа сэтгэл өндөр байсан бөгөөд уг аян нь цаашид 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хуваарийн дагуу НҮНТ-ийн Драгон салбар, НЗЗ-ны 4,5 дугаар байруудад үргэлжлэн зохион байгуулагдах юм

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.