Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан байна.
Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, цахилгаанд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ..
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүйтэн сэрүүний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлэх, гудамжны нөхцөлд байгаа хараа хяналтгүй болон хараа хяналт сул хүүхдийг илрүүлэн “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор “Хүүхэд хамгаалал-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээг улирал бүрд нэг сарын хугацаатай зохион байгуулдаг бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газар, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллага хамтран ажиллажээ. Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн хэмжээнд хараа хяналтгүй хүүхдийн тоо өмнөх жилээс эрс буурсан дүн гарчээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Цэцэрлэгийн удирдлагууд хариуцлага алдсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авсан талаар мэдээлэл цацагдаад байсан. Үүнийг БШУЯ-наас үгүйсгэн 20 хувиар торгох биш, ёс зүйн дүрмийн хүрээнд хариуцлагын арга хэмжээ авагдана гэсэн юм
Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “E.C.System” программ энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5.00 цагаас 12 дугаар сарын 6-ны өдрийн 5.00 цаг хүртэлх хугацаанд 8204 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь өмнөх 7 хоногийн мөн үеийнхтэй харьцуулахад 62 нэгжээр буюу 0.8 хувиар өссөн байна.
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёр ч үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгах тогтоол баталсан. Тухайлбал, Төв талбайд суулт хийж байхад нь буюу аравдугаар сарын 22-нд ярилцлага авахаар очсон “Өнөөдөр” сонины “Unuudur.mn” сайтын сурвалжлагчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3-1-т заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ. Харин С.Жавхлангийн холбогдсон өөр нэг зөрчлийн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж суултаа зогсоосон билээ
Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна.
Иймд эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Цэцэрлэгүүдийг төр эсвэл хувийн хэвшлээр ялгахгүй. Өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой. Бидний зүгээс цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд хичээлээ таслахгүй байх шаардлагыг тавина. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бол зайлшгүй цэцэрлэгт хамрагдах хэрэгцээ шаардлага байгаа." гэлээ.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 286 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 173 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 114 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 4 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад, удаж байна. Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлснийг бид мэдээлсэн. Тэгвэл дрокуророос эл хэргийг Эрүүгийн хуулийн 11.1.2 дахь хэсэгт зааснаар хүний биед санаатай гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл ашигласан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 296 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим хуудасны 2.0 хувилбарыг ажиллуулахаар олон нийтэд танилцуулж эхэллээ. Цахим хуудасны нээлтийг 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдэвт үзэсгэлэнгээр хийв
Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1880 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Сайхан амьдралын төлөө цагаачлалаар харийн нутгийг зорьсон нэгэн гэр бүлийн 13 настай охин үе тэнгийн охидод зургаан цагийн турш хүчирхийлүүлсэн хэрэг таван сарын өмнө гарчээ. Гэвч БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсний дараа буюу таван хоногийн өмнө монголчууд мэдлээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн нийт хүн амыг дархлаажуулахад дэмжлэг үзүүлэхийг хөгжингүй улс орнуудын удирдлагуудад уриалсаар буй. Дархлаа сэргээх нэмэлт III тунг улс орнууд ямар бодлогоор санал болгож байна вэ? Израиль Израиль улс файзер вакцины нэмэлт III тунг долоодугаар сард зорилтот бүлэгтээ санал болгож эхлэснээр нэмэт тунг санал болгосон анхны улсуудын нэг болсон юм
Манай улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд жилийн эцсийн мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ дагуу 2021 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны Мягмар гарагт Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны Мягмар гарагт Улаанбаатар хотод 173 суурин, 37 явуулын, 13 түр цэгт 225 багийн 976 эмч, ажилтан ажиллаж, 10200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг, их, дээд сургуулиудад 37 явуулын баг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Мал, тэжээвэр амьтдын 2021 оны жил эцсийн тооллого орон даяар энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгчээ. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 15 шаардлага тус тус бичиж хүргүүлсэн байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 397 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.
“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байна. Тэрбээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон
Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга 12-р сарын 8-ны лхагва гарагт 11:40-өөс эхэлнэSurge төслийн үүсгэн байгуулагчид өөрсдрийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенжуулан блокчэйнд холбосноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчээс хэрэглэгчид нээлттэй арилжаалах платформыг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэхүү цахилгаан эрчим хүчний арилжааг гүйцэтгэхэд ашиглагдах хөвөгч үнэтэй WATT токены урьдчилсан захиалга (pre-sale) 11-р сарын дундуур явагдаж амжилттай биелсэн бөгөөд биржид бүртгүүлэхийн өмнөх олон нийтийн нээлттэй захиалга (ICO) ирэх лхагва гарагт зохион байгуулагдах гэж байна
Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хүчирхийлэлд их гарч байна. Хамгийн сүүлд Архангай аймагт хүүхэд зодож байгаа цэцэрлэгийн багшийн бичлэг цахим орчинд тархсан
Эрүүл мэндийн яам мэдээлэ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.