Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1523, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 138, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.
Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т, Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”/ 12.10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн
Нийслэлд үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 12-14 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар 2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ноцтой осол гарчээ.
Энэ оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ахыг “аавыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар зодож, гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон иргэнд санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн гэх зүй заалтаар саяхан шийдвэрлэж, ял оноожээ
Өнөөдөр /2021.12.10/ нийслэлд ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Ч.ҮЛ-ОЛДОХ Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг Монголын соёл түүхийн хосгүй дурсгалуудын үүцийг тээсэн нутаг юм. Орон нутгийг судлах музей нь барилгаасаа өгсүүлээд хосгүй нууцын сэжүүрээс дэлгэсэн, зарим талаар мөнөөх нууцын чинад руу хөтлөх мэт сэтгэгдэл төрүүлнэ
С.УЯНГА Энэ жилийн Авлигын эсрэг олон улсын өдрөөр дэлхий нийтээрээ “Таны эрх-Таны оролцоо: Авлигад үгүй гэж хэлье” хэмээн уриалсны бас нэг чухал оролцогч нь Монгол Улс байлаа. АТГ-аас энэ өдрийг “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үндэсний хэмжээний форумаар угтсан юм
“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт боксийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа, Үндэсний шигшээ багийн анхны зургаан тамирчны нэг, өдгөө бизнесийн салбарт хүч үзэж яваа хөдөлмөрч нэгэн тамирчныг онцоллоо. Тэр эрхэм бол Биеийн тамир спортын хорооны тамирчин, Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад, Алтан гадас одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Боксийн олон улсын хэмжээний мастер Бямбаагийн Түвшинбат юм. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Хар луу өдөр Аргын тооллын: 2021-12-10, Баасан гараг Наран ургах шингэх: 08:30-16:59 Үс засуулбал: -Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой. Барилдлага: Шидийн -Билгийн тооллын шинийн 7, хар луу, чөдөр-23 од, суудал гал, мэнгэ 6 цагаан, шидийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр. -Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:30-16:59. -Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой. -Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой. -Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой. -Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Эрх баригч намынхан авлигын эсрэг үзэл санаагаар амьсгалж байна. Үнэн бол сайн л байна. Их, бага хурлаа дууссаны дараа үргэжлүүлээд "Авлигын эсрэг үндэсний чуулган-2021"-ыг зохион байгууллаа. Ямартай ч нийгмийг энэ зүг анхаарлыг нь хандуулж, “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль”-ийг яаравчлан батлахын зайлшгүйг Ерөнхий сайд санууллаа.
2021 оны 12 дугаар сарын 06-наас 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: /8-наас баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна/ Хур тунадас: 07-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09,10-нд нутгийн зарим газраар, 11-нд Халх голын саваар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Монгол Улсад өнөөдрийн /2021.12.09/ байдлаар 123 улсын 16951 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 299, хөрөнгө оруулахаар 1505, хөдөлмөр эрхлэхээр 5881, гэр бүлийн зорилгоор 6372, суралцахаар 726, цагаачлахаар 1869, түр ирэгчээр 303 гадаадын иргэн байна. Гадаадын иргэн, харьяатын газар арваннэгдүгээр сард 583 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 102 гадаадын иргэнд хилийн боомтод виз олголоо
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдааны дэгийн төслийг баталсан
Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Л.Болдын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв. Л.Болд нь 2004 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн, Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар “Өсвөр насны хүүхдийн зөв зохистой хооллолт, илчлэгийн хуваарилалт” сэдвээр мэдээлэл өглөө. Зөв, зохистой хооллолт Хоногт авч байгаа хүнсний илчлэг нь бие махбодын зарцуулсан илчлэгийг нөхөх, зөв зохистой хуваарилахад тусалдаг. Өсвөр насны хүүхдийн хоногт авах нийт илчлэг нь өсөлт бойжилт, сэтгэн бодох чадварт шууд нөлөөтэй
Авлигын эсрэг олон улсын өдөртэй холбогдуулан Иргэний нийгмийн байгууллагууд шилэн дансны хөдөлгөөнд нэгдэж байгаа талаар “Шилэн дансны хөдөлгөөн” эвслээс мэдээллээ. Тус эвслийн төлөөлөл “Шилэн дансны хөтлөлт дулимаг, хариуцлага хангалтгүй байна
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дутуу төлсөн саруудаа E-Mongolia апплейкэшнаар шалгах боломжтой болжээ. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах шаардлагатай байдаг
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 7-8-ны өдрүүдэд цахимаар оролцсон байна. Уг хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм
Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.
Энэ сарын 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
Увс аймгийн прокурорын газраас энэ онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих болон хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх 18 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээн шалгуулжээ. Үүнээс гурван хэрэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж, 15 хэргийг шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн 70 орчим хувь нь хүүхдийн дэргэд үйлдэгдсэн байна. Тодруулбал, иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үед дэргэд нь хүүхдүүд байсан болох нь шалгалтаар тогтоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7-д “...хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байдаг бөгөөд дээрх зөрчил үйлдэгч нарт уг хуулийн заалтаар давхар шийтгэл оногдуулсан байна. Тус аймгийн Улаангом суманд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил бусад сумтай харьцуулахад их гарсан байна
Дорноговьд уул уурхайн чиглэлээр боловсруулах үйлдвэр 10, баяжуулах үйлдвэр 11, нүүрс угаах үйлдвэр зургаа, нийт 27 үйлдвэр ажиллаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын 338 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1953 хүн амиа алдаад байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д зааснаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсноос хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүх санал гаргах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж зааснаар Улсын дээд шүүхээс санал болгож, Улсын Их Хурал томилсон Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх хуульд заасан үндэслэл бий болсон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасан хугацаанд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал гаргах бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна. Иймд Улсын дээд шүүхээс санал болгох Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна. Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон info@supremecourt.mn и-мэйл цахим шуудангаар (PDF форматаар) хүлээн авна. Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд: 1
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1785 гомдол мэдээлэл, 1408 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 71, хүний биед халдсан 58 дуудлага ирсэн байна.