Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хуурамч бичиг баримт болон Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таних нь” сэдэвт сургалтуудыг өнөөдөр /2021.12.10/ Эрүүгийн цагдаагийн албаны хурлын танхимд зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал аймгийн 2022 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчид байгууллагынхаа гадаах зогсоолд машинаа тавихгүй талаар сануулга өгчээ. Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчид байгууллагын гадна машин тавьдгаа болино. Ажилдаа машинтай ирж байгаа албан хаагчид байгууллагынхаа хашаа, эсвэл ардаа тавих уу? ямар ч байсан байгууллагын гадаах зогсоолд тавихгүй
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр холбогдох байгууллагуудад агаар бохирдуулагч эх үүсвэр хэрэглэх зөвшөөрөл бүхий төрийн болон аж ахуй нэгж, байгууллагуудын яндангийн шүүлтүүрийн стандартын хэмжээг нэг бүрчлэн шалгаж тогтоон, шаардлага хангуулахыг үүрэг болгов
Хөл хорио цээрийн үеэр машиндаа согтуу залуус охидуудыг зөөж баар буудал хэссэн бичлэг дэлгэгдэж шуугиулж байсан Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ахиад дуулианд холбогдлоо.
БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу Эрээн,Замын-Үүдийн авто замын боомтыг нээж эхний ээлжид хил дээр саатсан ачаатай машинуудыг гаргахаар болсон.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваатай ярилцлаа. -Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх асуудал олон нийтийг талцуулж байна. Нэг ёсондоо авлигын гэмт хэрэгтнүүд ялаас бултах боломж болчихлоо гэж үзэж байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,960 хүн эндээд байна
Өнөөдөр /2021.12.12/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр /2021.12.12/ Улаанбаатар хотод 170 суурин, 2 явуулын, 15 түр цэгт 189 багийн 861 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг, их, дээд сургуулиудад 2 явуулын баг ажиллана
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5427, нийт 5709 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргийн хүрээнд “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг 5 дахь удаагаа зохион байгууллаа. Уг судалгаагаар нэгдүгээрт шударга байдлын үнэлгээг, хоёрдугаарт Монгол Улс дахь авлигын талаарх төсөөллийн талаар судалдаг. Энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалт, тооцооллыг “Эс Ай Си Эй” ХХК гүйцэтгэсэн байна
Шинэ жилээр хөндөгддөг нэг асуудал бол хүүхдийн бэлэг. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжиннямаас тодрууллаа. -Жил бүр л хүүхдийн бэлэгний асуудлыг ярьдаг
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш цар тахалтай холбоотой 26 мянган тонн хуванцар хог хаягдал далайд хаягдсан гэсэн шинэ судалгаа өнгөрсөн долоо хоногт гарсныг байгаль орчны чиглэлээр нийтлэл мэдээлэл хүргэдэг “mongabay” сайт мэдээлжээ. Энэ дунд амны хаалт, түргэвчилсэн болон PCR шинжилгээний хэрэгслүүд, онлайн худалдааны сав баглаа зэрэг хаягдлууд голдуу байгаа бол хамгийн их хувийг эмнэлгийн хог хаягдал эзэлж байгаа нь анхаарал татав. Хуванцар бол хүний гараар бүтээгдсэн олон материалын нэг бөгөөд байгаль орчинд аюултай байдлыг нь яг л харь гаригийн шинэ биеттэй адил, энэ дэлхийд зориулагдаагүй гадны биет гэх мэтээр тодорхойлдог. Энэ материалаар хийдэг нүүрний хамгаалах маскийг цар тахлын үеийн хамгийн аюултай хог хаягдлаар нэрлэж, далай уснаас олон мянган ширхгээр нь гаргаж цэвэрлэж ирсэн юм
Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай дөрвөн сайдын хамтарсан тушаал гарчээ. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарсан байна
Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг, гавьяат жүжигчин Батзанын Батзаяа тэнгэрт дэвшжээ. Мартагдашгүй намар киноны Болдын дүрээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн билээ. Мөн хошин урлагт түүний бүтээсэн дүрүүдийг тоолоод барахгүй биз ээ
Хотын дарга асан Э.Бат-Үүл нийгэмдээ шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлэн жиргэжээ. Тэрбээр “Социализмын үед Монгол сайхан байсан гэдэг үлгэр залуусын дунд их түгжээ. Эргээд социализмдоо ороод үзэх үү, яах уу
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 284 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Багш, сурагчдыг шинэ жилийн баяр, арга хэмжээ зохион байгуулахгүй байх чиглэлд дөрвөн сайд хамтарсан тушаал гаргажээ.
Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины I тунд 93, II тунд 189, нэмэлт сэргээх тунд 5,427, нийт 5,709 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.6 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 38.8 хувь байна
Дулааны шугамд гэмтэл гарч ойр хавийн байрны дулаан тасалдаж, аваарын нөхцөл байдал үүсжээ. Иймд дулааны шугамыг засварлах зорилгоор Натурын замаас Нарны замтай холбогдсон хороолол дундуур явдаг авто замыг түр хугацаагаар хаалаа
Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна. Статистик тоон мэдээллээр жилд дунджаар 25 мянга гаруй иргэд орон нутгаас нийслэл Улаанбаатар хотыг зорин ирж, нийслэлд нийт хүн амын тал орчим нь амьдарч байна. Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага “Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа” болон “Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт” сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулллаа. Судалгаагаар Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдийн дийлэнх нь эдийн засгийн идэвхтэй, 20-29 насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэд байна. Мөн бүртгэлтэй шилжигчид өрхийн орлогоо 45 хувиар буюу 363 мянга орчим төгрөгөөр, бүртгэлгүй нь 29 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулжээ
/2021.12.10/ "Хүний эрхийн Үндэсний форум – 2021" арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр, -Энэхүү үндэсний форумаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, бодлого, тогтолцоо түүний хэрэгжилтэд анхаарч, цаашид улам боловсронгуй болгох чиг хандлагаа дахин тодорхойлно гэдэгт итгэж байна
Өмнөд хөршийн Эрээний хил хэзээ нээгдэж ачаа бараагаа татах нь бүрэн тодорхойгүй, хилээр нэвтэрсэн ачаа барааг Хятадын талаас буцаасан гэх мэдээлэл гараад байсан билээ.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долдугаар сараас хойш томоохон зах, худалдааны төв рүү хууль бусаар нэвтрэн орж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлж, нийт 23 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлэхээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдэлж байхдаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн мэдээллийн санд нэмэгдсэн цахим үйлчилгээний талаар мэдээллийг өгсөн юм
Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх юм.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1390 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1089 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэлд хүн гэмтэж бэртсэн нийт 15 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд, 3 хүний амь хохирсны 1 хүүхэд байна. Орон нутагт хүн гэмтэж бэртсэн 15 осол бүртгэгдэж, 11 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд, 12 хүний амь хохирсоны 1 хүүхэд байв.