Коронавирусын омикрон омогтой анхны өвчтөн нас баржээБорис Жонсон: Их Британийн анхны өвчтөн Omicron COVID-19 омгийн улмаас нас барав Их Британид коронавирусын омикрон омгийн халдвар авсан анхны өвчтөн нас баржээ. Түүний нас барсан нь тус улсын Ерөнхий сайд Борис Жонсоны үгнээс тодорхой болсон гэж Sky News мэдээлэв. Өмнө нь COVID-19-ийн омикрон омгийн халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэмдэглэв
Өчигдөр коронавирус халдварын 97 тохиолдол бүртгэгдлээ. Энэ бол өнгөрөгч гуравдугаар сарын 7-оос хойш анх удаа халдвар 100-аас доош бүртгэгдсэн тохиолдол болж байна. Үүнээс 75 нь Улаанбаатарт бүртгэгджээ. Тэгэхээр нийслэл хот урьдын адил голомт хэвээр байна гэсэн үг. Тайвшрах, шар түвшинд шилжих яриа одоогоор арай эрт хэвээр байна.
БНХАУ-ын талтай тохиролцож Эрээний хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн тухай гурав хоногийн өмнө /2021.12.10/ Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтнууд мэдэгдсэн. Гэвч Хятадын тал хилийн боомтыг нээж, хэвийн ажиллуулах боломжгүй гэж үзжээ.
Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1741 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.
Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогдсон мэс заслын эмч Д.Тодномбат, нойрсуулагч эмч Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.
Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Шинжлэх ухааны академийн Түүх угсааны зүйн хүрээлэн нь Монголын төрийн түүхийг судлах түүнээс гадна Монголын угсаатны судалгааг хийдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага юм.
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Нийслэлийн хэмжээнд зургаан дүүрэгт түүхий нүүрсний хэрэглээ байгаа эсэхэд хяналт шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Түүхий нүүрсийг нийслэлд оруулж ирэхгүй байх журам нь хурааж авах, төрийн өмч болгох зохицуулалттай. Зөрчил их гарч байгаа нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлөлсөнтөй холбоотой. Тус зөрчлийг цагдаагийн
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Итали Улсын “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри болон Италийн хөл бөмбөгийн энтертайнмэнтэр Сван Ритосса нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Интеза Санпаола” банктай түүх, соёл, урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хүүхэд, залуусын дунд хөл бөмбөгийн спортыг өргөжүүлэн хөгжүүлэхэд Итали Улс арвин туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. “Интеза Санпаоло” банкны хөрөнгө оруулалт хариуцсан ажилтан Марко Шембри “10 жилийн өмнө анх Улаанбаатар хотод ирж байлаа
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 51 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 545 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна
“Азийн тэргүүн найрагч” өргөмжлөлт, нэрт зохиолч, сэтгэгч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхайн Монголын ард түмэнд хандаж бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
БНСУ-д 13 настай монгол охин бусдад зодуулсан хэрэгт буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж Монголчууд БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж санал цуглуулсан. Энэ санал 200 мянган хүн санал өгвөл дээрх хэрэг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий анхааралд очиж, хэргийг авч хэлэлцдэг. Монголчуудын санал 200 мянга хүрсэн ч БНСУ-ын Ерөнхийлөгч энэ талаар ямар нэгэн шийдвэр хэлэхгүй байгаад олон нийт гайхаж байна.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 3000 гаруй сурагчид хамрагджээ. Энэ удаагийн эрт илрүүлэг, хавьтлын үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 1040 сурагч, багш ажилчид хамрагдаад байна. Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй дахин 30 тохиолдолд сорил тавилаа. Мөн энэ үеэр Коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа. Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг “СХД-ийн ЕБС-иудад сүрьеэ болон ковидын дараах шинж тэмдэг илрүүлэх үзлэгийг амжилттай зохион байгуулж байна
“Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор болжээ. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох уг хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн сарын 19-нд болохоор товлогдсон байсан ч хойшилсон юм. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат Ковид19 халдварын ойрын хавьтал болсон тухай бичиг баримт ирүүлжээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 94 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 75 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 17 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1963 боллоо.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 5543 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3168 иргэн байна. Үүний 121 нь жирэмсэн, 577 хүүхэд байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Нийслэлд:
Тэжээллэг хоол хүнс, дасгал хөдөлгөөн тэр дундаа сайхан нойрсох нь хүний хамгийн чухал хэрэгцээний нэг. Бат бөх 7-8 цагийн нойр авахад л маргааш нь юуг ч хийхэд бэлэн сэрдэг
БНХАУ-ын Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсон.12-р сарын 10-наас эхлэн ачаа тээвэр нэвтрүүлэхээр болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлсэн бөгөөд эхний ээлжинд хил хаагдахад БНХАУ-ын талд үлдсэн ачаатай 150 машиныг нэвтрүүлсний дараа чингэлэг тээвэр эхэлнэ гэсэн билээ.Эрээн Замын-Үүдийн хилийг 10-р сарын 14-ний өдөр хаахад хоёр улсын хилийн хоорондын бүсэд байсан буюу Хятадын гаалийн хашаанд хүрээгүй 20 гаруй машин гацжээ. Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх шийдвэр гарсантай холбоотой Эрээний талаас 16 суудлын машин, 10 хүнд машин механизм оруулж ирснийг 12-р сарын 11-ний шөнөд нь Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн байна.Харин Хятадын талд ачаатайгаа гацсан 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхлэх юм байна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос нэг хороог хувааж шинээр 9 хороо байгуулан нийт 33 хороотой болж байна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн зарим дүүрэг, Төв аймгийн зарим сумын хоорондох хилийн цэсийн маргааныг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа УИХ-ын 1996 оны 24 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар шийдвэрлэх саналыг дэмжлээ. Нийслэлийн Налайх дүүрэг болон Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн сум, Хан-Уул дүүрэг болон Аргалант, Алтанбулаг, Сонгинохайрхан дүүрэг болон Баянчандмань, Баянцогт сумтай хиллэж байгаа хэсгүүдэд үүссэн хилийн цэсийн маргааныг өнөөдрийг хүртэл аль нэг талдаа шийдвэрлээгүй байгаа юм
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжинд байрлах гүний худаг, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 14 дүгээр гудамж, 33 дугаар хороо Тахилт сургуулийн 1 дүгээр гудамжинд байрлах ус түгээх байруудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Харин нийслэлийн өмчөөс Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын агуулах, гаражийн барилга, 20 дугаар цэцэрлэгийн В байрыг акталж, хаслаа. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хэмжээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Богд хааны ордон музейгээс санаачлан Соёлын өвийн үндэсний төвтэй хамтарч "Богд хааны ордон музейн Түүх, Соёлын дурсгалт уран барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа"-ныг ажлыг гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд 2020 оны наймдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд Өвлийн ордны дэргэд 90 төрлийн өнгө будгийн тестийг байрлуулж гандалт, тогтцыг туршиж, судалжээ.Судалгааны хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлагч, судлаач Э.Батжаргал, Богд хааны ордон музейн Бүртгэл мэдээллийн санч Ж.Болортуяа, сэргээн засварлагч Б.Мягмарсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан О.Мөнхтуул нар 2021 оны 12-р сарын 10-ны өдөр: Түүх соёлын дурсгалт дөрвөн барилга байгууламжийн 46 байршлын өнгө будгийн дээж авч, XRF багажаар дурдсан тооны өнгө, будгийн химийн элементийн найрлагыг тэмдэглэн, бүртгэн баримтжуулсан байна. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамбын Туул голын хөвөөн дэх Ногоон ордныг 1893-1903 онд бариулжээ. Ногоон ордныг хэд хэдэн удаа өргөтгөн шинэ барилга байгууламжууд нэмж барьсан байна
Саудын Араб хөрс, усны нөөцгүй мөртлөө хэрхэн хөдөө аж ахуйн гол үйлдвэрлэгч орон болсон бэ? БАДАМАА 2021-12-09, 17:21 СОНИН ХАЧИН 12,763 11 ХУВААЛЦАХЖИРГЭХ Саудын Арабын байгаль гэхээр тоолж баршгүй, төгсгөлгүй үргэлжлэх элсэн манханууд хамгийн түрүүнд санаанд орно. Үнэхээр ч эрэг орчмын хэсэг уулсыг эс тооцвол тус орон бүхэлдээ элсэн цөлд оршдог аж. Гэтэл Саудын Арабчууд энэ их элсэн цөлийг газар тариаланд ашиглаж, багагүй орлого олдог гэнэ. СУРТАЛЧИЛГАА Элсэн цөлөөс гадна уур амьсгал нь ч гэсэн тогтмол хуурай, өдрийн цагаар агаарын хэм +57 хүрч халах ч шөнийн цагаар -12 хэм хүртлээ доошилж хэлбэлздэг. Тиймээс газар тариалан эрхлэх гэдэг боломжгүй мэт санагдавч Саудын Арабчуудыг юу ч зогсоож чадахгүй бололтой. Нутгийн иргэд цөл нутагтаа олон төрлийн ногоо, жимсийг амжилттайгаар ургуулж чаддаг аж
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Э.Амарбатыг томилох гэж буй тухай улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ. Э.Амарбатыг Улсын ерөнхий прокурор болоход ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, экс Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр, бас түүнтэй хамт МУИС-ийн ХЗС-ийг хамт төгссөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Тэрбээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байгаад прокурор болсон байдаг
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа нийтийн тээврийн талаар шүүмжлэл оруулсан байна. Тэрбээр "Наад захын дүрэм биелүүлдэггүй байж #СоёлтойБолгоё уриагаа авч хая Нийтийн тээврийн үйлчилгээний газар. Тээврийн Цагдаагийн Алба албан хаагч нартаа дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох, эсвэл сургалт ордог юм уу яадын. Хараад л зогсож байх
Өмчийн бүх хэлбэрийн ЕБС-ийн улирлын амралт маргаашнаас эхэлнэ БШУЯ, ХНХЯ, ЭМЯ, МУ-ын Шадар сайд зэрэг дөрвөн сайдын тушаалаар өмчийн хэлбэр үл харгалзан арванхоёрдугаар сарын 13-ны өдөр буюу маргаашнаас Нийслэлийн бүх ЕБС-иудын улирлын амралт эхлэх юм. Харин хөдөө орон нутгийн ЕБС-иуд арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэх бол, Мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулийн амралтыг арванхоёрдугаар сарын 24-нөөс эхлүүлж, улирлын шалгалтыг 2022 оны хоёрдугаар сарын 25-ны дотор цахим болон танхимийн хэлбэрээр зохион байгуулна