Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд уг тендерт оролцсон “Ану булаг” ХХК-ийг ялагчаар шалгаруулсны хариуд тус компанийн захирал Л.Батнямын эхнэрийн данснаас өөрийн эхнэрийн дансаар дамжуулан “Газрын төлбөр” гэсэн утгаар нийт 30.0 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна.
Эрүүгийн 2038002770588 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Д.Түвшинтөгсийг 5.4 сая төгрөгөөр торгож, 5 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, Л.Батнямыг 3.0 сая төгрөгөөр торгож, 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасчээ.
Яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлогод төлсөн байна.
Өнөөдөр /2021.12.15/ Улаанбаатар хотод 172 суурин, 15 түр цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Өнөөдөр /2021.12.15/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Харин сурагчдын улирлын амралт энэ сарын 20-иос эхэлнэ.
“Цар тахлын үеийн агаарын бохирдол” сэдвээр төрийн болон олон улсын байгууллагууд зөвлөлдлөө. Энэ үеэр агаарын бохирдлыг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, эрүүл мэнд, нийгмийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, үр дүн шийдлийг экспертүүд хөндлөө
Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хэд хэдэн чиглэлээр шалгалт хийлээ. Хяналт, шалгалтын ажлын хүрээнд дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй, эрх мэдлээ хэтрүүлж, хэн нэгэнд давуу эрх олгодог зэрэг нийтлэг зөрчил, дутагдлыг гаргасан байна. Мөн иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт хангалтгүй, асуудлыг нягтлан судалж, шалтгаан нөхцөлийг тодруулдаггүй, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж, эцэслэн шийдвэрлэдэггүй, төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлдэг зэрэг зөрчил илрэв
2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эрээний хил нээгдсэн, ачаа бараа эргэлт хэвийн үргэлжилж байгаа гэх албаны хүмүүсийн үг, албаны гэх тодотголтой мэдээлэл байгаа боловч бодит хөрсөн дээрээ энэ үг хэр үнэнд дөхөж бууж байгаа вэ гэдэг эргэлзээтэй.
Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон билээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж, нэг хүн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Галын дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ
Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2021.12.13/ 1745 гомдол мэдээлэл иржээ. Үүний 1384 нь зөрчлийн шинжтэй, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байна.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ажлын албаны бүтэц орон тоо, аймаг сумын Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол Засгийн газрын хуралдаанаар гарсан талаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл өгөв.
“Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Энэ сарын 13-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1745 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1384, хулгайтай холбоотой 26, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл ирсэн байна.
Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Монгол улсын эрчим хүчний системийн тогтворжилтын төлөв байдал, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам" сэдэвт онол практикийн бага хурал эхэллээ. Энэхүү хуралд Салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр компаниуд, ИТА-ын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцож байна
Хятадын эх газарт “COVID-19”-ийн хурдан халдварладаг “омикрон” хувилбарын анхны тохиолдол даваа гарагт Тяньжин хотод илэрчээ. Тяньжин хотын Эрүүл мэндийн хорооноос даваа гарагт мэдээлснээр, зөөвөрлөгдөн ирсэн, шинж тэмдэггүй халдвар тээгч “омикрон” хувилбараар халдварласныг тогтоосон байна. Өвчтөн тус хотод пүрэв гарагт ирсэн бөгөөд онош нь тодрох үед хилийн чанадаас ирсэн хүмүүст тавьж буй заавал тусгаарлагдах журмыг баримталж байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд ороод буй “омикрон” хувилбар Өмнөд Африкт анх илэрснээсээ хойш 50 гаруй улс оронд бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор олон орон хилийн хязгаарлалтын дүрэм журам, зорчих хөдөлгөөний хоригийг дахин тогтоож эхлээд байна. Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 101 тохиолдол илэрснээс 80 нь дотоодод халдварлаж, 21 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ
Өчигдөр /2021.12.13/ Дархан аварга А.Сүхбат нь МҮБХ-ны Тэргүүнээр сонгогдсон Ц.Магалжавыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж, үүнд МҮБХ-г гуравдагч этгээдээр татан оролцуулах мэдэгдлийг өгсөн байна. Энэ талаар МҮБХ-ноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, "МҮБХ-ны удирдлага, түүний бүртгэлтэй холбоотой маргаан 2002 оноос эхтэй бөгөөд үүний улмаас уг асуудал хүндрэн 2018 онд "улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, тэргүүн" хоёр талд бий болж, улмаар 2019 онд маргалдагч талууд харилцан буулт хийн эвлэрч, 2 жил гаруй хугацаанд МҮБХ-ны үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байсан хүндрэл арилсан билээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 191 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 19 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 12 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Египет Улсын Шарм-эль-Шейх хотод зохион байгуулж буй олон улсын хуралд оролцож байна.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Г-нь 12.11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан
Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох , цаг хожих зэргээр мөсөн мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ШЕЗ-ийн дарга асан, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой шүүхийн асуудлаар ярилцлаа.
Он гарсаар улсын хэмжээнд 16 удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдэж, 3 иргэн амь насаа алдсан байна
Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 сарын 10-12ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд улсын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлдэг байгууллагууд оролцсон бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг өөрийн оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн нийт 11 чиглэлийн 32 шинэ дэвшилтэд технологийг танилцуулж олон нийтэд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч оролцсон байна. “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнгийн шилдэг шалгаруулах номинацид УГТЭ -ээс нэр дэвшсэн бүтээлүүдээс МУ-ын Төрийн соёрхолт, Дэлхийн Оюуны Өмчийн Алтан Медальт “Нээлттэй болон дурангийн мэс заслын иж бүрдэл багажууд” сэдэвт бүтээл тэргүүн байранд шалгарч, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цомыг гардан авлаа. Тус эмнэлэг нь шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 4 дэх удаагаа шалгарчээ
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль зүй, цахим бодлогын хороо энэ сарын 13-ны Даваа гарагт танхимаар болон цахимаар хуралдлаа.
Өнөөдөр /2021.12.14/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана
Өнөөдөр /2021.12.14/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Богд Уулын энгэр, Налайх орчим, хотын төвөөс тав алхаад эргээд харахад нийслэл хот дээгүүрээ үүлэн малгайтай мэт саарал утаанд дарагдсан харагдана. Агаарын бохирдлыг бууруулахад тэрбум төгрөг зарцуулсанг аудитаар тогтоосон