УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүнд холбогдох авлигын хэргийг арваад хоног хэлэлцсэний эцэст өчигдөр орой шийдвэрээ гаргасан.
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд СУВИЛАГЧ, БАГА ЭМЧ нарт зориулсан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 20-22 ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулна. Сургалтаар шалгалтад бэлтгэх, шалгалт өгөх аргачлалаар арга зүйн зөвлөгөө өгнө. Шалгалтыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна
Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийн ардаа үджээ. Өнгөрөгч 110 жилийн хугацаанд хууль эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд дотоод хэргийн бодлогыг манай улс хэрэгжүүлж ирсэн
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн зохицуулагч Ч.Хандсүрэнтэй олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээ, өвтөн болон ар гэрийнхний анхаарах асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна.
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын санаачилгаар Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан “Зил-130” /АЦ-40У/ гал унтраах, тусгай зориулалтын автомашиныг байгууллагын дэргэдэх нийтийн цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ.
Сүрьеэ өвчний идэвхитэй илрүүлэг, эмчилгээний хамрагдалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Ө.Айгүлтэй ярилцлаа. -Баянгол дүүргийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, илрүүлэлт, эмчилгээ хэр түвшинд явж байгаа вэ? Ковидын үед энэ талын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлуудаасаа танилцуулна уу? -Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв нь 230 гаруй мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай сүрьеэгийн диспансер нь жилд ойролцоогоор 300 гаруй шинэ сүрьеэгийн тохиолдолыг илрүүлж эмчилгээнд хамруулдаг
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 285 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны арванхоёрдугаар сарын олголт хуваарийн дагуу энэ сарын 13-наас эхлэн олгогдож эхэлсэн. Гэвч банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбоотойгоор 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан бөгөөд эдгээр иргэдийн нөхөн олголт энэ сарын 22-ноос хийгдэнэ гэдгийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бид жилийн эцсийн тэтгэвэр тэтгэмжийн олголтуудаа хэд хоногийн өмнө тавьж эхэлсэн бөгөөд 12 сарын 13-наас шилжүүлэг хийсэн
УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өнөөдөр 22.35 цагийн үед шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотын Байгал нуур орчимд Ө-51°38’24.0”, У-105°24’36.0” 12.15-ны өдрийн 21:44 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:51 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн
Өнөөдөр /2021.12.16/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэг, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр /2021.12.16/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 189 багийн 870 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Гэмт этгээдийн үйлдлээс болж хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог. Ийм хүнийг хохирогч гэж хуулиар тодорхойлжээ
Энэ сарын 03-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгой байдлын албан хаагч Э.Мөнхжаргал агсны амиа алдсан шалтгаан, нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр ямар асуудал болсон, албан үүрэгт нь хамааралгүй ажил гүйцэтгэж явсан эсэх, мөн талийгаач өөрийн буруутай үйлдлээс болж амиа алдсан уу гэдэгт албан ёсны хариулт өгсөн юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энэ талаар ярихдаа “Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах, хүн ардын амь нас эрүүл мэндийг хүрээлэн буй орчны гамшиг, болзошгүй осол аваараас сэргийлэх, аврах хамгаалах хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг алба
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга Д.Гялбуужамц нь энэ оны гуравдугаар сард цэргийн алба хаагч Б-г согтуурсан үедээ зодож амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан
Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, эрчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” сургалтыг өнөөдөр /2021.12.15/ зохион байгууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна
Сургуулийн сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.Түлэгдэхээс сэргийлэх: • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,• Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих, • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх, • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,• Зуухны тагийг заавал түгжиж байх,• Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй. Хаалга: • Хаалганы хязгаарлагч болон бариул нь хүүхдийн хурууг хавчихаас сэргийлэх,• Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,• Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах Унахаас сэргийлэх: • Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь орхиж явахгүй байх• Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах• Мөн цонхыг онгойлгохдоо аль болох босоо онгойлгож байх, цонхыг бүрэн онгойлгохоос сэргийлсэн хязгаарлалт хийх • Хэрэв гадуур хүүхдээ авч явах бол зориулалтын бэхлэгээ бүс хэрэглээрэй. Галын аюулаас сэргийлэх: • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.• Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.• Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах• Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх Зарим зүйлсийг далд хий: • Хутга, хайч зэрэг хурц иртэй багаж, гэмтсэн цахилгааны утас, хүнд сав суулга болон бусад хүүхдэд гэмтэл учруулж болохуйц зүйлсийг хүүхэд хүрч, авч чадахааргүй газар хадгалах,• Гал тогооны шүүгээ, хүүхдэд гэмтэл учруулж болзошгүй зүйл хийсэн шүүгээ, өрөө зэргийн цоож түгжээг байнга шалгаж нягтлаж байх• Хогийн савыг хүүхдийн хүрч чадахааргүй шүүгээ эсвэл өрөөнд байрлуулах• Хөргөгчний хаалгыг хүүхэд өөрөө онгойлгож чадахааргүй түгжиж байх• DVD тоглуулагч, стерео хөгжим зэрэг гэр ахуйн барааг хүүхдийн гар хүрэхээргүй газар байрлуулахын зэрэгцээ тэдгээрийг удирдлага, зай зэргээс хүүхдийг хол байлгаарай. Удирдлага болон түүний зай зэрэг хүүхдийн анхаарал татсан зүйлсийг хүүхэд амандаа хийхээс сэргийлэх,• Ширээний бүтээлгийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй
E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна
НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаад иргэдэд хуулийн хугацаанд нь хариу өгөх жишиг тогтоох ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 52 байгууллага тусгай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хамгийн их зөрчил, дутагдал гаргаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны 28 байгууллагад НЗДТГ-аас аравдугаар сарын 28-нд албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр шүүгдэгчдийн эцсийн үгийг сонсох үйл ажиллагаагаар үргэлжилнэ. Прокуророос тэдэнд хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм
Ковидын дараах үеийн эмчилгээ хийгээд зүрх судасны эмгэгийн талаар Хаппи Веритас төвийн эмч АУ-ны доктор, дэд профессор Л.Галсумъяатай ярилцлаа.
БНСУ-н Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлгийн мэдээ алдуулах тасгийн эмч У Таг Гю ахлуулсан судалгааны хэсгийхний хийсэн судалгаагаар ковид туссан хүн нойргүйдэл 3.3 дахин их болохыг нотолсон байна
Энэ жил арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт уламжлал ёсоор төв талбайд сүлд модоо зассан. Өнөө орой 18:00 цагт сүлд модны гэрлийг нь асаах юм байна. Өнгөрсөн жил бид коронавирусийн тархалтын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 335 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 191 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн зургаан тохиолдол байна.
Дархан-Уул аймгийн сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Сүрьеэгийн хөтөлбөр зохицуулагч эмч Б.Цэрмаатай ярилцлаа. -Танай аймгийн хувьд сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? Эмчилгээ, хамрагдалт, нөхцөл байдал хэр байдаг вэ? -Аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн зөвлөл болон Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эрүүл мэндийн зөвлөлд жилд 2 удаа Сүрьеэгийн өвчлөлийн байдал, хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал гарц гаргалгааг хэлэлцэж асуудлаа шийдвэрлүүлэн ажилладаг. Илрүүлэг үзлэгийн ач холбогдлыг удирдлагуудад зөв ойлгуулсны ачаар дэмжлэг туслалцааг бүрэн авч жилд хүн амын 10 хувийг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна
Энэ сарын 14-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2019 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1663, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 154, гэмт хэргийн шинжтэй 82 мэдээлэл ирсэн байна.
Мэндийн Байгууллагаас коронавирусийн шинэ хувилбар дэлхийн ихэнх улс оронд аль хэдийн тархсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа. Хүчтэй мутацид орсон омикрон хувилбарын тохиолдол одоогоор дэлхийн 77 улсад батлагдаад байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинэ хувилбар урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдацтай тархаж буйг анхааруулаад улс орнууд омикроны хор хөнөөлийг дутуу үнэлж байгаад санаа зовж байгаагаа хэлжээ.
Омикрон хувилбарыг анх арваннэгдүгээр сард Өмнөд Африкт илрүүлсэнээс хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхий нийтээр тархах хандлагатай болоод буй. Шинэ хувилбар илэрсэн даруйд улс орнууд Өмнөд Африк болон түүний хөрш орнуудад аялал жуулчлалын хориг тавьсан боловч вирус дэлхий даяар тархахаас сэргийлж чадсангүй.
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан