2021 оны 12 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна
“Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк шинэчлэл хийлээ Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашины түлхүүр гардуулан өглөө. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго чухлаар тавигдсан бөгөөд сүүлийн 10 гаруй жил парк шинэчлэл хийгээгүй, хог тээвэрлэх зориулалттай автомашины ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй, засвар үйлчилгээ ихтэй байсан. Эко дүүрэг 2021 онд хог тээврийн 4 камаз, 6 хьюндэй маркийн зэрэг шинэ 10 автомашин, 2022 онд 12 хог тээврийн автомашиныг шийдвэрлэн өгснөөр хог тээврийн компаниудын ажлын бүтээмж 20%-иар сайжирна. Хог тээвэрлэлтийн компаниудад түлхүүр гардуулах үеэрээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН “Монгол Улсын Засгийн газраас 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд “Хоггүй, цахим, ногоон” болох гурван уралдаан зарласан. Хан-Уул дүүрэг 2017 оноос хойш ХОГГҮЙ ЭКО дүүрэг болох зорилт дэвшүүлэн дүүргийнхээ хог хаягдлын менежментийг сайжруулах, автомашин, тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлын эхлэл болж байна
Эмч нар омикроны омог болон дельта хувилбарын аюулыг харьцуулсанӨмнөд Африкийн Эрүүл мэндийн яамны дарга Фаахла: Омикроны омгийн улмаас тэд дельтатай харьцуулахад эмнэлэгт бага ирдэг. Коронавирусын омикрон омог тархсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад (RSA) сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурчээ. Bloomberg энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас иш татан мэдээлэв. Тус газрын дарга Жо Фаахла хэлэхдээ, COVID-19-ийн дөрөв дэх давалгааны хоёр дахь долоо хоногийн сүүлээр тус улсад халдвар авсан хүмүүсийн дөнгөж 1.7 хувь нь эмнэлэгт хэвтсэн байна
БГД-ийн 12 дугаар хороо 13 дугаар байрны дээвэр дээрээс 3 хүүхэд үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 18:23 цагт нэг эмэгтэй хүүхдийг буулгаж, доош үсэрсэн хоёр хүүхдийг аврах дэр ашиглан аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Коронавируст халдвараас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ.
Тэгвэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжих юм.
Ажин түжин байсан Монголын улс төрд гал ноцож магадгүй болоод байна. Эрх мэдэл, хариуцлагаас бултах гэсэн хэдхэн хүний ердөө тав хоногийн “түүх”-тэй богино зайны улс төр Монголд гай тарьж ч мэдэхээр болжээ. Өнгөрсөн даваа гаригт “Рио Тинто”, “Туркойз Хиллс Ресурсэс” компаниас Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн
Төрийн шагналт зураач, уран барималч Ш.Тэнгисболдтой ярилцлаа. “1921 онд баронтой байлдаж явлаа гээд ярих уу” хэмээн Ш.Тэнгисболд гуай наргиа хийсээр бидний яриа өрнөлөө. -Д.Бодоо Ардын намын анхны тамгыг сийлсэн гэдэг шиг та бас 1992 онд төрийн тамга сийлж явсан гэл үү? -Үндсэн хууль батлаад, нөгөө шувууг (Цагаан шонхор) чинь дэмжээгүй, П.Очирбат гуай “Миний хүүгийн нэг юм төрд байх хэрэгтэй шүү” гээд “Чи тамга хийгээдэх” гэсэн
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа. -Ирэх оны улсын төсөв зардал их, хөөсөрсөн төсөв болсон гэсэн шүүмжлэл дагуулсаар байгаа. Тодотгол хийх байх гэсэн хүлээлт олон нийтэд байна
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 267 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр өөрийн найз өсөх идэр начин Э.Энхбатыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зодож хүнд гэмтээсэн бөгөөд улмаар ухаан ороогүй байгаа билээ.
2021 оны 12 дугаар сарын 18-ны бямба гарагт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил
Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод 170 суурин, 15 түр цэгт 187 багийн 854 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 15 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
НӨАТ-ын урамшууллын 2021 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Арваннэгдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтууд энэ удаагийн урамшууллын сугалаанд хамаарна
Олимпын аварга Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багын найз Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, хүнд гэмтээсэн байдаг. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног хэвтэн эмчлүүлсэн ч ухаан оролгүй БНСУ-ыг зорьсон юм.
Ар гэрийн зүгээс ихэд найдлага тээн БНСУ-ыг зорин эмчлүүлж байсан ч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан орсонгүй.
Харин Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргас
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 188 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 60 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 110 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 33 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Эмийн аюулгүй байдлын 5 агшинг хэвшүүлснээр эмийн хэрэглээтэй холбоотой үүсэх хор хөнөөлийн эрсдлийг бууруулна.
"ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ" цахим номтой танилцаарай Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал нь дэлхий нийтийн эрүүл мэндийн анхаарал хандуулах асуудлын нэг юм."Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал" цахим номд 1. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 10 баримт2
УОК-ын шийдвэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ зайлшгүй тохиолдолд хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг эхийн хүсэлтийг харгалзан үзэхээр болсон
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярын өмнө хийж буй хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний талаар мэдээллээ.
НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын үйл ажиллагаа явуулдаг 223 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийжээ. Уг хяналт шалгалтад торт үйлдвэрлэл, хүнс, худалдааны байгууллага, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт, зөвлөмжийг хүргэсэн байна. НМХГ-аас хүнс худалдааны байгууллага, хүүхд
Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн эмч Б.Отгонхүүтэй ярилцлаа. - Ковидын үед сүрьеэ өвчний хавсарсан хүндрэл гарч байгаа юу, хяналтанд байдаг хүмүүсийн эмчилгээний явц хэр түвшинд байгаа вэ? - Уушгины сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн болон эмчилгээтэй байх үедээ ковидын халдвараар өвчлөх нь хүндрэх эрсдэлтэй. Манай дүүргийн хувьд хяналтанд эмчилгээтэй өвчтөнүүд ковидын халдвараар өвчилж байгаа хэдий ч одоогоор хүндэрсэн, нас барсан тохиолдол гараагүй байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 262 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 158 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт батлагдлаа
Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1771 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1393, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 160, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 69 бүртгэгдсэн байна.
ЭМЯ-наас коронавирусийн омикрон хувилбарын талаар мэдээлэл хийж байна.Дэлхийн хэмжээнд 12-р сарын 14-нд 77 омикрон хувилбар гараад байсан бол өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ-аас улс орнуудын шинэ нөхцөлд бэлэн байхыг уриалж байна
Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж ОБЕГ-аас мэдээллээ
Өнөөдөр /2021.12.17/ Улаанбаатар хотод ажиллах шинжилгээний цэг, цагийн хуваарийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Өнөөдөр /2021.12.17/ Улаанбаатар хотод 172 суурин, 16 түр цэгт 190 багийн 874 эмч, ажилтан ажиллаж, 6600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллана
Он гарсаар авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах явцад 119.5 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалж, 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээллийг АТГ-аас өгөв.