2021 оны 12 дугаар сарын 20-ноос 27-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Хур тунадас: 20-нд Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд зарим газраар, 23-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй
Өнөөдөр /2021.12.21/ Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Мөн томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Улсын хэмжээнд 2021 онд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг 9 аймгийн 33 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ой, хээрийн гал түймэрт 1783 га ой, 201.638 га хээр, нийт 206.112 га талбай түймэрт өртсөн нь 2020 онтой харьцуулахад ойн талбай 81,4 хувь, хээрийн талбай 0,8 хувь буюу нийт өртсөн талбай 16 хувиар буурчээ. Мөн гал түймрийн улмаас байгаль экологид 3 тэрбум төгрөг, ой, хээрийн гал түймрийг унтраахад 28,8 сая төгрөг зарцуулж, нийт 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н ирэх долоо хоногийн лхагва гарагт тохионо. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе бахархан дурсах түүхт үйл явдал юм. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав монголчуудын хэзээ ч мартах учиргүй 1911 он буюу 200 гаруй жилийн турш ноёрхсон манжуудыг хөөн зайлуулсан цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн үйл явдлын тухай 33 бүлэг бүхий түүх-аж байдлын “Цагаагчин гахай жил” романаараа монгол язгууртан дээдсийн болоод эгэл ардын эх оронч халуун сэтгэл зүтгэлийг, төр шашны үйл хэргийг, Богд хааны Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг утга уран зохиолын хэлээр өргөн хүрээтэй, маш оновчтой гаргаж ирсэн билээ. Батмөнх даян хаан монголчуудыг нэгтгэсэн нь Чингис хааны үеийнхтэй эн дүйцэхүйц том үйл явдал гэж түүхчид дүгнэдэг
Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр ирэх сарын 1-нээс эхлэн 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, дээрх 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэсэн үг
Хууль хяналтын байгууллага авлига хээл хахуультай холбоотой зарим мэдээллийг шалгаж байна. Тухайлбал, АТГ-ын мөрдөгчид байгууллагын хөрөнгийг дураараа зарцуулж олсон орлогоос ашиг авсан, байгууллагын газрыг худалдан борлуулсан, татварын тайлангаар ямар ч бүртгэлгүй төрсөн дүүдээ буцаан олголт хийсэн, худалдан авах ажиллагаанд хамаарал бүхий этгээдээ оруулж шалгаруулсан, 120 сая төгрөгийн тендерийг шалгаруулалтгүйгээр өөртөө авсан, байгууллагадаа урьдчилан байдлаар 47.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл бүхий гомдол, мэдээллүүдэд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 12 дугаар 20-ны өдөр болов. Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах тухай асуудлыг хэлэлцээд Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан саналыг хүлээн авч, хэлэлцэх асуудлыг хойшлуулж шийдвэрлэлээ
"Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт энэхүү хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат агаарын чанарыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан танилцуулав
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй болох чиглэлүүдийг танилцууллаа.
Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг болоод олны анхааралд өртсөн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар ШЕЗ-өөс мэдээлэл өгсөн юм.
Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэг болоод олны анхааралд өртсөн хэргийн шүүхийн шийдвэрийн талаар ШЕЗ-өөс мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 547 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 27 хэргийг шүүхэд шилжүүлэх, 28 хэргийг хаах, 6 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.12.20/ хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням өөр шүүх хуралдаан давхарджээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 1223 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1142 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн төрөл
Нийслэлд:
Орон нутагт:
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улиралд агаарын бохирдол ихсэхэд багагүй нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдолтой тэмцэх газраас түүхий нүүрс ашигладаг аж ахуйн нэгжүүдэд шүүлтүүр хийж, шалгалт явуулж байгаа
Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2079 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1696, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 162, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 68 бүртгэгдсэн байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн.
Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуйн нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авчээ.
Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Харин визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын гурав, энгийнээр ажлын тав хоногт шийдвэрлэж байгаа аж.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 125 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн 3 тохиолдол байна.
Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1972 хүн эндээд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн хорих ангиас бичсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. Миний бие 2002 оны арваннэгдүгээр сард Сүхбаатарын талбайд “Трактортой цуглаан” зохион байгуулсан юм. Тэр өдрөөс хойш 19 жилийн турш гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хамгаалахын төлөө тэмцэж иржээ
Цагдаагийн Ерөнхий газраас (ЦЕГ) иргэд, олон нийттэй харилцдаг алба хаагчиддаа зориулан “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургагч багш бэлтгэх загвар сургалтыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд сургалтанд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хэв журам, олон нийттэй харилцах тасгийн алба хаагчид болон тээврийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус хамрагдлаа. Энэ удаагийн сургагч багш бэлтгэх загвар сургалтанд жагсаал, цуглааны үеэр үүрэг гүйцэтгэдэг, замын хөдөлгөөнд зохицуулалт хийдэг алба хаагчдаас сонгон оролцуулж, онол, практик хосолсноороо онцлог байв. “Цагдаа, иргэний харилцааны менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалтаар хүний эрхийн тухай, иргэдтэй зөв харьцах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах техник, хохирогчтой харилцах тактик, арга зүй, цахим орчин дахь мэдээллийн урсгал, харилцааны ур чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн хувьсал, хөгжил, крипто валютын тухай, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэглээ, хүний бичиг баримт шалгах, үзлэг хийх ажиллагаа дахь хууль, тогтоомжийн хэрэглээ, ажлаас халшрах хам шинж, стресс менежмент болон тодорхой нөхцөл байдалд сэтгэл зүйгээ хянах, удирдах чадварыг нэмэгдүүлэх цогц сургалтууд багтжээ
Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Арванхоёрдугаар сарын 29-ний буюу ирэх долоо хоногийн Лхагва гараг бүх нийтийн амралтын өдөр байна. Энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөр тохионо. 2011 оноос уг баярын өдрийг улс нийтээр тэмдэглэж эхэлжээ.
ХБНГУ-ын Бремен хотод Латин Формейшн бүжгийн ДАШТ энэ сарын 18-нд болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Moon dance” хамтлаг зургаадугаарт байрт шалгарав. Тус хамтлаг бүжгийн спортоор дамжуулан олон улсын түвшинд спорт, урлаг, өв соёл, халдашгүй дархан байдлын дархлааг бий болгох зорилгоор үндэсний бахархал болсон "Шонхор" шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээ толилуулсан юм.
Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө. I улирал Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног хичээллэнэ. Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна
Өнөөдөр /2021.12.20/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаар мэдээлж байна.
Өнөөдөр /2021.12.20/ Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана