2021 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Тосонцэнгэл зэрэг 6 сумын 11 багт нийт 16 голомт үүсэж голомт үүсээд байна. Голомтын болон сэжигтэй бүсэд 571 өрхийн 23395 үхэр, 339 тэмээ, 208344 хонь, 208344 ямаа нийт 343852 толгой мал байгаагаас 200 өрхийн 2574 үхэр, 3141 хонь, 427 ямаа нийт 6142 толгой мал өвчилж 30 өрхийн 421 үхэр, 911 хонь, 82 ямаа нийт 1414 толгой малын шинж тэмдэг арилж, малын хорогдолгүй байна. Нийт өвчилсөн малын 41.9 хувь нь бод, 58.1 хувь нь бог байна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Коронавируст халдвар "Ковид-19" өвчний "Омикрон" хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө. Хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр ярилцлаа
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 328 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Өчигдөр буюу 2021.12.21-ний өдөр БНХАУ-ын Нүүрсний импортын хоёрдугаар чуулган болж өндөрлөв. Тус чуулганы үеэр Монгол Улсаас импортоор авах нүүрсний хэмжээ багассан шалтгааны талаар Хятадын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж шүүмжилжээ. Тодруулбал Монголын хил, гаалийн зохион байгуулалт тааруу, халдвар хамгааллын дэглэмийг муу барьдаг, тээвэр ложистикийн шийдэл нь хоцрогдсон гэж шүүмжилсэн байна. Мөн 2022 онд төмөр зам ашиглалтад орж, Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтуудын контейнер тээврийн терминал жигд ажиллаж эхэлбэл Монголоос Хятад улс руу экспортолж буй нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэж найдаж буйгаа чуулганд оролцогчид илэрхийлжээ.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд авто зам, гэрлэн дохио, удирдлагын системийг шинэчлэх, авто зогсоолын ухаалаг систем нэвтрүүлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 хоногийг замын түгжрэлд зарцуулдаг
Энэ сарын 21-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1965 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1634, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 164, гэмт хэргийн шинжтэй 75 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дөрвөн эмэгтэй сурагч нийлж, зодсон ноцтой хэрэг гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичгийг хүргүүлсэн.Уг албан бичгийн хариу 2021 он 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд, уг бичигт “БНСУ-д амьдардаг 13 настай Монгол охиныг дээд ангийн сурагчид нь дээрэлхсэн хэрэг гарсан тухайд гүн харамсалаа илэрхийлж байна. Улс орон, нийгэм бүрт хүүхэд бүр бүх төрлийн хүчирхийллээс ангид байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ямар ч нөхцөлд хүүхдийн эрх ашгийн үүднээс эрхийг нь хамгаалах ёстой байдаг
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэгт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Өнөөдөр /2021.12.22/ Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Омикрон омгийн халдварын үе дэх дэлхий ертөнц: ТЭД ба БИД Цах тахлын Омикрон хувилбар хөнгөн гэсэн ойлголт улам бүр бүдгэрсээр байна. Энэ омгоор нас барсан тохиолдол улс орнуудад бүртгэгдэж тоо нь нэмэгдсээр байна
Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр өөрийн сайн найз улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулж улмаар Энхбат начин найман сарын турш биеийн байдал нь маш хүнд, БНСУ-д эмчилгээ хийлгээд эмнэлгийн орон дээр ухаангүй байдалтай эмчлүүлж байгаад эмнэлэг, эмч нарын саналын дагуу эмчилгээг зогсоон эх нутагтаа ирээд байгаа билээ.
Улсын хэмжээнд 2021 онд ахуйн гал түймрийн 2501 дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас 1263 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 103,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 184 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 113 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 21 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 77 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 24 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж ,нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ, хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, ХНХДС-ийн МСҮТ-ийн хамтран зохион байгуулсан “Ажлын байртай болгох мэргэжлийн чиг баримжаа олгох” өдөрлөг БГД-ийн 8-р хороонд өнөөдөр /2021.12.21/ болж өндөрлөлөө.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2011, 2016, 2019 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм. Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдварт цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн шинжтэй 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг аж
Цар тахлын нөхцөл байдлын улмаас сүүлийн хоёр жилийн туршид доголдоод байсан хичээл сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 01-нээс цахим болон танхимын сургалтыг хослуулсан байдлаар эхлүүлсэн. Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд: 1453 цэцэрлэгийн 7024 бүлэгт 60.435 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд үргэлжлүүлэн хамрагдаж байна. Энэ нь 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь юм
Монгол улсад Омикрон вирус бүртгэгдсэн эсэх, илрүүлэг яаж хийж буй, гадаадад нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Манай улсын хилээр 11 дүгээр сарын 26-наас хойш 54 нислэгийн 5000 гаруй зорчигч ирсэн. Энэ ирсэн бүх хүнд ПГУ тест хийж байгаа. Эерэг гарсан хүмүүст генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа.
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 1-нээс хойш 105 аж ахуй нэгж байгууллагын 224 иргэний визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ. Ийнхүү визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлснээр биечлэн ирж үйлчилгээ авдаг иргэдийн тоо 50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд визийн зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын 3, энгийнээр ажлын 5 хоногт шийдвэрлэж байна
Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн цэргүүдээс омикрон хувилбар илэрсэн хэмээх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байсан. Үүнд ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Өмнөд Судан улсаас ирсэн 241 Энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд 120 хүн эерэг гарсан юм. Эдгээрээс омикрон хувилбар илрээгүй гэж ХӨСҮТ-ээс бидэнд мэдээлэл өглөө” гэв.сахиулагчид шинжилгээ хийхэд 120 хүн эерэг гарсан юм
Гадаадаас ирсэн хоёр иргэнээс "Омикрон" хувилбар илэрсэн гэх мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор тайлбар өгсөн байна.
Энэ талаар "Одоогоор Монгол Улсад Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс онгоцны буудал дээр хурдавчилсан ба ПГУ тест авч оруулж байгаа. Эерэг гарвал тусгаарлаж байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 125 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 85 нь Улаанбаатар хотод, 37 нь орон нутагт батлагдлаа
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Шолын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/-т Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан. Иргэн Ц-ийн 200 үхэр “Эг”-ийн голын усанд боогдсон тухай дуудлагыг 12.20-ны 10:40 цагт хүлээн авсан
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Босгын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 304 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км/-т “Босгын даваа”-ны голын мөс цөмөрч автомашин суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 110 км замыг туулан “Тоёота Секюуай” загварын суудлын автомашинтай 5 иргэн Улаанбаатар хотоос “Бурхан Халдун” уул руу явах замдаа Босгын давааны голын мөс цөмөрч автомашины мотор хэсгээрээ далд орсон байдалтай байсныг 1 иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Мөнгөнморьт сумын төвд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр "Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн
УИХ-ын гишүүн инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тоон гарын үсгийн талаар мэдээлэл өглөө. Энэ талаар тэрээр "Цахим гарын үсгийн хуулийг баталсан
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хийсэн ажлын тайлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "E-Mongolia төсөл 2021 оныг 600 үйлчилгээтэйгээр үдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн хурлаар 574 байсан бол өнөөдөр 600 үйлчилгээ болжээ. Хамгийн их авсан үйлчилгээ нь жолооны үнэмлэх солих нөхөн олгох үйлчилгээ 94 мянга гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 гаруй мянга, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14 мянга гаруй, шүүхийн шийдвэрийн архивийн лавлагаа 3 мянга гаруй, дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын саналыг онлайнаар авч болж байгаа үүнийг 1844 удаа авсан байна.
Энэ сарын 20-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2077 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1679, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 150, гэмт хэргийн шинжтэй 94 мэдээлэл бүртгэгдсэн байна.