Нийгэм
Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3-хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!!
2021-12-23

Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр  зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.

Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт 37.9 км хатуу хучилттай зам тавина
2021-12-23

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, барилгын ажил гүйцэтгэх гэрээг хүлээлцлээ.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан “Монгол Улсын засгийн газраас Аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 9 чиглэлээр үе шаттайгаар томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцaaлаа
2021-12-23

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд байгаа.

С.Амарсайхан: ​Цаашид бараа, таваарын татан авалт тасрахгүй байх нөхцөл бүрдэж байна
2021-12-23

Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталлаа.

 Эрүүл мэндийн яам Монголын үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2021-12-23

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлстээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ.

АТГ: Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгч “С”-ийг ажлаас нь чөлөөлсөн
2021-12-23

“АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав. -АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна

Өчигдөр 101 жолооч согтуу жолоо барьж, 163 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-23

Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1977 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1596, хулгайтай холбоотой 15, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 61 мэдээлэл  бүртгэгдсэн байна.

Гадаадаас ирсэн иргэдийг 3 хоног тусгаарлах болсонтой холбоотойгоор 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө бэлтгээд байна
2021-12-23

Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргаад байна.
Гадаад улсаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Мэргэжлийн хяналт, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө.

ДЭМБ: “Омикрон” хувилбар 106 оронд бүртгэгдээд байна
2021-12-23

Дэлхийн хэмжээнд коронавирусний “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа ч “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ.   “COVID-19”-ийн тархалтын талаарх долоо хоног тутмын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд нарийвчлан шинжилсэн сорьцуудын 96 хувиас “дельта” хувилбар илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /99.2 хувь/ ялимгүй буурсан үзүүлэлт болсон бол “омикрон” хувилбарын эзлэх хувь өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар өсөж, 1.6 хувьд хүрчээ.   ДЭМБ-ын мэдээллээр, “омикрон” хувилбар 106 оронд батлагдаад байна.   “Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд “омикрон” хувилбар “дельта”-гаас хурдан тархдаг болохыг харуулж байгаа бөгөөд коронавирусний халдвар өргөн хүрээг хамран тархсан, вакцинжуулалтын түвшин өндөр орнуудад ч ийм байдал ажиглагдаж байна” гэж тус байгууллага мэдээлжээ.  Харин шинэ хувилбар өвчтөнүүдийг хүндээр өвчлүүлдэг эсэхийг дүгнэх баримт нотолгоо хангалтгүй байгаа ч Их Британи, Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх болжээ.   “COVID-19”-ийн өвчлөл энэ эрчээрээ хурдацтай нэмэгдвэл эмнэлгүүдийн ачаалал хэтэрч болзошгүй. Урьдчилсан мэдээллээр вакцинд бүрэн хамрагдсан, “SARS-CoV-2” вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн бие дэх “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биетийн түвшин буурсан байдал ажиглагдсан

БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглов
2021-12-23

БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 25, 26, 28, 29-ний нислэгээр тус улс руу богино хугацааны визтэй хүн зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг МИАТ компани мэдээлэв.

Тухайн нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

-Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин 3-дагч улс руу зорчих транзит зорчигч

-БНСУ-ын иргэд

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 191 иргэн халдвар авч, нэг хүн нас баржээ
2021-12-23

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 191 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

 

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
2021-12-23

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газраас хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх саналыг хүргүүлээд байгаа.

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн үйлчилгээ
2021-12-23

 

Ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй 74 төрлийн үйлчилгээний жагсаалтыг танилцуулж байна.

Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2021-12-23

Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ 12.23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн ООГХ-ээс ирүүлсэн

Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орвол жилдээ 480 мянган тонн зэс олборлоно
2021-12-23

Rio Tinto $7 тэрбум гаруй хөрөнгө оруулалтаар далд уурхайг ашиглалтад оруулах гэж буй. Ингэж чадвал жилдээ Оюу толгойгоос одоогоос 3 дахин их буюу 480 мянган тн зэс олборлох боломжтой болно. Зэсийн ач холбогдол Зэсийн салбар 2021 оны эхний 11 сарын байдлаар манай экспортын 32%, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж байгаа. Бид энэ онд зэсийн экспортын тоо хэмжээг өсгөхгүйгээр үнийн өсөлтөөс $2.8 тэрбумын орлого олсон

Гол нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ
2021-12-23

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй
2021-12-23

Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайтай ярилцлаа. -Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.Бат-Үүл даргад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж дөрвөн жилийн ял оноолоо. Шүүхийн шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ? -Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн

Монгол Улс авлигатайгаа хэрхэн тэмцэх вэ?
2021-12-23

 Авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  онцолж, түүнийгээ  хэлсэн үг, илтгэл, байр суурьтаа хэдэнтээ давтан тэмдэглэснээр 2021 оныг үдэх гэж байна. Нэхэн сануулбал, тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 18-нд болсон Авлигын индексийг бууруулах ажлын багийн анхны хуралдааны нээлтэд  “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд бас  гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд...
2021-12-22

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг ирүүллээ.   Мэдээлэлд ОХУ-д зорчих гадаадын иргэд ПГУ шинжилгээний сөрөг хариу гарснаас хойш 48 цагийн дотор тус улсад нэвтрэх эрхтэй бөгөөд нотлох баримт, тодорхойлолтыг биедээ авч явахыг анхааруулсан байна.   Энэхүү бичиг баримт, нотолгоо нь англи хэлээр байж болно

Омикрон хувилбар Монголд тархвал манай улсын эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй
2021-12-22

Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улсад арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард томуугийн А хүрээний вирусийн идэвхтэй дэгдэлт явагддаг үе. Мөн нэгдүгээр сард томуугийн Б хүрээний вирус ч идэвхжихийн дээр коронавирусийн Омикроны дэгдэлт гарвал эмнэлгийн ачаалал хүрэлцэхгүй хүндрэлтэй нөхцөл үүснэ. Тиймээс бид Омикрон хувилбарыг дотоодод тархаахгүйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна
2021-12-22

Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн 16 тохиолдол бүртгэгдэж, 4 иргэн амь насаа алджээ. Дуудлагын 11 нь өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард бүртгэгдсэн байна.  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 10-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.  Мөн арванхоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин нутгийн баруун өмнөд хэсгээр дунджийн орчим байх төлөвтэй байна

Т.Баярхүү: Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөнө
2021-12-22

Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Х.Сонинбаярыг томилох уу
2021-12-22

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Х.Сонинбаярыг 2 хоногийн өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал өнгөрөгч баасан гарагт Х.Сонинбаяр ажлаа өгөх хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргажээ. Түүний хүсэлтийг УДШ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлж, ШЕЗ тус хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд даваа гарагт өргөн барьж ажлаас нь чөлөөлжээ. Х.Сонинбаярыг гэрлийн хурдаар албан тушаалаас нь чөлөөлсөн энэ үйл явдал Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоотой холбоотой ажээ.

Орон нутагт ажилласан шуурхай бүлгүүдийн мэдээлэлтэй танилцаж, үүрэг чиглэл өглөө
2021-12-22

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 67 дугаар тушаалаар малын гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх, урьдчилан сэргийлэх, халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, УОК-оос гаргасан шийдвэрийн биелэлтийг хангуулах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт гаргах зорилгоор “Шуурхай бүлэг”-үүд орон нутагт ажиллалаа.

Ховордсон ан амьтныг агнахгүй байхыг анхааруулж байна
2021-12-22

Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00-22.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх хугацаанд өдрийн 16 цаг 30 минутын үед иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө. 

Өрх толгойлсон эмэгтэйчүүд өөдсөн чинээ үрс хударгагүй хуульдын золиос болсоор байх уу
2021-12-22

  Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Э.У-гийн гэрт өнгөрсөн сарын  23-ны өдөр хаалга үүдийг нь эвдлэн зөвшөөрөлгүйгээр нэвтрэн, гэрээс нь эд хогшлыг нь хулгайлан авсан балмад хэрэг гарчээ. Хамаг эд хогшлоо хулгайд алдсан Э.У цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хэргийн газарт ажилласан шинжээчдийн баг нийтдээ  6 хүний  хурууны хээг олж илрүүлэн, энэ хэрэгт бүлэглэн оролцсон болохыг тогтоожээ. Улмаар мөрдөн байцаах ажиллагаагаар 10 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан нөхөр Б.Билгүүн нь бусадтай бүлэглэн, хулгайлан ачиж явсан болохыг нотлов.

ЭМЯ: "Омикрон" хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах ажлыг эрчимжүүлнэ
2021-12-22

"Омикрон" хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй ажлуудыг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө.

Зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ
2021-12-22

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагараваас Саппоро явах замд зорчигч тээвэрлэж явсан автобус шатжээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход “Эрдэм Транс” ХХК-ийн “Нарангийн гол-Дүнжингарав” чиглэлийн Хюундэй загварын автобусны доод эд анги шатаж байжээ

Цагдаагийн алба хаагчид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадвараа бэхжүүлнэ
2021-12-22

Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Цагдаагийн байгууллага хоорондын гадаад хамтын ажиллагааны хүрээнд Бүгд найрамдах Хятад ард улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам, ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны товчоо, ӨМӨЗО-ны Цагдаагийн ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын алба хаагчдын үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх ур чадварыг бэхжүүлэх нь” сургалтыг цахимаар зохион байгуулж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.