Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсч инфляцын 5.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.1 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүн, 0.9 нэгж хувийг хүнсний ногоо, 0.7 нэгж хувийг талх, гурил, будаа, 0.6 нэгж хувийг сүү, өндөг, 0.9 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна. Хүнснээс бусад барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувь өсөж, инфляцын 4.9 нэгж хувийг бүрдүүлжээ
Улсын Онцгой комиссын 06 дугаар тогтоолоор Коронавируст халдвар /Ковид-19/-ын “Омикрон” хувилбар гарсантай холбогдуулан гадаад улс орноос ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах шийдвэр гарсан. Тусгаарлан ажиглах байрны нөөц хүрэлцэхгүй байгаа тул зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгч та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна.
Бид Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах “Мянган оюутны байр"-ны нөхцөл байдлыг сурвалжлахаар 13:00 цагт очлоо. Найман жилийн өмнө ашиглалтад орсон оюутны байрны үүдэнд овойж товойн хөлдсөн бөөлжистэй зэрэгцэн шороон зогсоол дээр арав гаруй төмөр хүлэг хааш, яаш харан зогсож байв. Байр баруун болон хойд талдаа хоёр хаалгатай. Хойд хаалганы үүдэнд "Дугуй засвар" хэмээх хаяг байлаа, зөвхөн баруун хаалгаар оршин суугчид ордог аж. Хаалганы дэргэд тамхи зуучихсан зогсож байсан эмэгтэй бидэнтэй зэрэгцэн байр руу орж ирсэн нь тус байрны жижүүр байлаа
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг буюу сумын төвийн нутаг Эгийн голд 12 сарын 15-ны өдрөөс эхлэн халиа үүсэж эхэлсэн байна. Халиа нэмэгдсээр тус сумын 33 өрхийн байшин, гэр усанд автжээ. Тодруулбал тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн 74 том хүн, 94 хүүхэд амьдардаг 28 байшин, 5 гэр усанд автаад байна.
Нийт малтай өрх 246,2 мянга болж өмнөх оноос 4,2 мянгаар өссөн бол 1000-аас дээш малтай өрх 0,6 мянгаар өсөж, 201-999 малтай өрх 1,4 мянгаар буурсан байна. Малчин өрхийн тоо 7,5 мянгаар буюу 4,2 хувиар өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй байна
Тээврийн цагдаагийн албанаас маргааш /2021.12.29/ дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдээлэв. Учир нь,
Хөвсгөл аймагт шүлхий өвчин 12 суманд 23 голомт бүртгэгдэж 9517 толгой мал өвчлөөд байна. Тус аймагт оношлогдсон шүлхий өвчний анхны тохиолдол Бүрэнтогтох сумын Сангийн далай багт энэ сарын 2-нд бүртгэгдсэнээс хойш 12 сумын нутагт халдвар маш хурдан тархаж буй
Энэ долоо хоногийн Лхагва гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохионо. Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр учир амрах хуультай
Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, 100 айл орчимд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрэв Нийслэлийн 4 байршил буюу Баянхошуу, 1-р хороолол, Хайлааст, 100 айл орчимд өнөөдөр өглөө агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ. Тухайлбал 100 айл орчимд агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 22 дахин их үзүүлэлт байжээ. Агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Орлогогүй, ядуу иргэд дугуй, хог шатааснаас үүдэн утаа нэмэгдэж байна” гэх утгатай тайлбарыг хэлсэн байдаг. 2020 оны сонгуулиар Улаанбаатар хотын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдэг PR-аар МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж байсан
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 157 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 93 нь Улаанбаатар хотод, 62 нь орон нутагт бүртгэгджээ
Сүүлийн 2 долоо хоногийн хугацаанд АИ92 шатахуун чанар муудлаа. Шатахуун импортлогч компаниуд чанарын шаардлага хангахгүй бензин худалдаалж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй удаа гарсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан АМГТГ-аас зарим ШТС-ын АИ92 шатахуунаас дээж авч чанарт нь шалгалт хийжээ. Тус шалгалтаар Монгол Улсад худалдаалагдаж буй АИ92 шатахуун чанарын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 157 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,857 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын хоёр нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 155 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварын задалж танилцуулбал, 93 нь Улаанбаатар хотод, 62 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,983 хүн эндээд байна
Энэ сарын 26-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1906 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1558, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 136, гэмт хэргийн шинжтэй 63 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудад энэ ондоо багтан Яармагт барьсан Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор руу нүүх үүрэг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнгөрсөн бямба гарагаас нүүж эхэлсэн. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүлгэх зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэх ташаа мэдээлэл гараад байгаа юм
Дээд шүүх “Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр цахим хуудастаа байршуулсан байв. Энэ дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн ажлын цаг дуустал Цэцийн гишүүний албан тушаалыг сонирхогчдын материалыг хүлээн авчээ. ШЕЗ-ийн даргаас саяхан чөлөөлөгдсөн Э.Батбаяр мөн ШЕЗ-ийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлж, анкетаа өгсөн байна. Дээд шүүхийн бүх шүүгч 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ
Гадаадаас ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлах шийдвэр энэ сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор УОК-ын шийдвэрийн хэрэгжилт, хяналт, шалгалт зэрэг цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв.
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар хэлэлцэв. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын чанар сайнгүй байсныг Хотын дарга дурдаад, сайжруулсан түлшний хэрэглээ ямар байсныг холбогдох албаныхнаас тодруулав. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн: -Арванхоёрдугаар сарын 27-ны байдлаар нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 607 цэг ажиллаж байна
Н.Түвшинбаярт, начин Д.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэх хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр удаа шилжсэн ч прокурорт буцсан. Түүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргээр 2-8 жилийн ял төлөвлөөд байсан.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/, “Таван толгой түлш” ХХК зэрэг байгууллагаас долоо хоног бүрийн даваа гарагт нийслэлийн агаар, орчны бохирдол болоод түүнийг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш гаргах гэсэн таван зөрчил илрүүлж, 205 шуудай түлшийг Амгалан дулааны станцад буулгаж, зөрчлийг холбогдох байгууллага шалгаж байгаа гэнэ. Мөн мэргэжлийн хяналтын байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүд түүхий нүүрс, агаар бохирдуулагч түлш түлж байгаа эсэхэд шалгалт хийжээ. Энэ талаар НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Улаанбаатар хотоос сайжруулсан шахмал түлш авч гарах гэсэн, мөн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулах гэсэн зөрчилд торгуулийн арга хэмжээ авч, нүүрсийг Амгалан дулааны станцад буулгалаа
Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай. Энэхүү ажлыг НЗДТГ, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулдаг. Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж батламжиллаа. Тэдгээрийн олонх нь нийслэл хотоо цэвэр, цэмцгэр байлгахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг Хот тохижилтын газрын жолооч, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаагийн албан хаагчид байлаа
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж, Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Ковид-19” цар тахлын халдварыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэсэн нэгэн оныг бид үдэж байна. Энэхүү хариуцлагатай үүргийг хамтдаа үүрсэн бүх хүнд баярлаж байгаагаа хэлье
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнөөдрийн хуралдаан нийслэлийн удирдлагуудын 2021 оны хамгийн сүүлийн шуурхай зөвлөгөөн байлаа
Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг зөвхөн цахимаар хүлээн авахыг мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна
2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны 1 дүгээр сарын 03-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байх боловч 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны 1 дүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. Хур тунадас: 28-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 6-11 метр, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 83 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Эрээн боомтоос арвахоёрдугаар сарын 25, 26-ны өдөр дундын бүсэд импортын ачаатай болон шинэ 0 дугаартай нийт 130 тээврийн хэрэгслийг оруулжээ. Тэдгээр тээврийн хэрэгслийг 26-ны өдрийн 20:00 цагаас эхлэн улсын хилээр нэвтрүүлж, 27-ны өдрийн өдрийн 04:50-д дууссан талаар Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээллээ. Дундын бүсэд орж ирсэн 130 тээврийн хэрэгслээс 125-г нь энэ хугацаанд хилээр нэвтрүүлсэн байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 498 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 4 хэргийг нэгтгэн шалгаж байна