Нийгэм
Хууль: "Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий кино урлагийг дэмжих сантай болно"
2022-1-2

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Кино урлагийг дэмжих тухай хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.

Францад жимс, ногоог гялгар уутанд савлаж худалдаалахыг хоригложээ
2022-1-2

Францад жимс, хүнсний ногооны ихэнх нэр төрлийг гялгар уут, хуванцар саванд савлаж худалдаалахыг хориглосон шинэ хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ.   Үүнд өргөст хэмх, нимбэг, жүрж зэрэг 30 нэр төрлийн жимс, хүнсний ногоо багтаж бол их хэмжээгээр савласан болон зүсэж жижиглэсэн, боловсруулсан жимсийг оруулаагүй байна.   Ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү хоригийг “жинхэнэ өөрчлөлт” хэмээн тодорхойлоод, Франц улс 2040 он гэхэд нэг удаагийн гялгар уут, хуванцар эдлэлийн хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах үүрэг амлалт өгснийг цохон тэмдэглэжээ.   Тус улсад жимс, хүнсний ногооны гуравны нэг гаруйг нь гялгар уутанд салваж худалдаалдаг тул энэхүү арга хэмжээ нь жил тутам хэрэглэгддэг нэг удаагийн тэрбумаар тоологдох хаягдлаас сэргийлнэ гэж Засгийн газрын төлөөлөгчид үзэж байна.   Байгалийн орчны яам шинэ хуулийн талаар танилцуулахдаа, манай улсын нэг удаагийн гялгар уут, хуванцрын хэрэглээ “асар өндөр” бөгөөд шинэ хориг нь ийм хаягдлыг багасгаж, дахин хэрэглэх, дахин боловсруулах боломжтой материалаар орлуулах нөхцөлийг бүрдүүлэх юм гэв.      Энэхүү арга хэмжээ нь Э.Макроны Засгийн газрын танилцуулсан, гялгар уут, хуванцрын хэрэглээг олон салбараас үе шаттайгаар халах олон жилийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Францад 2021 оноос хуванцар соруул, аяга, хоолны хэрэгсэл зэргийг хэрэглэхийг хориглосон билээ.   Цаашлаад 2022 оны сүүлээс усны хуванцар савны хэрэглээг бууруулахын тулд олон нийтийн газруудад цэвэр усны төхөөрөмж суурилуулах шаардлагатай болохоос гадна сонин хэвлэлийг гялгар уут, хуванцар савлагаагүйгээр тээвэрлэх, түргэн хоолны газрууд үнэгүй хуванцар тоглоом хүүхдүүдэд санал болгох боломжгүй болно.   Гэвч хүнсний салбарын төлөөлөгчид шинэ хоригийн тухайд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна

Машины цонхоор тамхины иш хаявал арга хэмжээ авна
2022-1-2

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хотын иргэдийг соён гэгээрүүлэх зарим ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдэж байв

Төрийн өмчит бүх компанийн “Шилэн данс”-ыг шалгана
2022-1-1

Төрийн өмчит бүх компанийн “Шилэн данс”-ыг шалгана “Шилэн дансны тухай хууль”-ийг Төрийн өмчит компаниуд мөрдөж ажиллаж буй эсэхэд “Шилэн Данс” ТББ хяналт тавьж ажиллахаар болжээ

Өнөөдрөөс гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжийг илүү цагаар ажиллуулахыг хориглоно
2022-1-1

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлж байгаа юм. Харин тус хуулиар хөдөлмөр эрхлэгч болон ажил олгогчийн харилцаан дахь шинэ зохицуулалтууд хийгдсэн

Дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж байна
2022-1-1

Дархлаа сэргээх нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж коронавирусний "Омикрон" хувилбараас сэргийлцгээе. 

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дайчлагдан ажиллах эмч нарт сургалт хийлээ
2022-1-1

Ковид амбулатори 119 лавлах утсанд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дайчлагдан ажиллах эмч нарыг сургалтад хамруулсан байна.

"Хангарди" хамтлаг байгуулжээ
2022-1-1

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямын санаачилгаар бие бүрэлдэхүүнийг соёл урлагаар соён гэгээрүүлэх зорилгоор "Хангарди" хамтлагийг байгуулжээ.

Дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эмнэлгүүд 15:00 цаг хүртэл ажиллана
2022-1-1

Өнөөдөр болон маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллах нь

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 289 иргэн халдвар авчээ
2022-1-1

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 289 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
2022-1-1

Цаг уурын байгууллагаас 2022 оны нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд...
2022-1-1

2022 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиудыг танилцуулж байна. Үүнд: 1

Л.Оюун-Эрдэнэ: Хотын төвийн түгжрэлийг бууруулахад үлгэрлэж буй Нийслэлийн төр захиргааны алба хаагчдад баярлалаа
2022-1-1

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад энэ ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ. “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан

ЕРТӨНЦ: Коронавирустэй хоёр жил: Омикроны тархалт ба тахал дуусах найдвар
2022-1-1

Хоёр жил коронавирустэй. Омикроны тархалт ба тахлын төгсгөлийн найдварЭнэ хугацаанд дэлхий дээр 285.5 сая гаруй халдвар авсан хүн тогтоогдсоны 5.4 сая гаруй нь нас баржээ. МОСКВА, декабрь 31

Ш.Гунгаадорж: Шинэ оноо урьдынхаараа угтана даа
2021-12-31

Хөдөлмөрийн баатар цол саяхан хүртсэн Ерөнхий сайд асан Шаравын Гунгаадоржтой ярилцлаа. - Хөдөө аж ахуйг удирдахад онцгой арга барил хэрэгтэй- -Та Атрын анхдугаар аяныг манлайлж явсан хүн шүү дээ. Атрын нэг, хоёрдугаар аяны онцлог юу байв? -1959 он гэдэг Монгол Улс гаднаас гурил, ногоогоо зөөдөг, зөвхөн махаар л өөрийгөө хангадаг үе байлаа шүү дээ

Эрээний боомтын чингэлэг тээвэрлэлтэд зориулж ₮3 тэрбумыг Засгийн газар гаргахаар боллоо
2021-12-31

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  Тодруулбал, Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалж 5.6 тэрбум төгрөг Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэх чингэлэг тээвэрлэлтэд зориулж, 3 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.  Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс Эрээний талд гацсан байсан 130 гаруй монгол тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс “0” цэгт хүргэх ажил эхэлсэн

Прокуророос сүүлийн хагас жилд 47 хэргийг шүүхэд шилжүүлж, 38-ыг хаажээ
2021-12-31

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан.  Тус ажлын хэсгээс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүлжээ

Нэгдүгээр сарын 1-нээс 57 ангиллын визийн зөвшөөрлийг зөвхөн цахимаар хүлээн авна
2021-12-31

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд үзүүлж буй үйлчилгээнүүдээ шат дараатайгаар цахимжуулж байна. Тус газраас Монгол Улсын виз олгох журамд заагдсан 3 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож байсан бол 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 57 ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэлсэн. Тэгвэл ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дээр дурдсан визийн зөвшөөрлийн хүсэлтүүдийг  зөвхөн цахимаар хүлээн авахаар болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтүүдийг тухайн уригч иргэн, аж ахуйн нэгжид эргэн мэдэгдэж, зохих шаардлагыг хангуулсны дагуу зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэж байсан нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байна. Тиймээс гадаадын иргэнийг уригч та, immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөж байна

Энэ онд багш, ажилтны ёс зүйн зөрчлийн талаарх 58 өргөдлийг ирүүлжээ
2021-12-31

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан. "Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг байгуулсан байна

Байгальд учруулсан хохирлын 44 сая төгрөгийг нөхөн төлүүллээ
2021-12-31

Хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж орон нутгийн түвшинд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллалаа.
 

О.Энхмаа: Түлэнхийн төвтэй холбоотой 100 орчим албан бичиг ирүүлсэн ч ашиглалтад оруулахгүй байна
2021-12-31

Иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн С блокны газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгын ажлыг зогсоох, Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.   Тэрбээр "Түлэнхийн төвийн А блок 98 хувьтай, Б блок 99 хувьтай баригдаж дууссан. Тухайн эмнэлэгтэй холбоотой 100 орчим албан бичгийг ирүүлсэн. Харамсалтай нь эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулахгүй байна

Шинэ оны эхний өдөр Төрийн далбаа мандуулах ёслол болно
2021-12-31

Төрийн далбаа мандуулах ёслол 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 09:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Их бүтээн байгуулалт, их шинэчлэлд Улаанбаатар хотын иргэн та бүхнийг урьж байна
2021-12-31

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо хөгжил дэвшил, нийслэл Улаанбаатар хотын ололт амжилтын түүхийг бичилцэж, ажил амьдралынхаа арвин баялаг түүхийг бүтээж яваа эрхэм хүндэт нийслэл хотын иргэн Танд шинэ жилийн баярын мэнд хүргэе. Улиран одож буй 2021 он монгол түмний хувьд төдийгүй хүн төрөлхтний хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл аж амьдралын төлөө хором секунд бүр уралдан тэмцэлдсэн амаргүй цаг хугацаа байлаа. Иймд энэ цаг хугацаанд Та бидний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, энхийн манаанд амь нас, эрүүл мэндээ умартан, үл шантран зүтгэсэн нийслэл Улаанбаатар хотынхоо нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажиллагсдадаа шинэ жилийн баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье

Шинэ жилийн баярын бялуунд иргэд дугаарлаж байна
2021-12-31

Шинэ жилийн баярын бялуунд иргэд дугаарлаж байна Өнөөдөр оны сүүлчийн өдөр. Энэ өдөр айл бүр баярын ширээгээ амтат бялуугаар чимдэг

ЭМЯ: 272 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа
2021-12-31

Эрүүл эндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 272 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Хуулиа зөрчдөг хуульчдаас болж хохирогчид хохирсоор байх уу
2021-12-31

Манай улсад өдөрт 10 гэр бүл албан ёсоор гэрлэлтээ цуцлуулдаг гэсэн харамсам мэдээ бий. Эв зүйгээ олоод салж байгаа хэсэг байхад эд хөрөнгөө булаалдаж, эхнэр хүүхдүүдээ хүчирхийлэл дарамтанд байлгадаг нөхөд ч байдаг. 

Өчигдөр 114 жолооч согтуу жолоо барьж, 191 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2021-12-31

Энэ сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 2221 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1716, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 128, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өвчинтэйгөө 23 жил тэмцэж байгаа И.Тэмүүлэнд амьдрал бэлэглэхийг хүсэж байна
2021-12-31

Таны хувьд 10 мянган төгрөг хэр их мөнгө вэ? Энэ асуултад хүн бүр өөр өөр хариулт хэлэх байх. Харин И.Тэмүүлэн гэх залуугийн хувьд амь нас, амьдрал нь 10 мянган төгрөгөөр хэмжигдэж байна. Учир нь бөөрний архаг дутагдал, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл оноштой түүнд дөрөвхөн сарын нас үлдээд байгаа. Энэ хугацаанд 600 сая төгрөг цуглуулж чадвал Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх боломж бүрдэнэ. Тиймээс “60 мянган хүний сэтгэлийн хандив 10 мянган төгрөг” хандивын аяныг эхлүүлээд байгаа юм.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.