Нийгэм
ЭМД-ын шимтгэл төлөлтөө регистрээрээ шалгах боломжтой
2022-1-3

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг

2022 оны 1-р сарын 1-нээс усны үнэ шинэ тарифаар мөрдөгдөнө
2022-1-3

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоолын дагуу Ус Сувгийн Удирдах Газар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн усны үйлчилгээний үнэ тарифийн өөрчлөлтийн дагуу төлбөр тооцоог хийхээр боллоо.

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-1-3

2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна. Хур тунадас: 04-нд Хэнтийн уулсаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн хойд хэсгээр, 09-нд говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи:  9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна

Д.Амартүвшин: Монголд баячууд нь капитализмд их дургүй. Ихэнх нь төрөөр дамжуулж баяжсан болохоор тэгдэг байх
2022-1-3

Монголд баячууд нь капитализмд их дургүй. Ихэнх нь төрөөр дамжуулж баяжсан болохоор тэгдэг бх...

Б.Өнөрмаа: Мөрдөгчөөс ирүүлсэн цагдан хорих санал бүрийг прокурор хүлээж авдаггүй
2022-1-3

УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаатай ярилцлаа. – Прокурорын байгууллага хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, сургалт, судалгааны ажилд хэрхэн анхаарч байна вэ? – Прокурорын байгууллагын хүний нөөц сүүлийн үед их залуужиж байна. Боловсон хүчин залуужихын хэрээр тэднийг сургах, дадлагажуулах шаардлага бий болж байдаг

Баярын амралтын өдрүүдээр зам тээврийн 313 осол бүртгэгджээ
2022-1-3

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 425 дуудлага мэдээлэл хүлээн авсны 313 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний ес нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн байна

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа
2022-1-3

Энэ сарын 1-2-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 425 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 мэдээлэл хүлээн авчээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 9 нь нийслэлд, 5 нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй гэж мэдээллээ. Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 108, орон нутагт 60, нийт 168 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хариуцлагаар үлгэрлэе" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “Don’t drink and drive” буюу “Уусан үедээ бүү жолоод” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлжээ

Өчигдөр 105 жолооч согтуу жолоо барьж, 236 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-3

Энэ сарын 2-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1918 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1680, хулгайтай холбоотой 14, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 209, гэмт хэргийн шинжтэй 64 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна
2022-1-3

Цаг уурын байгууллагаас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар хүйтэрнэ

Нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө
2022-1-3

Нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний төлбөрийг Төр хариуцах хугацаа 2021.12.31-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс нэгдүгээр сараас эхлэн айл өрхүүд ус, дулаан, хогны төлбөрөө төлнө. Харин цахилгааны төлбөрийг тавдугаар сарын дуустал тодорхой зохицуулалтаар Төр хариуцах юм

НӨАТ-ын 4-р улирлын буцаан олголтыг энэ сард олгоно
2022-1-3

Иргэн, албан байгууллагууд 2021 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа 2022.01.08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий газраас анхаарууллаа.

БНСУ нийгмийн зай барих журмаа дахин 2 долоо хоног сунгалаа
2022-1-3

БНСУ-ын ерөнхий сайд Ким Бу Гём 31-ний өдөр Сөүл хотын засгийн газрын ордонд болсон Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын хурлыг даргалж,  “Аймшигтай хурдацтай тархах чадвартай Омикрон мутац вирус улс оронд минь тархаж, газар авахаас өмнө урьдчилан сэргийлэх хугацаа бидэнд хэрэгтэй байна"гэж хэлсэн байна.

БНСУ-ын иргэд гурван Монгол иргэнийг зодож, танхайрсан хэрэг гарчээ
2022-1-3

Өчигдөр /2022.01.02/ БНСУ-ын Сөүл хотын Ганнамын гудамжинд Шинхён метроны буудлын ойролцоо гурван Монгол иргэнийг Солонгос иргэд шалтгаангүйгээр зодож танхайрсан хэрэг гарчээ. Сөүлийн Сочү дүүргийн цагдаагийн газар тус зодооны хэргээр БНСУ-ын иргэн А-г баривчилж, хэрэг нээн шалгаж байна

ХӨСҮТ үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛ боллоо
2022-1-3

Монгол Улсад  халдварт өвчинтэй тэмцэж эхэлсний 97 жил, ХӨСҮТ байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн хурлыг 2021 оны 12-р сарын 30-ний өдөр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тус төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тушаалаар  Халдварын клиникийн эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Сүрьеэгийн үндэсний  төв, Сүрьеэгийн клиникийн эмнэлгийг тус тус татан буулгаж Халдварт өвчин судлалын үндэсний төв байгуулагдсан түүхтэй. Хурлыг нээж ХӨСҮТ Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Бид 1924 оноос хойш өргөжин тэлсээр 20 алба, 40 тасаг, нэгж,  800 гаруй ажиллагсадтай өнөр хамт олныг бүтээжээ. 2021 оны хувьд удирдлагын баг гадаад, дотоод хамтын ажиллагааг ахисан түвшинд гаргах, хүний нөөцийн бодлогыг төгөлдөржүүлэх, инноваци шинэ технологийг нэвтрүүлэх, үйлчлүүлэгчид болон ажилчдад ээлтэй орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ хийх орчин бүрдүүлэх, Эрх зүйн бичиг баримтын шинэчлэлүүд хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр зорьж ажиллалаа

57 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
2022-1-3

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 42, аврах ажиллагааны 1 удаагийн буюу нийт 43 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 57 иргэнийг гаргаж, 160 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 7,1 хувиар буурсан дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Зурагт орчим агаарын бохирдол стандартаас 8 дахин их байна
2022-1-3

Нийслэлийн агаарын бохирдол энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь нийслэлийн иргэдэд мэдрэгдэж байгаа.

Орон сууц худалдан авсны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг авч эхэллээ
2022-1-3

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг энэ сарын 1-нээс авч эхэллээ. Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ. Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авах боломжтой болсон. Оюутны сургалтын төлбөрийн хувьд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол татварын шинэ хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ төлбөрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГҮҮД НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана. 1

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд
2022-1-3

Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 03-нд Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүдийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

ЦУОШГ: "Агаарын хүхэрлэг хий өнгөрсөн жилийн энэ үетэй ижил түвшинд байна"
2022-1-3

ЦУОШГ-аас агаарын чанарын нэгдүгээр сарын 2-нийг хүртэлх хугацааны агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулжээ. Хүхэрлэг хий нь өнгөрсөн жилийн үетэй ижил түвшинд байна

ДЭМБ-ын тэргүүн: Вакцины тэгш бус хуваарилалтыг зогсоож чадвал цар тахал 2022 онд дуусна
2022-1-3

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус 2022 онд улс орнууд “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын төлөө хамтран ажиллаж, цар тахлыг ялан дийлнэ хэмээн өөдрөгөөр харж байгаагаа мэдэгдлээ.   Тэрбээр шинэ оны мэдэгдэлдээ явцуу үндсэрхэг үзэл баримталж, вакциныг нөөцлөхөөс зайлсхийхийг уриалжээ. ДЭМБ Хятад улсад үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчний тохиолдлууд бүртгэгдсэн талаар анх мэдэгдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч буй юм.   Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “COVID-19” халдварын 287 сая тохиолдол илэрч, 5.5 сая орчим хүн халдвараар нас баржээ

Шинэ спорт цогцолборын мөсөн талбай ашиглалтад орно
2022-1-3

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбайн ажил эхэлжээ. Мөсөн талбайг ОХУ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, ЧД-ийн БТСГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран мөс тавих ажлыг гүйцэтгэж байна

ТЦА: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 18.8 хувиар буурчээ
2022-1-3

Тээврийн цагдаагийн албанаас амралтын өдрүүдийн нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.  Тодруулбал, зам тээврийн 425 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 313 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 9 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 8 хүн гэмтсэний 2 хүүхэд байна.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж бэртсэн байна.

Орон нутагт:

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2022-1-3

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 165 цэгт ажиллана. Эдгээрт 167 багийн 784 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Вакциныг харьяалал харгалзахгүй хийх тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн зургаан хууль
2022-1-3

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр зургаан хууль хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, 2022 оны төсвийн хууль, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын хууль, Кино урлагийг дэмжих хуулиуд оны эхний өдрөөс хэрэгжиж эхэллээ

Сансрын аюултай биет дэлхийд ойртож ирэхийг анхаарууллаа
2022-1-3

Хамгийн аюултай астероид дэлхийд ойртоно2029 оны 4-р сарын 13-нд Апофис астероид дэлхий рүү ойртож байгааг ОХУ-ын ВНИИ ГОЧС Онцгой байдлын газраас анхаарууллаа. ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалт, онцгой байдлын бүх Оросын судалгааны хүрээлэн (VNII GOChS) 2029 оны хавар бараг 400 метр диаметртэй, 30 сая тонн жинтэй хамгийн аюултай астероид Апофис гэж таамаглаж байна. Дэлхийд ойртох болно

Б.Нандинцэцэг: Ханийн минь сүүлчийн зам нь гэрэлтэй,өвдөх зовиургүй, амар тайван байгаа гэж итгэж буян номоо сайн хийлээ
2022-1-2

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. 

Ч.Өнөржаргал: Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлээр илүү цагийн цалин хөлс гэхэд 84 хувиар өссөн дүнтэй байна
2022-1-2

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар Монголын хуульчдын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны гишүүн, хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа. -Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга ажил олгогчдын хувьд ихээхэн анхаарал татаж байна. Хууль зүйн талаас та хэрхэн харж байна вэ? -Ажил олгогч болон хүний нөөцийн ажилтнуудад зориулан аль болох энгийн ойлгомжтой байдлаар хариулъя. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг хүний эрхийн талаасаа 1999 оноос хойш нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дөрвөн конвенцийн суурь зарчмуудыг дотоод хууль тогтоомжид хуульчилж өгсөн нь сайшаалтай

Цана, чаргаар гулгахдаа болгоомжтой байхыг анхаарууллаа
2022-1-2

ЭМЯ-наас иргэдийг чарганаас унаж гэмтэхээс сэргийлж, зөвлөмж гаргажээ. Өнгөрсөн онд чарганы гэмтлээс болж 1578 хүн бэртэж, гэмтсэн байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.