Нийгэм
"Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар биш Засгийн газар өсгөж байна"
2022-1-5

Замын-Үүдийн тээвэрчид, Засгийн Газраас хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулахад зарцуулж байгаа гурван тэрбум төгрөгийн зарцуулалтын бодит байдал ямар байгаа талаар мэдээлэл хийж байна.

Тээвэрчдийн төлөөлөл мэдээлэлдээ "Зам, тээврийн хөгжлийн сайдтай уулзах гэж хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Хилийн асуудлыг шийдэхээр гурван тэрбум төгрөг Засгийн газраас гаргахаар болсон ч юунд хэрэглэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэг метр куб ачаа 3,000 юань хүрлээ. Өмнө нь нэг куб ачаа 800 орчим юань байсан. Ачаа барааны тээвэрлэлтийн үнийг жолооч нар, худалдаачид биш Засгийн газар өсгөж байна. 

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 585 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
2022-1-5

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр сүүлийн 24 цагт манай улсад КОВИД-19-ийн 585 шинэ тохиолдол батлагджээ. 

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх заавар
2022-1-5

Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ жил цэргийн насны эрчүүд цахимаар бүртгэлээ хийлгэнэ

Мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа
2022-1-5

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид Хөвсгөл нуурт хэмжилт хийж, мөс цөмөрч болзошгүй газруудад хориглох тэмдэг байршууллаа. Hэмжилтээр Мэргэний үзүүрийн мөсний зузаан 15 см, Нефть баазын эрэг хэсгээр 59 см, Хар толгойн эрэг хэсгээр 55 см хөлдөж өмнөх жилүүдээс нимгэн байгааг тогтоосон байна. Мөн Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд амралт зугаалгаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханыг МАН-ын бүлгийн дотор ажлаас халах асуудлыг хөндсөн гэх мэдээлэл өчигдөр гарлаа

АТГ: Эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2022-1-5

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 500 хэрэг шалгагдаж байна.

 

БНХАУ-ын хилийн хориг 2022 оны туршид үргэлжлэх магадлалтай
2022-1-5

БНХАУ 2022 оны туршид хилийн хоригоо үргэлжлүүлж магадгүйг Goldman Sachs мэдээллээ. Тус улс энэ онд өвлийн олимпоос гадна улс төрийн хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Sinovac-ийн хөгжүүлсэн Covid-19-ийн эсрэг вакцин омикрон хувилбарын эсрэг үр нөлөө багатай гэсэн судалгаа гарсан

Хүйтний эрч бага зэрэг суларна
2022-1-5

Өнөөдөр ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр

Баянхонгор аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-1-5

Баянхонгор аймгийн Жаргалант сумаас хойд зүгт 46 км зайнд 2022.01.05-ны өдрийн 01:20 цагт газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн хүч 3.6 магнитуд байсан байна

Өсвөр насны хүүхдүүд бусдын автомашины дугуйг санаатай хагалж, сүйтгэх нь олширчээ
2022-1-5

Арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө 2005 онд төрсөн 16 настай А, Т нар Хангай хотхоны орчим автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 17 машины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж, эвдэлсэн хэрэг гарсан. Хүүхдүүд мэдүүлэгтээ: “Гэртээ цахим тоглоом тоглож байгаад гарч дээрх хэргийг үйлдсэн. “Гарч машины дугуй хагалъя” гэж хоорондоо тохиролцож, гараад автомашинуудын цонхыг хагалж, толийг нь хугалан, дугуйг нь хагалсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн хэд хэдэн дүүрэгт дээрх хэрэгтэй ижил, төстэй хэргүүд бүртгэгдэх нь ихэсчээ

E-Mongoliа системээр цэргийн бүртгэл хийлгэх боломжтой боллоо
2022-1-5

Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/980 дугаар захирамжийн дагуу цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас 21-нийг дуустал явагдана. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч С.Рагчаадорж НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын “E-Mongolia” төслийн бизнес аналист Б.Батзул нар мэдээлэл өглөө. Тодруулбал, Батлан хамгаалах яам “E-Mongolia” системтэй хамтарч байгаа бөгөөд иргэдэд хүргэх эхний үйлчилгээ нь цэргийн бүртгэл юм

Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
2022-1-5

Энэ сарын 05-наас 09-ний өдрүүдэд Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Хууль бусаар загас агнаж, тээвэрлэсэн бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2022-1-5

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуураас хууль бусаар их хэмжээний зарам /пелядь/ загас барьсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тус сумын цагдаагийн газраас мэдээллээ.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2022-1-5

Өнөөдөр /2022.01.05/ Улаанбаатар хотод 161 суурин цэгт 162 багийн 760 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Дээрэмдүүлсэн хятад иргэн "Бизнесийн түншээсээ авсан мөнгө" хэмээн мэдүүлжээ
2022-1-5

Хятад иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн гэх мэдээллийг бид хүргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагчид шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлсэн юм. Тодруулбал Б, Ө, Д нар дээрэм хийснийг илрүүлж, тэднээс цүнх, чемоданд хийсэн боодолтой 20 мянгатын дэвсгэртүүдийг хураан авсан бөгөөд тэд гар буутай байсан юм. ЭЦА-ны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Н.Золбоогийн хэлснээр “БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилсан

Цахимаар авч болох иргэний бүртгэлийн 12 төрлийн лавлагаа
2022-1-5

Иргэний улсын бүртгэлийн лавлагааг дараах газруудаас авах боломжтойг УБЕГ-аас зөвлөлөө.

Манлайбаатар Дамдинсүрэнгийн удмынхан хэвлэлд анх удаа
2022-1-5

 Манж Чин гүрний үед Шинэ баргын Шулуун цагаан хошууны нутагт 1871 онд  мэндэлж,  49-хөн насандаа  Нийслэл хүрээнээ Манжийн шоронд насан эцэслэсэн  Богд хаант Монгол Улсын Манлайбаатар, “Эрдэнийн очир” одонт, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч,  эх оронч Жамсрангийн Дамдинсүрэнгийн үр хойч, түүний   III, IV  үеийнхэн бүгд  тэмцэгчид байдаг ажээ. Тэд хэвлэлд анх удаа ярилцлага өгснийг хүргэе. Баруун гар талаас: Манлайбаатар Дамдинсүрэнгийн зээ охин Д.Даваасүрэн, дөрөв дэх үеийн төлөөлөл Ш.Сүнжидмаа, Ш.Лхагвасүрэн

Далан давхрын оршуулгын газарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2022-1-5

Самбалхүндэвийн оршуулгын газрыг шинэчлэн тохижуулж, “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нью семетри”, “Улаанбаатар буян” компани хамтран хэрэгжүүлэх аж.

Б.Нандинцэцэг хүнд амьдралтай 20 гаруй өрхөд тус бүр 1 сая төгрөгт багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлжээ
2022-1-5

Улсын начин Э.Энхбат агсаны гэр бүлийн хүн холбогдож талийгаачийнхаа араас буян хийж байгаа юмаа .Мөрөөдөл группын хүнд хэцүү амьдралтай өрх толгойлсон ээж ,аавуудад 1сая төгрөгөнд багтах хүнс болон түлээ нүүрсний тусламж үзүүлмээр байна гээд 20 гаруй айл өрхөд туслав.Хайртай хань өмөг түшигээ алдсан бүсгүй хүн энэ их сэтгэлийн уй гашуугаа бусдад буян хийж бага ч гэсэн тайтгаран нөхөж байгаа болов ууМонголчууд бид бурханд заларсан хүнийхээ араас буян хийж сэтгэлийн уй гашуугаа жаахан ч болов нимгэлдэг. Нас барагсдын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэж хэлдэг билээ.Энэ олон хүмүүнд үйлдсэн буян бүхэн нь талийгаачийн замыг гэрэлтүүлэн сайн төрлийг онож төрөөсэй гэж чин сэтгэлээсээ залбирнам Ард түмнийхээ сэтгэл зүрхэнд ,Монгол бөхийн ертөнцөд амжилт,ёс жудаг ,эрхэм сайхан чанараараа тод гэрэлтэн үлдсэн Улсын өсөх идэр өрнөн дэлгэрэх начин , Э.Энхбат агсны ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийльеМөн энэ олон айл бяцхан үрсийн өмнөөс баярлалаа

Өсвөр насны хүүхдүүд хүнсний дэлгүүрээс согтууруулах ундаа хулгайлж байгаад баригджээ
2022-1-4

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах хүнсний дэлгүүрээс өсвөр насны хүүхдүүд таван ширхэг виски хулгайлжээ. Худалдагч сэжигтэнг үйлдэл дээр нь барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Сэжигтэнгүүд 16-18 настай бөгөөд эд мөрийн баримтаар шилтэй вискинүүдийг хураан авсан аж. Дээрх хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Монгол тээвэрчид, тээврийн компаниуд Сангийн сайд Б.Жавхланд хандаж 3 шаардлагыг тавьжээ
2022-1-4

Тээвэрчдийн зөвлөлийн тэргүүн Н.Саарал Сангийн сайд Б.Жавхланд хандаж шаардлага тавьж лайв хийжээ.  Тэрээр лайвдаа "Эрхэм сайдын шиг амар амгаланг айлтган өөчилье аа. Амьдрал ахуйгаа тэжээх гэж экспортыг нуруундаа үүрч яваа залуучууд дахиад л элгээрээ хэвтэж, хүнд суртал, дарангуйлал дор дарлагдаад олон мянган тээвэрчид Гашуунсухайт, Цагаан хад суурьшлын бүсэл олон мянгаараа хоригдчихоод, гацчихаад байна, эрхэм сайд аа. Монгол тээвэрчид, Монгол тээврийн компаниуд танд дараах гурван төрлийн шаардлагыг 5 хоногийн хугацаатайгаар хүргэснийг энэ лайваар хүргэж байна.  Нэгдүгээрт, нэгээс зуун далдугаар бөмбөлөг буюу тухайн бөмбөлөгт байгаа бүх тээврийн компани, тээвэрчдийг тэнцүү квотоор шударга эрүүл тэгш зарчмаар тээвэрт оролцуулж өгөхийг  шаардаж байна. Хоёрдугаарт,  Өмнөговь аймгийн Засаг даргын ярилцлагыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад шууд дамжуулж байсан.  БНХАУ-ын Баяннуур аймгийн талаас задгай тэвштэй тээврийн хэрэгслээр хилийн таталт хийх, экспорт хийх асуудлыг хөндөн ярьсан

Шинээр дагаж мөрдөж байгаа хуулиудын талаар мэдээлэл
2022-1-4

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал нь бие бүрэлдэхүүндээ 7 хоног тутамд цэргийн алба болон хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудыг тогтмол  зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаад 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудын талаар мэдээлэл хүргэж, тэр дундаа Хөдөлмөрийн тухай хуульд шинээр орсон өөрчлөлт, онцлогийн талаар тус командлалын Хуулийн офицер, ахлах дэслэгч Д.Отгонгэрэл мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр бие бүрэлдэхүүнд шинэ оны мэнд хүргээд “Хуурай замын цэргийн командлалын 2022 оны зорилт бол “Мэдлэг, дадлага, чадварт”-т суурилсан байхад чиглэж байна

Орос Covid-19-ийн хамрын вакцин худалдаанд гаргана
2022-1-4

Орос улсын "Гамалея" төвийн захирал Александр Гинцбург “Тасс” агентлагт “ хамрын шүршдэг вакцин 3-4 сарын дотор бүрэн болж, арилжаалагдаж эхэлнэ гэж мэдээллээ. Тэрбээр тус хамрын вакцин нь “Омикрон” хувилбараас хамгаалах бүрэн бололцоотой гэж үзэж байна

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан дахин хойшиллоо
2022-1-4

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 4-нд 10:00 цагт товлосон.

Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбулган нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд тус хуралдаан дуусаагүй үргэлжилж байгаа тул хойшлуулж өгнө үү гэх албан тоотыг шүүхэд ирүүлжээ. 

ЭЦА: Хэргийн газраас алдагдсан 1.1 тэрбум төгрөгөөс 848 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан
2022-1-4

БНХАУ-ын иргэний гэрт дайран орж, 1.2 тэрбум төгрөгийг нь дээрэмдсэн ноцтой хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өнгөрсөн шөнө саатуулсан юм

Н.Түвшинбаяр тухайн үед тасарсан байсан, юу болсныг огт санахгүй байна гэж мэдүүлжээ
2022-1-4

Талийгаач улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярын гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг /2021.12.23/ өдөр болж, талийгаач Э.Энхбатын өмгөөлөгч болон прокурорын зүгээс Н.Түвшинбаярыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу хорих шийдвэрийг шүүх гаргасан.

Сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчдыг чөлөөлнө
2022-1-4

Хөдөлмөрийн тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх болсон, төрийн албаны тусгай шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах боломж бүрдсэнтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар “Албан тушаалын сул орон тоог нөхөх зарим арга хэмжээний тухай” 411 дүгээр тогтоолыг баталжээ.

Б.Лхагвасүрэн агсан: За хүү минь би чиний эцгээс чинь ах хүн учир нэг зүйл хэлэхэд
2022-1-4

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг дээр яруу найрагч Б

ДЭМБ-аас хэт авиан оношилгооны аппарат хүлээлгэн өглөө
2022-1-4

ДЭМБ-аас зөөврийн хэт авиан оношилгооны 10 аппарат болон улирлын томуугаас үүдэлтэй эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулахад дэмжлэг болох зорилгоор томуугийн эсрэг тамифлю эмийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө.   ДЭМБ коронавируст халдвартай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, эмчилгээний хүчин чадлыг сайжруулахад дэмжлэг болгож тасралтгүй тусламж үзүүлсээр ирсэн. 2021 онд Монгол Улсад тохиолдсон “КОВИД-19” цар тахлын томоохон давалгааг давахад ДЭМБ-аас үзүүлсэн бодлого, төлөвлөлтийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг албаныхан онцлов. Уг зөөврийн хэт авиан  оношилгооны аппарат нь хэрэглэхэд хялбар,  өвчтөн хаана байхаас үл хамааран хэт авиан шинжилгээг хийх боломжтой, эмч нарт өвчтөнийг цаг алдалгүй оношлох, эмчлэх боломжийг бий болгох давуу талтай юм. Цар тахлын үед тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа өвчтөнүүдэд эмнэлгийн тусламжийг чанартай, цаг алдалгүй хүргэхийн тулд зөөврийн хэт авиан аппарат чухал ач холбогдолтой

Ажил олгогч цалинг хоцроовол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3%-ийн алданги тооцож ажилтанд олгоно
2022-1-4

Шинэ оноос хэрэгжиж эхэлсэн хэд хэдэн хууль байгаагийн нэг нь Хөдөлмөрийн тухай хууль. Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа бүх хүнд хамааралтай энэ хуулийн 70 гаруй хувьд нь өөрчлөлт ороод байна

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.