Сүүлийн үед гадаадаас ирэх зорчигчид тухайн улсдаа коронавирусээр халдварлаж үүнээс шалтгаалан нислэгт орох боломжгүй болох тохиолдол ихээр гарч байна.
УБТЗ-ын Монголын талын орлогч дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д халаа сэлгээ хийгдэж эхэлжээ. Тодруулбал УБТЗ-ын Зүтгүүр хариуцсан замын орлогч дарга, Хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч дарга, Захиргаа удирдлага хариуцсан замын орлогч дарга, Аюулгүй ажиллагаа эрхэлсэн Ерөнхий орлогч нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж эх сурвалж мэдээллээ
ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байсан юм
Коронавирусийн омикрон хувилбар 138 улсад бүртгэгдсэн байна. Энэ вирусийн улмаас нас барсан хүний тоо 108 хүрчээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Дархан бэр” энгэрийн тэмдэг, үнэмлэх олгох журмыг баталсан юм.
Мөн энэ талаарх мэдээллээ “Цогтцэций сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулсан билээ. Уг шийдвэрийг Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрхийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэр гэж үзэж, шаардлага хүргүүлжээ.
Улаанбаатарыг утаанаас салгасан МАН-ын бахдам амжилт Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаярын үед утгаараа замхарч байна. 50 хувь буурчхаад байсан утаа эргээд тамтагтаа тулж, гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Утаатай тэмцэх ажил урагшлах биш ухарч байхад Д.Ихбаяр орлогч юу хийв. Агаарын бохирдолтой тэмцэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн Д.Ихбаяр телевизийн шоу нэвтрүүлэгт оролцоод тун чиг завтай яваа харагдана лээ. Улаанбаатарчууд утаан дундаа угаартаж суухад эрхэм дарга эхнэрийнхээ заавраар тогоо, шанага эргүүлээд явж байх жишээтэй. Үүрэгт ажил, үүрэг хариуцлага гэдэг зүйл энэ улсад алга болжээ.
Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу зорчсон хоёр иргэнээс омикроны халдвар илэрсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхлэв.
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Тийм зүйл байхгүй. Ташаа мэдээлэл байна" гэв.
БНХАУ-ын Хөх хот дахь консул асан Д.Мөнх-Эрдэнэ лайв хийж байна. Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуудагдан шүүгдсэн аж.
Тэрээр лайвдаа "Энэ сарын 4-ний өдөр буюу Мягмар гарагт өөрийн цахим хуудсаар хийсэн лайв хийсний дараа надад шүүхээс хилийн хориг тавьж таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Надад холбогдуулан Эрүүгийн цагдаа дээр эрүү үүсчихсэн явж байгаа. АТГ дээр эрүү үүсчихсэн яллагдагчаар татчихсан шоронд явуулах гэж байгаа. Над дээр Эрүүгийн цагдаа, АТГ хоёроос хэргийг нь нэгтгээд ажлын хэсэг гарсан. Хоёр прокурор явж байгаа байна. Би нэг та нараас айж ичээл байх юм алга шалгуулна. Монголынхоо бүх прокуроруудыг би ийм хууль бус зүйл хийдэг гэж итгэхгүй байна. Шударга прокурор бол байгаа.
Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн Казахстаны дотоод үймээн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Алматы тэргүүтэй хэд хэдэн хотод жагсагчид аюулгүйн хүчнийхэнтэй мөргөлдсөн тул улс даяар онц байдал зарлаад байгаа билээ.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 570 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 339 нь Улаанбаатар хотод,212 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 19 байна. Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар 2 хүн энджээ.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 27 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тендер худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв
Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар: Үүрийн 4 цагт хатаах шугаманд гал гарч эхэлсэн. Энэ үйлдвэр гурван шугамтай. Гуравдугаар шугам дээр гал авалзсан. Онцгой байдлынхан ирээд үндсэндээ 6 цаг 30 минут гэхэд галыг унтрааж дууссан. Гал гарсан шугам бол өнөөдрөөс ажиллагаагүй болж байгаа. Энийг бол зүүн бүсийн зургаан шугамны нэг шугам нөөц зогсолттой байсан учраас нөөц шугамыг түлшийг нөхөх зорилгоор ажиллагаанд оруулсан. Түлшний нийлүүлэлт өнөөдрийн хувьд хэвийн явж байна. Мэргэжлийн байгууллагынхан гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа. Өнөөдөр 640 цэгээс ирсэн 3080 тонн түлшний захиалга хэвийн хангагдана.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлага 01.06-ны өдрийн 05:06 цагт НОБГ-т ирсэн.
Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 160 суурин цэг ажиллана. Эдгээр цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4,800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойрбайрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Сүүлийн хоёр хоногт коронавирусын халдвар огцом нэмэгдлээ. Оны өмнө 250 руу орсон халдварын тархалт өнгөрсөн хоногт 585 болж, гурван хүн эндлээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д.Чинбат, Д.Батцэнгэл, Г.Гандалай нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах/ мөн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /эрүү шүүлт тулгах/ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд хянан хэлэлцлээ.
Гэмтлийн эмнэлгээс өгсөн мэдээллээр өнгөрсөн онд 1,578 хүн цана, чарганаас унаж бэртжээ
Энэ сарын 4-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1844 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1530, хулгайтай холбоотой 24, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 167, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд ажлын байранд анхны тусламж үзүүлэх дадал, чадварыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан сургалт зохион байгуулахад Монголын улаан загалмай нийгэмлэгийн бүх шатны байгууллагад дэмжлэг үзүүлэх юм
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд шинэ автомашины импорт, жижиглэн худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Уг хяналт шалгалтаар Япон Улсын Тоёота мотор корпорацийн Монгол Улс дахь онцгой эрхт дистрибьютер болох “Тоёота сэйлс монголиа” ХХК-ийн Өрсөлдөөний хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг илрүүлж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгасан.
“Төрийн доод, дунд шатны авлига, хүнд суртлыг АТГ-тай хамтран цахимжуулалтаар шийдвэрлэж байгаа” хэмээн Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Зууны мэдээ” сонины 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн №1 (6733) дугаарт мэдээллийн технологи нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ итгэл найдвар өгөх боломжтой талаар ярилцлага өгөхдөө төрийн 181 үйлчилгээг цахимжуулснаар эхэлсэн “И-Монголиа” төслийн зарим үр дүнг онцолсон байна. “И-Монголиа” төслийн эхний үед төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулахад хойрго, хүндрэлтэй хандаж байсан бол зарим нь эсрэг байр суурьтай байв. Тиймээс Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсгүүд байгуулж, “И Монголиа”-д төрийн үйлчилгээг оруулах чиглэлийг албан ёсоор өгсөн
Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 58 минутад Төв аймгийн Аргалант сумын хэсгийн төлөөлөгчийн утсанд иргэн А-аас “Манай нөхөр гэртээ ирэхгүй сураггүй алга болчихлоо” гэх дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Аргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн байрны орчмоос улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хувцас олдсоныг иргэн А-д таниулахад сураггүй алга болсон гэх 55 настай Б-ийн хувцас мөн болох нь тогтоогджээ.
Он гарсаар халдварын тоо ихэсч байна. Энэ нь
Засгийн газрын өнөөдрийн /2022.01.05/ хуралдаанаар коронавирусийн эсрэг вакцины дөрөв дэх тунг хийх тухай ярилцсан байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 76 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.Түүнчлэн эрүүгийн 506 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай улирлын болон томуугийн дэгдэлт их ихэсжээ. Тодруулбал, улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай буюу томуугийн идэвхжлийн түвшинд байгаа аж
Улсын хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны байдлаар нийт 117,262 тонн шатахууны нөөц байгаагаас А-80 автобензин 10,808 тонн, АИ-92 автобензин 40,579 тонн, ДТ 58,761 тонн байна
Өмнөд Монгол. 2020 оны 10 дугаар сар. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуулиас нь морьтой тосч, пүүзийг нь тайлуулж монгол гутал өмсгөж эсэргүүцлээ илэрхийлэв.