Нийгэм
Монголын махны үнийн өсөлт
2022-1-9

Сүүлийн 2 жилийн хугацаанд цар тахлаас үүдэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд хэн хүнгүй нэрвэгдлээ. Махны үнэ л гэхэд 2021 онд Америкт дунджаар 16%, Монголд 20% тус тус өсжээ

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна
2022-1-8

Нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна.

М.Зоригт: Оросын госдумын гишүүнээс Оростой нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгыг Казахстанд зохион байгуулахыг санаачилсан байна
2022-1-8

УИХ-ын гишүүн асан Мөнхчулууны Зоригт цахим ертөнцийн идэвхтэй  жиргээчийн хувиар олонд танигдсан тэрбээр хаа яваа газраасаа элдэв зураг, янз бүрийн мэдээг  цахим хуудастаа  оруулахгүй байж чаддаггүй. Твиттер, фейсбүүкт оролгүй  таван минут зүгээр сууж тэвчдэггүй нэгэн гэгддэг.  

Л.Энх-Амгалан: Нэг хүүхдэд очих хоолны зардлын 70 хувь нь түрээсийн гал тогооны эздийн халаасанд ордог
2022-1-8

2021 онд эхлүүлсэн онцлог ажлын нэг бол Үдийн цайг Үдийн хоол хөтөлбөр болгож 1-5 дугаар ангийн 378.000 хүүхдэд үйлчилсэн. Гол хүндрэл нь нийслэлийн сургуулиудын 70 орчим хувь нь түрээсийн гал тогоотой

Н.Халиун: Төрийн албаны хүнд суртлаас салчихвал хөргөгч, лангуу авч чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийг бодно
2022-1-8

Энэ хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1040 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас баржээ
2022-1-8

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Мал хулгайлсан дөрвөн бүлгийн 18 этгээдийг илрүүлэв
2022-1-8

Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Д.Нямхүүг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан баривчилжээ
2022-1-7

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баривчилжээ. Прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн

А.Ариунзаяа: Нөхцөл байдал хаа хаанаа хэцүү байна. Бид 2022 оны төсвийг батлахдаа КОВИД-19-ийн хуулийг сунгана гэж бодоогүй
2022-1-7

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нөхцөл байдал хаа хаанаа хэцүү байна. Бид 2022 оны төсвийг батлахдаа КОВИД-19-ийн хуулийг сунгана гэж бодоогүй

Иргэдийг дархлаажуулалтын дөрөвдүгээр тунд хамруулж эхэллээ
2022-1-7

Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт гуравдахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины дөрөвдүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм

"Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна"
2022-1-7

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэн мэдээллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ТББ-ын Т.Туяажаргал "Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 180 мянган төгрөгийн дэмжлэгийг цар тахлын хуулиар 100 мянган төгрөгөөр нэмж олгож байсан. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон байна. Байнгын эмчилгээ, эм тариа хэрэглэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дэмжлэгийг зогсоож байгааг эсэргүүцэж байна

Дөрөв хоногт 162 иргэн, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэх хүсэлтээ цахим системд бүртгүүлжээ
2022-1-7

2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ.   Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл энэ сарын 6-ны байдлаар буюу дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авчээ. Үүнээс 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгдсэн байна

Дөргөн нуурын мөс цөмөрч зорчиж явсан автомашин живжээ
2022-1-7

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шандас” гэдэг газар Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч живсэн зорчигчид нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг өчигдөр /01.06/ өдрийн 08:00 цагт хүлээн авчээ.

26 жилийн өмнө сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
2022-1-7

1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансарын туннелээс иргэн Ч нь гэрээсээ гараад ор сураггүй алга болсон хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 02 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Ч-г осголтын улмаас нас барсан байдалтай байхад нь олсон байна

Цонхоор үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ
2022-1-7

Өчигдөр 16:24 цагийн үед Баянзүрх дүүргийн  газар нутаг 16  давхар орон сууцны цонхноос хүн үсрэх гэж байгаа дуудлага холбогдох байгууллагад иржээ.  Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 49 настай эмэгтэй Ч цонхны давцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна

Өнгөрсөн шөнө 225 иргэнийг эрүүлжүүлжээ
2022-1-7

Энэ сарын 6-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1959 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Агнах хориотой хулангийн мах хадгалж байсан үйлдлийг илрүүлжээ
2022-1-7

Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг нэгдүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

ДЭМБ аминд халтай “омикрон” хувилбарыг хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ
2022-1-7

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “омикрон” хувилбарын улмаас нас барсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдээд байгаа тул хөнгөн гэж тодорхойлохгүй байхыг анхааруулжээ.   “Омикрон”-ыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүмүүсийг хүндээр өвчлүүлэх магадлал байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байгаа юм.   Гэхдээ хүмүүс олноороо халдвар авах нь эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг ихээх нэмэгдүүлнэ гэдгийг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус анхааруулсан байна.   Даваа гарагт АНУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд улсын хэмжээнд сүүлийн 24 цагт “COVID-19” халдварын нэг сая гаруй тохиолдол илэрснийг мэдэгдсэн юм.   ДЭМБ-ын мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 71 хувиар, Америкт 100 хувиар өсжээ. Түүнээс хүндээр өвчилсөн тохиолдлуудын 90 хувь нь вакцинд хамрагдаагүй байжээ.   “Хэдийгээр “омикрон” хувилбарыг “дельта”-тай харьцуулахад хүндээр өвчлүүлэх магадлал бага, ялангуяа вакцинд хамрагдсан хүмүүсийн хувьд ийм байдал ажиглагдаж байгаа ч энэ нь хөнгөн гэж үзэх шалтгаан болохгүй” гэж Т.Гебрейесус пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.   Тэрбээр үргэлжлүүлэн, “Учир нь “омикрон” өмнөх хувилбаруудын нэгэн адил хүмүүсийг эмнэлэгт хэвтэх, улмаар нас барахад хүргэж байна. Үнэн хэрэгтээ халдварын цунами өргөн хүрээг хамран хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлж байна” гэжээ.   “Омикрон” хувилбар нь халдварлах чадвар өндөр бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс ч халдварлаж байгаа юм

Улсын хэмжээнд 8.4 сая толгой мал отрын зургаан бүсэд өвөлжинө
2022-1-7

Улсын хэмжээнд нийт нутгаар өвөлжилт хэвийн байна. Цаг уурын эрсдэлийн тооцооллоор өвөлжилт говийн аймгуудад хүндэрч, бусад аймагт хэвийн байх төлөв гарчээ

ХӨСҮТ: Эмнэлгийн орны ачаалал хоёр дахин нэмэгдлээ
2022-1-7

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн еранхий захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байна

Өнөөдөр нийслэлд 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
2022-1-7

Өнөөдөр Улаанбаатар хотод 160 суурин цэгт 161 багийн 757 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Замын-Үүдэд онц дэглэм тогтооно
2022-1-7

Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна

Д.Баасанхүү:Үндсэн хуулиа баталсан тэр мөчид нуруун дээрх хүнд ачааг аваад хаях шиг болсон
2022-1-7

 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.               Энэ удаа  Ардын Их Хурлын 359 дүгээр тойргоос сонгогдсон депутат Дуламсүрэнгийн Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.             -30 жилийн өмнө шинэ Үндсэн хууль батлах хувь ерөөл хэрхэн тохиож байснаас яриагаа эхлэх үү?             -Би Баянхонгор аймгийн харьяат

Г.Нансалмаа: Нүдний өвчнөөс ангижирсан хүүхдүүдийн нүүрэнд нь инээд баясал тодорч аз жаргалаар гэрэлтэж байгааг харах хамгаас дуртай
2022-1-7

“Бидний нэг” контентын энэ удаагийн дугаарт ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Нансалмааг онцолж байна. Хүүхдийн нүдний мэс засалч мэргэжлээр 18 жил ажиллаж байгаа. Түүний баримталдаг зарчим бол хүний албан тушаал, ажил мэргэжил, амьдралынх нь зэрэг тэгшээс хамаарахгүйгээр хүнийг хүн гэдгээр нь хайрлаад, хүн гэдэг утгаар нь харж харьцах аж.

Ц.Оюунгэрэлийн мэдээллийн мөрөөр АТГ шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн үү
2022-1-7

 УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Иргэний оролцооны нэгдэл" /ИОН/ нам байгуулснаа бүртгүүлэхээр өнгөрсөн онд Дээд шүүхэд хандсан. Дээд шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд   "...ИОН намын дүрэм нь хуульд харшилсан" гэж үзээд бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэсэн юм. Харин энэ шийдвэрийн дараа ИОНН-ыг үүсгэн байгуулагч Ц.Оюунгэрэл нийгмийн сүлжээгээр Дээд шүүх, түүний шүүгчдийн талаар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр  "...Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон байна", "...Дээд шүүх улс төрийн акц хийж байна", "...Дээд шүүх үйл ажиллагаагаа нууцалж, хаалттай байлгаж байгаад наймаа хийдэг газар болсон уу", "...Дээд шүүхийн 23 шүүгчийн хөрөнгө дунджаар 500 сая төгрөг байна", "Дээд шүүхийн 15 шүүгч гэмт хэрэгт холбогдож шалгагдаж байсан", "...Дээд шүүхийн шүүгчид аж ахуйн нэгж компаниуд, тэр байтугай ББСБ эзэмшдэг" гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Оюунгэрэл "...Дээд шүүх өөрсдөө дэгээ тогтоодог, парламентлаг олонхын саналаар хэлэлцдэг болжээ

Ж.Баттогтох: Казахстан улс үймээнийг дотооддоо шийдэж чадахгүй бол аюулгүй байдлаараа гадныхны өгөөш болох эрсдэлтэй
2022-1-7

 Казахстан улсын нөхцөл байдалтай холбогдуулан  Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч,  профессор, доктор Ж.Баттогтохтой ярилцлаа.   -Казахстан улсад үймээн дэгдэж онц байдал зарлалаа

Төв аймгийн малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрчээ
2022-1-6

Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-ыг 2020 оны 12 дугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулсан.

Баян-Өлгий аймагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо
2022-1-6

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 км зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт боллоо.

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зарим нислэг цуцлагджээ
2022-1-6

БНСУ-ын www.news1.kr сайт Солонгост ирсэн Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбарын халдвар илэрсэн гэх мэдээлэл гаргаад буй. Энэхүү мэдээлэл албан ёсоор тодорхой болоогүй ч үүнээс шалтгаалж Улаанбаатар-Сөүл чиглэлийн зарим нислэг цуцлагдсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Энэ талаар МИАТ ТӨХК-аас тодруулахад энэ 7 хоногийн лхагва, бямба гарагт хийгдэх байсан Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг цуцлагдсан гэх мэдээлэл өглөө.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.