Нийгэм
Т.Баярхүү: Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гараагүй
2022-1-10

"Омикрон хувилбар болон томуугийн дэгдэлттэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зохион байгуулалтыг эрүүл мэндийн салбар хэрхэн явуулах асуудлыг хэлэлцлээ.

Зам тээврийн осолд өртсөн иргэдийг аварчээ
2022-1-10

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхад, авто замын осол болсон байжээ. Тэднийг ослын газар очиход “Prius-20” маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажуу руу орсон байжээ

О.Батбаяр: Омикроноор өвчлөх эрсдэл 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь
2022-1-10

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь

УОК 18.00 цагаас мэдээлэл хийнэ
2022-1-10

Улсын онцгой комисс яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдаанаар коронавируст халдварын омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр 18.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ

Жүжигчин Б.Барслхагва ОМИКРОН хувилбараар өвджээ
2022-1-10

Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо

Л.Энх-Амгалан: Омикрон хувилбарын давлагаа үүсвэл дахин 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй
2022-1-10

ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж 2022 оны  хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр  явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна

FactCheck: КОВИД-19 дотоодод 2020.11.10-наас өмнө тарсан байжээ
2022-1-10

Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч амьсгалын цочмог халтай хам шинжийн коронавирус 2 (SARS-CoV-2) халдварын эсрэг Монгол Улс яаралтай хариу арга хэмжээ авснаар 2020 оны арваннэгдүгээр сар хүртэл дотоодод халдвар бүртгэгдээгүй. Тэгвэл монгол эрдэмтэд судалгаа хийсний үр дүнд КОВИД-19-ийн халдвар дотоодод 2021 арван нэгдүгээр сарын 10-наас өмнө тархсан байсныг тогтоосныг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэжээ. АШУҮИС-ийн Био-анагаахын сургууль, Анагаах ухааны сургууль, Монгол-Японы эмнэлэг зэрэг нэгжийн эрдэмтэд, ДЭМБ-ын хамтарсан үндэсний хэмжээний SARS-CoV-2-ийн ийлдэс судлалын судалгааны үр дүнг өнгөрсөн сард олон улсын “Лансет” мэргэжлийн сэтгүүлд хэвлэсэн байна. Дотоодын халдвар 2020 оны 11 сараас өмнө бүртгэгдэж, халдварын давлагаанд олон хүн өртөж,  дархлаажуулалт эхлээгүй байсан тэр үед илүү аюултай нөхцөл байдал үүсэх эрсдэл байсан. Судалгаанд 2020 оны аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл өрхийн болон аймаг сумын эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 5000 иргэнийг насны ангиллаар, санамсаргүй түүврийн аргаар сонгон асуумж авч, захын цусны сорьцыг цуглуулан шинжилжээ. Цусны ийлдэст SARS-CoV-2 вирусийн эсрэг үүссэн нийт эсрэг биеийг шинжилж, эерэг гарсан сорьцыг SARS-CoV-2 IgG хоёр-алхамт оношлуур ашиглан дахин шинжилж баталгаажуулсан байна. Судалгаанд хамрагдсан 5000 хүний 72 хүнд нь SARS-CoV-2 IgG эсрэг бие тодорхойлогджээ. Энэхүү эсрэг бие нь SARS-CoV-2 вирусийн халдварын нөлөөгөөр хүний биед үүсдэг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?
2022-1-10

2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Хур тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулс, Халх голын саваар, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар  ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна

УЕПГ: Авлигын гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
2022-1-10

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ.

 

Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна.

Нэгдүгээр сард тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж болон хүүхдийн мөнгө олгох хуваарь
2022-1-10

2022 оны нэгдүгээр сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж олгох хуваарь гарчээ. Улсаас өгдөг тэтгэмжүүдийн ихэнхийг энэ сарын 13-наас олгох юм

Хилийн боомтуудын шинэчлэлийг энэ онд бүрэн дуусгана
2022-1-10

Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн Гаалийн ерөнхий газарт болж байна. Зөвлөгөөний үеэр гарсан онцлох мэдээллийг хүргэвэл: Гаалийн байгууллага өнгөрсөн онд улсын төсөвт 3.560 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 3.509 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 98.6 хувийн биелэлттэй ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд 933 хууль бус үйлдлийг хянан шийдвэрлэж 1.6 тэрбум төгрөгийн торгууль, 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлжээ. Цахим системийг нэвтрүүлснээр ААН-үүдэд үзүүлдэг 33 үйлчилгээ, иргэдэд үзүүлдэг 14 үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжиж, 9 зөвшөөрлийг мөн цахимжуулжээ. Энэ оныг гаалийн байгууллага “Мэдээллийн соёлыг нэвтрүүлж, мэдээллийн экосистемийг бүрдүүлэх замаар гаалийн байгууллагын үйл ажиллагааг дижитал болго хувиргах” ажлын жил болгон зарлаж байна.     Өнгөрсөн онд цар тахлын улмаас Замын-Үүдийн болон Шивээхүрэнгийн боомт тус бүр 72 өдөр, Гашуунсухайтын боомт 42 өдөр үйл ажиллагаа явуулаагүй зогсожээ.     Мөн Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо, Хөшигийн хөндийн зэрэг боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ХОМ нь зөрчилтэй 16 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар болжээ
2022-1-10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 40 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Гэр хорооллын 141,968 өрхийн 38 хувь нь стандартын зуухтай байна
2022-1-10

Агаарын чанарын албанаас гэр хорооллын айл өрхүүдийн  хэрэглэж буй зуухны талаар мэдээлэхдээ "Cүүлийн 2 жилд стандартын шаардлага хангасан зуухны захиалга аваагүй 10-аад компани байна.

Өнгөрсөн сард гэр хорооллын 141,968 өрхийн зуухыг тоолоход 54,319 нь стандартын зуухтай байсан байна. Өнгөрсөн жил 52,595 стандартын зуухтай байсан бол 2020 онд 26,000, 2019 онд 45,000-аар цөөрсөөр байна.

"Модны хэрэглээ буурсанаар зууханд уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсгэж байна"
2022-1-10

БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Өнөөдрийн байдлаар  21350 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг цагаан сарын баяр дуустал ашиглана

Өнгөрсөн 7 хоногт ахуйн хүрээнд 27 хүн угаартжээ
2022-1-10

Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан мэдээллийг өгдөг. 

Р.Хас-Очир: Ахуйн хүрээнд өнгөрсөн 7 хоногт 27 хүн угаартсан

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 649 шинэ тохиолдол илэрлээ
2022-1-10

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 649 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.  Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 396,456 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 10 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 639 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 465 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,001 хүн эндээд байна

Б.Ууганбаяр: Хоолой хатах, хуурай болон цэртэй ханиалгах шинж тэмдэг илэрч байвал түргэвчилсэн шинжилгээ ч болов өгөөд үзээрэй
2022-1-10

Өнгөрсөн Баасан гараг/2022.01.06/-т гадаадаас ирсэн 12 иргэний сорьцод коронавирусийн Омикрон хувилбар илэрсэн гэдгийг ЭМЯ мэдээлсэн. Мөн өчигдөр/2022.01.09/ салбарын сайд мэдээлэл хийж дотоодод Омикроны таван тохиолдол батлагдсан талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгийн талаар мэдээлсэн байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “толгой өвдөх, хоолой хатах, хоолой сөөнгөтөх, бөгшүүлж ханиалгах, хуурай эсвэл цэртэй ханиалгах гэх мэт шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн ч болов шинжилгээ өгөөд үзээрэй

Өчигдөр 92 жолооч согтуу жолоо барьж, 199 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-10

Энэ сарын 9-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1614 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1281, хулгайтай холбоотой 18, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 156, гэмт хэргийн шинжтэй 66 мэдээлэл бүртгэгдсэн байна.

ТЦА: Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирчээ
2022-1-10

2021.01.08-09-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 589 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэний 7 нийслэлд, 5 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна
2022-1-10

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна. 2022 оны 01 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
2022-1-10

Өнөөдөр /2022.01.10/ Улаанбаатар хотод 160 суурин цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой

Цай Вэньруй: Замын-Үүд Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар өөрөөс шалтгаалах бүхнээ зориулан ажиллана
2022-1-9

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо.

МИАТ компанийн нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарь
2022-1-9

МИАТ компани 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваариа гаргажээ.

Нислэгийн хуваарийг танилцуулж байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 1010 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа
2022-1-9

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 995 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 697 нь Улаанбаатар хотод,

Хангай суманд шүлхий өвчний гурван голомт үүсчээ
2022-1-9

Хангай сумын Тэрх багт 2022 оны 1-р сарын 3-4-нд Доод Мухар, Цэгийн мухарт малын гоц халдварт шүлхий өвчний 2 голомт үүсэж, нийт 76 үхэр өвчилсөн байна. Мөн өчигдөр орой Бүлээний баруун эхэд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн нь өнөөдрийн байдлаар 25 болж, хурдацтайгаар нэмэгдэж, Тэрх багт 3 дахь голомт үүслээ. Сумын хэмжээнд мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн 5 хүн байгаа ба үүнээс 2 мэргэжилтнээ нөөцөд үлдээж, өнөөдрийн байдлаар Тэрх багийн голомтот болон сэжигтэй бүсэд 2 их эмч, 1 зоотехникч вакцин хийх, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчилж байна.  Түүнчлэн эдгээр газруудад хяналтын пост ажиллаж, малчдад мэдээлэл хүргэх, шаардлагатай хүнсний зүйлсийг дамжуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд шүлхий өвчний дархлааны вакцины нөөц дууссан ба суманд 10л вакцин хуваарилсан нь зөвхөн 5000 бод малд (эсвэл 10000 бог малд) хийх тун хэмжээ юм

С.Амарсайхан Замын-Үүдийн ажлын хэсгийг ахалж ажиллана
2022-1-9

Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллах юм

Зургаан сартай хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг аварчээ
2022-1-9

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 2-6 дугаар байр зургаан сартай “нялх хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлага өчигдөр/2022.01.09/ 11:57 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан хаалгыг онгойлгож, зургаан сартай нярайг аав болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд нарт хүлээлгэн өгсөн байна.

Монгол бүсгүй гоо сайхны олимпод тэргүүлжээ
2022-1-9

"DIVA" академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ. Тэрбээр мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй бөгөөд БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Уг тэмцээнд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Анх 2019 онд олон улсын тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ

ШҮҮХ: Н.Чимэдлхамд дөрвөн жилийн хорих ял оноолоо
2022-1-9

Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Чимэдлхам, Эрүүл мэндийн яамны Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Болорчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж эм, эмнэлгийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгагдсан юм.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.