Баянзүрх дүүрэгт байрлах “Хүслийн Өргөө” хотхоны гадна талбайд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, энэ сарын 12-ний өдрийн 08:23 цагт тус байранд оршин суух хаягтай эрэгтэй 57 настай Н.Б нь 38 настай эрэгтэй Г.Ч-ийн амь насанд халджээ
Жил бүрийн 3 сарын 14-нд олон улсын асуулт асуух өдөр юм. Асуулт бол хүн төрөлхтөнг юмс суралцах, бие биетэйгээ харилцахад хамгийн чухал үйлдлийн нэг
2022.03.12-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулган эхэллээ.“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган болж байна
Улаанбаатар хотод гуравдугаар сарын 14-20-нд ажиллах КОВИД-19-ийн түргэвчилсэн шинжилгээний цэгийн хуваарийг танилцуулж байна. Энэ долоо хоногт төвийн зургаан дүүрэг бүрд түргэвчилсэн шинжилгээний нэг цэг 09:00-12:00 цагт ажиллах юм
Орхон аймгийн Онцгой комисс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох тухай хэлэлцжээ. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 14-н буюу өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн байна
Сураггүй алга болсон, төөрсөн ойр дотны хүмүүсээ эрэн сурвалжилж байна гэсэн зар Улаанбаатарын гудамж, талбайн хаа нэгтээ харагдах нь байдаг л үзэгдэл болжээ. Эхэндээ бид ямар зар байгааг лавлан харж, таарвал гэрийнхэнд нь хэл дуулгана хэмээн утасны дугаарыг нь хүртэл тэмдэглэн авдаг байв
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөл 2022 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж, бөхийн өмсгөлийг дараах шаардлагад нийцсэн байна гэж үзэн баталсан юм
Ц.МЯГМАРБАЯР “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “ГрэйпСити Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхцэцэгийг урьж ярилцав. Суурь бүртгэлийн системийг дотооддоо үйлдвэрлэснээр хөгжлийг хурдасгасан Блиц Программ хангамжийн инженер Б.Мөнхцэцэг Банк санхүү, төлбөр тооцоо, хөрөнгийн зах зээлийн программ хангамжийн салбарт 20 жил ажилласан туршлагатай. Ажлын туршлага ♦ 2018 - одоо ГрэйпСити Монгол ХХК гүйцэтгэх захирал, ♦ 2013 - 2018 он: ГрэйпСити Монгол ХХК Бизнесийн газрын захирал, ♦ 2010 - 2011 он: Азийн хөгжлийн банкны Transformational Mobile Banking төслийн харилцаа холбооны хууль эрх зүй, хөдөлгөөнт банкны технологийн зөвлөх ♦ 2008 - 2013 он: ГрэйпСити Монгол ХХК Төлбөрийн шийдлийн газрын дарга, ♦ 2006 - 2007 он: Азийн хөгжлийн банкны Capacity Building for Financial sector Reforms төслийн мэдээлэл технологийн зөвлөхийн туслах ♦ 2006 - 2008 он: ГрэйпСити Монгол ХХК саппорт инженер Боловсрол ♦ 2002 - 2006 он: Австрали улсын Сидней хотын Технологийн Их Сургууль, программ хангамжийн бакалавр ♦ 1999 - 2000 он: Турк улсын Измир хот, Анкара Их Сургуулийн хэлний бэлтгэл ♦ 1998 - 1999 он: ШУТИС-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ♦ 1988 - 1998 он: Улаанбаатар хотын 23-р дунд сургууль -Монгол Улсын банкны салбар дахь мэдээллийн технологийн хөгжилд манай компани яах аргагүй түүчээлж ирсэн
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар 2022 оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Монгол Улс руу нэвтрэхэд PCR, түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болжээ.
Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) Дагдангийн Батчулуунтай ярилцлаа. -Та сайхан хаваржиж байна уу, эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайхан хаваржиж байна аа. Хиад боржигоны Харуулчин овгийн Дагдан Ахын Батчулуун миний бие 1939 онд зуны адаг сарын тэргэл сартай 15-ны шөнө Засагт хан аймгийн дархан бэйлийн хошуу болох Ховд аймгийн Цэцэг суманд малчин айлын ууган хүү болон мэндэлсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймагт “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” боллоо. Говьсүмбэр аймгийн нийт газар нутгийн 98 хувь нь их бага хэмжээгээр газрын доройтолд өртөн цөлжөөд байгаа юм. Тиймээс цөлжилт, шар шороон шуурганы давтамжийг бууруулах төлөвлөгөөг аймгийн удирдлагууд боловсруулж 2030 хүртэл хугацаанд 5 сая мод тарихаар болжээ.
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Менингококктийн менингит өвчнийг бид цахилгаан менингит гэж нэрлэж заншсан. Уг өвчний шинж тэмдэг гэнэт илэрч, хурдан хүндэрдэг учраас цахилгаан хэмээн тодотгожээ. Энэ өвчний үед хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлждөг
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслүүдийг өчигдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлэв. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Уг төслийн зорилтыг шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг, нөхөн төлөх төлбөрийг тогтоох, шүүх шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглүүлж, хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг нарийвчлан тусгасан байна. Тухайлбал, шинжилгээний байгууллагаас гадуур хийх шинжилгээний хугацааг шүүх, прокурор, мөрдөн байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч сунгахаар зохицуулсан бөгөөд шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг нарийвчлан тодорхойлж, шүүх шинжилгээний байгууллагаас бусад шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр шинжилгээ хийхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Мөн төсөлд хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг шүүх шинжилгээний байгууллага хийх, уг байгууллагын бүтцэд энэ төрлийн шинжилгээг хийх нэгжийг байгуулах, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээг хийх нийтлэг журам, тавигдах шаардлага, хохирлын үнэлгээг хийхэд баримтлах аргачлалыг батлах субьектыг тодорхойлох зэрэг зохицуулалтыг тусгасан. Сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагаварыг эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлохын зэрэгцээ хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгасан байна. Хүн ам, гэмт хэргийн өсөлт, шинжилгээний онцлог, цар хүрээ, тоо хэмжээ зэргийг харгалзан шинжилгээний байгууллагыг Засгийн газрын агентлагийн статустай болгож, бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох, шүүхийн шинжилгээний алба хаагчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, тэдгээрийн нийгэм, улс төр, хууль зүй, аюулгүй байдлын баталгаа, хараат бус байдлыг хангах зохицуулалтыг нарийвчлан тусгасан аж. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар зохицуулжээ. Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зохицуулсан байна. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж, хуулийн төслийг боловсруулжээ. Төслийн үйлчлэх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар зохицуулсан бөгөөд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хэвийн хийхээр төсөлд тусгасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгасан аж. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл: Хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж, төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна
Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Эхний өдрийг эмэгтэйчүүдийн, тэр дундаа эхчүүдийн баяр болгон тэмдэглэж заншсаны сацуу Зэвсэгт хүчний өдрийг эрчүүдийн баяр мэтээр ойлгох нь бий
Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс ирвэс агнасан хэрэг гарчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг танилцуулав.
Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт бүжигчин Б.Тэгш-Очирыг урилаа. -Танай гэр бүл Украинаас хэзээ ирэв, нөхцөл байдал ямар байсан бэ? -Бид эх орондоо ирээд долоо хонолоо. Одоогоор дайны шокноос гараагүй, нойр муутай байна
Таны хүүхэд халуурахын зэрэгцээ доорх шинж тэмдгийн аль нэг илэрвэл заавал эмчид хандана уу.
Энэ оны гуравдугаар дугаар сарын 08-11ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалт боллоо. Уг чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж ХХААХҮЯны дэд сайд Г.Батсуурь явсан юм
Замын-Үүдийн тээвэрчдийн зөвлөлийн гишүүн, жолооч Д.Мөнхбаттай ярилцлаа. -Тус зөвлөлийн ард хичнээн хүний эрх ашиг бий вэ? -Манай суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг таван төрийн бус байгууллага байдаг. Сүүлд нэг нэмэгдээд зургаа болсон
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 175 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна. 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2,363 орон дээр 2,522 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7 хувьтай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 11 хувиар нэмэгдсэн. Хүүхдийн орны ачаалал 99.7 хувь буюу 1,480 орон дээр 1,475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 5.8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нөхцөл байдалтай уялдуулан Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ.
Эх орны өмнөд хил Замын-Үүд боомтод нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтож байгаа учраас тус сумын иргэд болон тээвэрчдийн төлөөлөл нийслэлд хүрэлцэн ирээд байгаа билээ. Тиймээс тэд өнөөдөр “Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар" сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тэвээрчид хэлэхдээ, "Замын-Үүдэд 5,359 автомашин хил дээр Хятад улс руу гарах дарааллаа хүлээж байгаа
Гал түймрийг бүрэн унтраалаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан дуудлага 19:13 цагт НОБГ-т ирсэн
Богд ууланд гал гарч байгаа дуудлага НОБГ-т 19:13 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах ангиуд замдаа гарчээ
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн архи, согтууруулах ундааны зүйлд хуурамч онцгой албан татварын тэмдэгт нааж, нийтийн цахим сүлжээгээр иргэдэд худалдаж, их хэмжээний онцгой албан татвараас зайлсхийсэн гэмт хэргийг илрүүлжээ.
Цахим орчинд нийтлэгдсэн бага насны хүүхдийг зодож, сэгсчиж буй бичлэг нь 2020 онд Вьетнам улсад цахим орчинд тархаж олны дургүйцлийг хүргэж байсан бичлэг бөгөөд тухайн мэдээллийг Монгол Улсад болсон мэтээр худал мэдээлэл тараахгүй байхыг анхааруулж байгаа талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.