Нийгэм
АНУ дэлхийд анх удаа гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгажээ
2022-1-12

Америкийн мэс засалчид дэлхийн анхны туршилтын хагалгааг хийж, генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг өвчтөнд шилжүүлэн суулгажээ. Энэ бол Дэвид Беннетийн амьд үлдэх цорын ганц боломж гэж эмч нар хэлж байна - шилжүүлэн суулгах мэс засал хийлгээгүй бол тэр үхэлд хүрэх нь гарцаагүй. Мэс заслын эмч нарын мэдээлснээр долоон цаг үргэлжилсэн хагалгааг гурван өдрийн өмнө Беннетт хийсэн бөгөөд одоо түүний биеийн байдал сайн байгаа аж. "Миний хувьд үхэл, шилжүүлэн суулгах хоёрын хооронд сонголт байсан" гэж хагалгааны өмнөхөн 57 настай Беннетт хэлэв

Хил хамгаалах албаны аминаас үнэтэй нэр хүнд
2022-1-12

   Монгол Улсын дархан байдлыг хилчид сахин хамгаалдаг. Тэгвэл хилчдийг хэн хамгаалах вэ гэдэг асуултыг эх орондоо хүүгээ даатган хүлээж буй зуу зуун эцэг, эхчүүдийн өмнөөс Хил хамгаалахын ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэнд дайж байна

Долоо хоногт 6 уут түлшний хатуу нормтой гэр хорооллынхон хямд гээд их түлэх боломжтой юу,  дарга нар аа 
2022-1-12

Түлшний үнэ хямд  байгаа дээр нь илүү ихээр түлье гээд ч тийм боломж байхгүй       Билгийн тооллоор бол өвлийн адаг сар дундаа орох гэж  байгаа  энэ цагаар халуун сэдэв болоод байгаа нь Улаанбаатарын утаа. Хотын агаарын бохирдлын чиглэлээр ажил үүрэг хариуцсан хурган дарга нар харахад их утаатай мэт байгаа ч агаарын чанар өмнөх жилүүдээс дордоогүй гэсэн үгээр иргэдээ илбэдэж байгаа

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж байна
2022-1-11

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь дараах 3 чиглэлийн хяналт шалгалтыг явуулдаг. Үүнд: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалт Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалт. Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтаар хянан шалгадаг. Авлигатай тэмцэх газар 2021 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 561 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна

Б.Азжаргал: Дархан-Уул аймагт Цагаан сарыг нэгдсэн байдлаар тэмдэглэхгүй, золгохгүй
2022-1-11

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар өнөөдөр /2022.01.11/ хуралдлаа.Хуралдаанаар сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй, нийтийг хамарсан золголт хийхгүй байх шийдвэрийг гаргав.

Ачаа бараатай чингэлэгүүдийг хилээр оруулж эхэллээ
2022-1-11

Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ.

Дорнод аймгийн онцгой комиссоос хязгаарлалт тогтоосон шийдвэрүүдийг гаргалаа
2022-1-11

Дорнод аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Дорнод аймагт олон нийтийг хамарсан спорт, урлагийн наадам, хурал цуглаан, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 15 хоногийн хугацаанд хязргаарлаж байгаагаа мэдэгджээ. Мөн худалдаа үйлчилгээний байгууллага, дэлгүүр, бар, ресторан гэх мэт ААН-үүдийн ажиллах цагийг 15 хоног 22:00 цаг хүртэл болгож хязгаарлах шийдвэрийг гаргалаа. 

Хүүхэд, гэр бүлийн гишүүдийг халдвараас сэргийлэх аргууд
2022-1-11

Хүүхэд, гэр бүлийн гишүүдийг халдвараас сэргийлэх аргуудыг хүргэж байна. 

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ
2022-1-11

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг анхааруулж байна

А.Тайванжаргал: Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээ дутагдсанаас болж өөрийгөө үнэлэх үнэлэмж буурдаг
2022-1-11

Хэрэглээний сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач А.Тайванжаргалтай ярилцлаа. -Ковидын өмнөх ба дараах үеийн хүмүүсийн сэтгэл зүйд судалгаа хийсэн үү? -Монгол Улсад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байгаа шүү дээ. Улсын хэмжээний том байгууллага учраас тэндээс хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой судалгаануудын үр дүнг гаргадаг

Б.Нандинцэцэг: Чамдаа дэндүү их хайртай бид. Цаг мөч бүхэнд аавыгаа үгүйлж байгаа үрс
2022-1-11

Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат 2021 оны арванхоёрдугаар 24-ний өдөр таалал төгсөж, Монголчуудад нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. 

БЗД-ийн хэмжээнд зохиогдохоор төлөвлөсөн тэмцээн уралдаануудыг хойшлуулах шийдвэрийг дүүргийн ЗД гаргалаа
2022-1-11

Баянзүрх дүүргийн нийт сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Уг тэмцээнд оролцох нь эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэл дагуулж байгаа гэх асуудал яригдсан бөгөөд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөнгөж сая энэ асуудлаар шийдвэр гаргасан байна. Тодруулбал,  “Коронавирусын нөхцөл байдал ихээр бүртгэгдэж байгаа энэ үед Баянзүрх дүүрэг дотооддоо төлөвлөгдсөн нийтийг хамарсан тэмцээн уралдааныг хойшлуулах шийдвэр гарлаа

ГИХГ-ын 8 үйлчилгээ “e-Mongolia” системд нэгтгэгдлээ
2022-1-11

Гадаадын иргэн, харьяатын 8 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia системд нэгтгэгдлээ

Т.Навчаа: Томуу болон ханиадны ялгаа
2022-1-11

Зинт Клиникийн эмч Т.Навчаа томуу, томуу төст өвчнүүдийн ялгаа тэр дундаа хүүхдийг хэрхэн асрах, гэрээр эмлэх талаарх зөвлөгөөг хүргэлээ. Тэрээр "Томуу, ханиад хоёр өөр өвчин бөгөөд томуугийн инфлүнза вирусаар үүсгэгдэж байгаа нь томуу, бусад 200 гаруй төрлийн вирусаар үүсгэгдсэнийг нь томуу төст буюу ханиад шуухинаа гэнэ. Томуу үүсгэх инфлүнза вирус нь 12 хувь, коронавирус 12 хувь, риновирус нь 40 хувийг тус тус эзэлдэг. Хавар, намар, өвлийн цагт хүүхдүүд коронавирусаар өвддөг учир дархлаа суусан, өдгөө туссан ч хүндрэх нь бага байна. Аденовирус нь нуухтаж, нүд улайж загатнадаг шинж тэмдэгтэй

А.Ариунзаяа: Хүсэлтээ илэрхийлээгүй хүүхдийн мөнгө Төрийн сангийн нэрийн данс дээр хадгалагдана
2022-1-11

Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Цар тахлын улмаас хүүхэд бүрд ард 100 мянган төгрөг олгож байв

Дулааны шугамын худгаас хүний цогцос гаргажээ
2022-1-11

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны “Задгай”-д буюу Баянбүрдийн тойргийн ойролцоо дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байжээ.

Онцгой байдлын алба хаагчид дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км зам туулан, 3 метр орчим гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

Хөрөнгө орлого нь тэрбумаас дээш хэмжээгээр өссөн албан тушаалтнуудыг АТГ шалгаж байна
2022-1-11

АТГ хөрөнгө орлого нь тэрбумаас дээш хэмжээгээр өссөн болон давтамжтайгаар өсөж буй 24 албан тушаалтны хөрөнгийн байдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, татварын орлоготой нь нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Татварын ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бэлнээр авах хүсэлт гаргах заавар
2022-1-11

Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг ehalamj.mn сайт болон ebarimt аппликэшнээр дамжуулан гаргахаар болжээ. 

Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр олгоод, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болоод байгаа.

Ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ
2022-1-11

Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм

Өчигдөр 74 жолооч согтуу жолоо барьж, 240 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
2022-1-11

Энэ сарын 10-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт  1638 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1339, хулгайтай холбоотой 22, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 132, гэмт хэргийн шинжтэй 72 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ц.Билэгтсайхан: Омикрон хувилбар илрүүлэх шинжилгээний нэг хүнд ногдох өртөг НЭГ САЯ төгрөг болж байгаа
2022-1-11

Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй удаагийн нислэгээр ирсэн иргэдээс 600 гаруй иргэний хариу эерэг гарсан. Тусгаарлан ажиглах байранд 4000 гаруй иргэнийг тусгаарлахад 155 иргэнээс халдвар илэрсэн. Энэ хариу арга хэмжээ 4-5 хувийн эерэг илрүүлэлттэй байсан.

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 1208 хүнээс халдвар илэрлээ
2022-1-11

Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,208 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Томуу болон Омикрон хувилбарын тархалтын оргил үед 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх тооцоолол байна
2022-1-11

Томуу болон Омикроны давалгаа давхцах 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 10-ны хооронд халдварын тархалт оргил үедээ 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх тооцооллыг гаргаад байна. Гэхдээ Омикроны тархалттай холбоотойгоор хөл хорио тогтоохгүй гэдгийг УОК-оос мэдэгдлээ

Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2022-1-11

Өнөөдөр нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын  нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2022-1-11

Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн хоёрдугаар гудамжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэн С, иргэн Б-ийн гэрээс гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 23:35 цагт Онцгой байдлын газарт иржээ

Хилийн 0 цэгээс Замын-Үүд рүү ачаа бараа зөөх туршилтын тээвэр өнөөдөр эхэлнэ
2022-1-11

Цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагч болон түүнээс дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж хилийн 0 цэгээс ачаа, бараа тээвэрлэх туршилтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлэх талаар Хууль зүйн Сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд Таньжин болон бусад газраас манай улс руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ

Бажи: Хорт хавдарын уурхайд бид болон бидний хүүхдүүд амьдарч байна шүү
2022-1-11

Монголын хип хоп урсгалын анхдагчийн нэг болох “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Бажи өөрийн цахим хуудсаараа утаанаас асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

УОК: Цагаан сараар халдварын оргил үе таарч байгаа учир гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэнэ үү
2022-1-11

Омикрон хувилбарын тархалт дотоодод бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хатуу хөл хорио, хязгаарлалт тавихгүй гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.  -Халдварын тохиолдлын тоо нэмэгдвэл өвчилсөн иргэдийг хүнд, хөнгөнөөр нь эрэмбэлэх үү

Омикрон цар тахлын сүүлийн давлагаа юу?
2022-1-11

 ӨАБНУ-д өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн коронавирусийн сүүлийн хувилбар болох “омикрон” дэлхийн 100 гаруй оронд тархаад байна. Харин манай улсад нэгдүгээр сарын 9-нд таван тохиолдол бүртгэгдсэнээр дөрөв дэх давалгаа эхэлж байгааг ЭМ-ийн сайд С.Энхболд мэдээлсэн

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.