Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,279 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Ковид-19 халдварын омикрон хувилбараар өвчилж гэрээр эмчилгээ хийж байгаа тохиолдолд юуг анхаарах талаар ЭМЯ-наас зөвлөмж гаргажээ.
Улсын хэмжээнд 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2365 хэргээр буюу 10.3 хувиар өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1531 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 34.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн 55.7 хувь нь Улаанбаатарт, 44.3 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авсан байна.
Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллана” хэмээн заасан. Энэ дагуу 2007 оноос өнөөг хүртэлх хугацаанд 5 удаагийн Олон нийтийн зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор Засгийн газраас зарим үүрэг даалгавар өгчээ
Коронавирусийн омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд дархлаажуулалтад хамрагдах, гэрээс бусад бүх орчинд амны хаалтаа тогтмол зүүх, олон нийтийн газарт аль болох очихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай
ДЭМБ-ын мэргэжилтнүүд COVID-19-ийн омикрон омгийн халдвар нь өндөр настан болон вакцинд хамрагдаагүй хүмүүст ихээхэн эрсдэл учруулж байна гэж мэдэгдэв.
Өнөөдөр /2022.01.13/ Улаанбаатар хотод суурин 160 цэгт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Мэдээллийн технологийн салбар хором бүр хөгжиж шинэ технологи бидний амьдралд нэвтэрсээр байна. Тэгвэл хил хязгааргүй энэ салбарт тэргүүлэгч “Google”, “Adobe” компанид ажилладаг, ажиллаж байсан туршлагатай программ хангамжийн инженер залуусын зөвлөгөөг хүргэж байна. Г.Ганзориг /“Adobe” компанийн программ хангамжийн инженер/: Хариуцсанаа тултал хийдэг болчихвол Монгол залууст дутах зүйл байхгүй “Adobe” 20 мянган ажилтантай, хоёр Монгол хүн ажилладаг -Би АНУ-д хоёр жил жижиг компанид ажиллаж байхдаа том компанид орох бэлтгэлээ базааж байсан
уучлаарай Сонгдо “зүрх мартахгүй” төсөл: өдөр бүр 2 хагалгаа орж байсан .. биднээс хамаарахгүй: хиймэл уушиг зүрхний ком өгдөг компаний ачаа тээвэр саатсан тул энэ 7 хоногт 10 нярай ороод, ирэх 7 хоногт 20кг-с дээш 10 хүүхэд ороод түр зогсох н ээ .
1998 оны наймдугаар сард Монгол Улс анх удаагаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм. Ардчилал, чөлөөт нийгмийн амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө Монголд ийн хуулиар баталгаажсан юм
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 13 мянга орчим өрхийн 54 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын баг байгуулав. Тус ажлын баг гаргасан дүгнэлтээ стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болголоо. Мөн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлыг товчоор тоймлон хүргэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа
Засгийн газрын хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгсөн байна. Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ
Идэр гурван ес үргэлжилж байгаа энэ үед зөвхөн дэлхийн дахинаа тархаад байгаа “Ковид-19” цар тахал иргэдийн дунд үүсээд байгаа юм биш. Даарч хөрснөөс шалтгаалж амьсгалын замын олон төрлийн өвчин ид “хүчээ авч” байна
Бизнесийн байгууллага, ААН-үүдэд төрийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоохоор болсон талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрээр, "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг гурван жилийн хугацаатай буюу 2024 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоож байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд жил бүр төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулдаг
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх он солигдохын өмнөхөн хэлэлцлээ. Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм.Ц.Баярсайханыг иргэн Ц.Алтанцэцэгийн 500 сая төгрөгийг залилснаас гадна 2013 оны арванхоёрдугаар сард “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж иргэн М.Цогтбаатараас 15 сая, “ДЦС-3, ДЦС-4 компанийн ажилчдын 196 айлын орон сууцын барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 50 сая, “ШШГЕГ-тай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч ЭМЯ-ны Санхүүгийн хэлтсийн дарга асан Т.Баярсайханаас 2015 оны наймдугаар сард 209 сая, “Мах импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй, хамтарч ажиллаж, ашгаа хуваая хэмээн иргэн М.Болорцэцэгээс 2015 онд 200 сая төгрөг залилан авсан хэмээн буруутгасан.Уг нь улсын заан Ц.Баярсайханыг нэр бүхий хохирогчдод “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэм буруутайд 2020 оны долдугаар сард тооцож байв. Харин Г.Бүдрагчааг нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон буруутай гэж анхан шатны шүүх дүгнэсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн
Нийслэлийн БГД-ийн 78-р сургуулийн англи хэлний багш А өнгөрсөн 11 дүгээ сарын 16-нд сурагчдаа зодож танхайржээ
Коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд зарим өрхийн эмнэлэг эмийн багц олгохгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан
Манай улсад Ковид19 халдварын омикрон хувилбар бүртгэгдэж, цар тахлыг дараагийн давлагаа эхэллээ. Энэ хувилбараар өвчилсөн иргэд харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй байгаа талаар албаныхан мэдээлээд буй. Шинэ хувилбарын шинж тэмдэг болон эмчилгээний талаар мэргэжлийн хүмүүс юу хэлснийг түүвэрлэн хүргэж байна. Оном сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: Омикрон хүүхдэд илүү эрсдэлтэй Ерөнхийдөө тухайн хүний өвчлөл, ямар үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан эсэхээс хамаарч хүндрэлийн байдал дельта хувилбартай харьцуулахад 15-75 хувиар хөнгөн байгаа
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн олон нийтийн сүлжээндээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг орчин үед залуусын дунд ихээхэн дэлгэрээд байгаа электрон тамхийг их хэрэглэж байна гэж эцэг эхчүүдэд анхааруулав.
Коронавирусийн Омикрон хувилбарын халдварын үед зонхилон илэрч буй шинж тэмдгүүдийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраажээ. Гал түймэрт 9 настай эрэгтэй Ч, 5 настай эрэгтэй Ч, 7 настай эмэгтэй И нар нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,818 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Энэ сарын 11-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1728 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1323, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 116, гэмт хэргийн шинжтэй 102 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ.