Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “..
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажилдаа хариуцлагагүй хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болсон байна
Манай улс 70 гаруй сая толгой мал тоолуулсан. Жил бүрийн өвөл хаварт малчдын нөхцөл байдал хүндэрдэг
Агаарын бохирдол дахин гамшгийн хэмжээнд хүрсэн шалтгааныг Засаг даргын орлогч Д.Ихбаяр тайлбарлахдаа “Хямд түлшийг иргэд их хэмжээгээр түлснээс агаарын бохирдол нэмэгдсэн” гэх утгатай үг хэлж, олон нийтийг эгдүүцүүлсэн. Харин М.Ганбаатараар удирдуулсан “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний чанар муудаж, уугилт ихтэй байгаагаас хэл ам дагуулж байгаа.
Булган аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 16-ны өдөр 96 тооны хонь алдагдсан хэргийн мөрөөр тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ
Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод очиж саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Коронавируст халдварын дөрөв дэх давалгаа буюу омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. Гэвч БНХАУ-аас татаж зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буй тул энэ асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авахаар болжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Эрдэнэс силвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр хэмээх залууг Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, "Нэг ийм жижигхэн уул уурхайн компанийн захирал Монголын өндөр настнуудын тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн юм шүү дээ” хэмээн Монголчуудад танилцуулж байлаа. Ерөнхийлөгчийн нүүрийг тахлах том ажил бүтээсэндээ хүрээлэл, нөлөөгөө чамгүй томсгоод авсан Т.Мөнхбаярын талаар инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч гэмээр баримтыг манай редакцад эх сурвалж ирүүллээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-ны өдөр МҮОНРТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гэрэлтэй нэгэн "Ажил гүйцэтгэх гэрээ”-г 200 сая төгрөгийн өртөгтэйгээр хийсэн байна
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 177 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1912 хэрэгт хяналт тавьж, 209 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 72 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 34 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 18 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ
Жем интернэшнл группийн нэрэмжит "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цуцлагдсан. Тус барилдаанд Даян аварга Н.Батсуурь, Арслан Р.Пүрэвдагва хоёрыг бүртгэж, барилдуулахаар болсон нь Улсын харцага О.Хангай болон бусад бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бөхчүүд хүндэтгэлийн барилдааны эхний даваанд гарч барилдахаас татгалзсанаар тус барилдаан цуцлагдсан юм. Тэгвэл хүүг нь барилдуулахаас татгалзсан асуудалд Даян аварга Н.Батсуурийн аав, Улсын харцага Г.Намсрайжав "Та бүхнээс уучлал гуйж байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын багийг байгуулсан. Ажлын баг ХӨСҮТ-д өчигдөр ажиллалаа. Тус төв 545 ортой. Үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Одоогоор нэн хүнд 5, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13, хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон омикрон хувилбараар өвчилсөн иргэд байна. Мөн ажлын баг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа
Үндэсний аудитын газраас “Эрчим хүчний дамжуулалт, түгээлт, үнэ тарифын зохицуулалт, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүллээ. Аудитаар эрчим хүчний салбарын бодлогын уялдаа холбоог хангаагүйн улмаас уг салбарт бодитой, үнэлэхүйц ахиц дэвшил гараагүйг тогтоожээ. “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг 2015 онд боловсруулж батлан, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр заасан
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллийг хийлээ. Хоногт 1673 тохиолдол илэрч, нэг иргэн нас барав. Нийт тохиолдлын 1083 нь Нийслэлд, 590 нь орон нутагт бүртгэгдсэн юм
Агаарын чанарын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан долоо хоног бүрийн Даваа гарагт мэдээлэл хийж байгаа. Энэ долоо хоногийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр "Таван толгой түлш" компанийн үйлдвэрийн дарга Х.Галымбек сайжруулсан шахмал түлшний технологи, үйлдвэрлэл, түгээлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Таван толгой түлш компанийн хоёр үйлдвэр нийтдээ 22 шугамтай. Одоогийн байдлаар 17 шугам ажиллаж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ. Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.
Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ.
Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.
Амралтын өдрийн зам тээврийн нөхцөл байдлын мэдээг ТЦА-наас ирүүллээ. 2021.01.15,16-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Ковид19 халдварын омикрон хувилбарын тохиолдол дотоодод бүртгэгдэж, халдварын давалгаа эрчимжсэнтэй холбоотойгоор зарим аймаг олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан. Түүнчлэн цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хүнсний зах, худалдааний төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Одоогоор цагаан сар тэмдэглэхгүй болохоо мэдэгдэж, хязгаарлалт тогтоогоод буй аймаг: Говьсүмбэр аймаг олон нийтийн арга хэмжээг хориглов Говьсүмбэр аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Баянхонгор хязгаарлалт тогтоожээ Баянхонгор аймагт Ковид19 халдварын хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэн бөгөөд омикрон хувилбар бүртгэгдсэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2022 оны 01 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил орчмын хугацаанд аялал, жуулчлалын компаниудын үйл ажиллагаа доголдоод байгаа юм. Тоон үзүүлэлтийг харвал 2021 онд улсын хилээр 39 мянга гаруй гадаадын иргэн нэвтэрчээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос 16 дахин бага дүн болж байна. Мөн аялал, жуулчлалын зорилгоор Монгол Улсад ирсэн гадаадын иргэдийн тоо 2020 онтой харьцуулбал 2021 онд 43 хувиар буураад байгаа аж.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Г.Батзам захирамж гаргаж “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 13-наас эхлэн тус аймагт олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглов.
Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 5-наас улс орон даяар эхэлсэн. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдсэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2022 оны 01 сарын 16-ны 20 цагаас 01 сарын 17-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно
Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг Ёлын гол гэдэг газарт 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.Тус мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна
Баянгол дүүргийн 2 дугаар хороо Чингүүнжавын гудамж, Gem mall төвийн зүүн замд 2022 оны нэгдүгээр сарын 07-наас 08 нд шилжих шөнө mercedes benz G-500 маркийн автомашины жолооч С нь жолооч Б-ийн эзэмшлийн Toyota Wish маркийн автомашинууд мөргөлдсөн гэх гомдол мэдээллийг шалгаж, замын хөдөлгөөний дүрмийн 3.5г, 10.1 гэсэн заалтуудыг зөрчсөн тул зөрчлийн хэрэг нээн Баянгол дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АНУ-ын цэргийн эмч нар Ковид-19-ийн эсрэг шинэ вакцины эмнэлзүйн туршилтын эхний үе шат амжилттай болсныг зарлав.
Алдарт эхийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхийн дансанд шилжүүлсэн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд мэдээлжээ. Тэрбээр "65 мянга орчим нэгдүгээр зэргийн одонтой, 170 мянга орчим хоёрдугаар зэргийн одонтой ээжүүд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг бид цахимаар авдаг болсон. Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлж, дансаа холбоод тэтгэмжээ авах боломжтой. Урд нь материал бүрдүүлэх, халамжийн хэлтэст өгөх, дараа нь банкнаас очиж авах, аваагүй бол мөнгө нь буцаагдах зэрэг олон хүндрэл учирдаг байв
Шинээр "Алдарт эхийн одон" авах иргэд холбогдох материалыг бүрдүүлэн 2022.01.04-2022.03.04-ний хооронд өөрийн харьяа хорооны Нийгмийн ажилтанд өгнө үү. Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг. -6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн I зэргийн одонгоор -4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангана. (Хамгийн бага хүүхэд 06 сарын 01 гэхэд 1 нас хүрсэн байх) “Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй
Автомашины нүүрсэн яндангийн наймаачдын ховдог шунахай сэдлээс болж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа асуудлыг бид цувралаар хөндөн бичиж байгаа билээ. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius 20” маркийн автомашины нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна. Үүнээс үүдэж Японд үйлдвэрлэсэн нүүрсэн яндантайгаа замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин нүдний гэм болоход ойрхон байна. Энэ асуудалд хамгийн түрүүнд хяналт тавих газар бол автомашины оношилгооны төвүүд
Нарантуул олон улсын худалдааны төв дээр хөл хөдөлгөөн ихтэй, бараа нь ирж гэсэн сураг сонсогдсон учир тус захаас сурвалжиллаа. Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэсэн хойд талын хаалгаар оров