Баян-Өлгий аймагт Дулааны станцын зуух бууджээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан 4 дүгээр багт аймгийн Дулааны станцын зуух буудсан гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:08 цагт очиход “ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” ХХК-ийн дулааны станцын 4 зуухны нийлбэр халуун ус гарах хэсгийн гол шугам /П530/ буудаж, хагарсан байсныг шалгаж зөвлөгөө өгч ажилласан. Баян-Өлгий аймгийн “А” бүсийн нийт хэрэглэгчийн 98 хувийг дулаанаар хангадаг
Омикроны дэгдэлт нэмэгдэж сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын шинээр илэрч буй тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын хэлтсийн дарга асан, ахлах шинжээч Д.Нарангэрэл омикрон хувилбарын талаар өөрийн байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр:
Өнөөдөр өглөөний агаарын бохирдлыг Агаарын чанарын газраас хэмжин, мэдээллээ
Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар өнгөрсөн онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг ХӨСҮТ-өөс хүргэж байна.
Коронавирусийн илрэх хувь оны өмнөх байдлаас 4-5 дахин нэмэгдсэн байна. Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ажлын газар болон гэр бүлийн хүрээнээс халдвар авч байгаа тохиолдол 80-90 хувь байна. Олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ 60 хувь нь халдвар авсан гэсэн судалгаа байна. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж чанарын шаардлага хангасан маск хэрэглэх хэрэгтэй.
Мөн согтуугаар автомашин жолоодсон 76, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж танхайрсан 113, хүний биед халдсан 56, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 87, эрүүлжүүлэх байранд хоносон 240, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 70 тохиолдол гарчээ.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 54 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв
Б.БЯМБАЖАРГАЛ Коронавирусийн халдвараар өвчилсөн жирэмсэн эхчүүдэд үүсч буй сөрөг нөлөөлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн хяналтын эмч Х.Хулантай ярилцлаа. -Жирэмсэн эхчүүд коронавирусийн халдвар авч өвчилсөн тохиолдолд ямар хүндрэл гарч байна? -Коронавирусээр өвчилсөн болон өвдөөд эдгэрсэн жирэмсэн эхчүүд зүрх дэлсэх, ядарч сульдах, хатуурал өгөх зовиур илэрч байгаа. Жирэмсний эрт хугацаанд цус алдах, доошоо тонус өгөх, өсөлтгүй болох тохиолдол цөөн гарсан
Миний хувьд энэ сэдвээр бичилгүй сар гаруй болчихжээ. Учир нь өнгөрсөн оны намар оргил үедээ давалгаалж байсан "Дельта" хувилбар оны сүүлч буюу тодруулбал арваннэгдүгээр сарын төгсгөлөөр цар тахлыг хумиж чадлаа гэж хэлэхээр түвшинд очсон л доо. Нээрээ ч хоногт нэг, хоёр зуу түүнээс бага тохиолдол бүртгэгдэж нас баралтгүй үе ч байсан
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралдаж, цар тахлын нөхцөл байдлын талаарх эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг сонслоо. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайханы өгсөн мэдээллээр коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 90 хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байдалтай байна
Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж, ялангуяа гадаад улсаас хөрөнгө буцаах, мэдээлэл солилцох чиглэлээр 2021 онд гадаадын дөрвөн улсаас 20 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг буцаан авчирч ажилласан. Авлигатай тэмцэх газар нь гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хөрөнгө буцаах чиглэлээр мэдээлэл солилцох, туршлага судлах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг хэлбэрээр ажиллаж БНСУ-ын Авлигатай тэмцэх, хүний эрхийн хороо, БНХАУ-ын Ардын Ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Авлигын эсрэг газар, ИБУИНВУ-ын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэв. Түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн дагуу конвенцийн хэрэгжилтийн талаар тайланг боловсруулах, бусад гишүүн орны конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн европ, төв азийн Авлигын эсрэг сүлжээнээс гишүүн улсын авлигын эсрэг тогтолцоо, эрх зүйн орчинд бүрэн хэмжээний мониторинг хийх үйл ажиллагаанд ажиглагчаар ажиллаж дүгнэлт хүргүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ үр дүнтэй бүрэн гүйцэтгэж байна. Олон улсын хөгжлийн түнш байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар нь 2018 оноос хойш Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын авлигын эсрэг тогтолцоог сайжруулах нь” төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон УЕПГ-тай хамтран хэрэгжүүлж байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Нэгдсэн шуурхай штабын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа. Улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва нийслэл дэх коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ “НОК нь коронавируст халдварын хариу арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахдаа нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, тандалт-тусламж үйлчилгээ, дархлаажуулалт гэсэн гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна. Тандалтын чиглэлээр хийсэн ажлыг товчхон танилцуулахад нийслэлийн хэмжээнд коронавируст халдвартай зэрэгцэн хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж, хүндрэх эрсдэлтэй байна. Түүнчлэн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн хяналтаар улаан бүсийн эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар авснаас үүдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид дутагдалтай байна. Нийслэлийн хэмжээнд тандалтын баг 24 цагаар, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллаж байна. Тандалтын багт халдварын оргил үед 91 тээврийн хэрэгслийг дайчлан ажиллуулж байсан бол одоо 20 тээврийн хэрэгсэл ажиллаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БНСУ, Кувейт Улс, Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаадад суугаа Монгол иргэдтэй харьцаж байгаа хүмүүс голдуу ГХЯ-наас бус бусад байгууллагуудаас томилогддог
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 14 мянга орчим өрхийн 71 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах 4 удаагийн сургалтад нийт 245 албан тушаалтныг хамрууллаа. Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг khutulbur.iaac.mn цахим мэдээллийн санд хүлээн авч, 21 аймгийн гүйцэтгэлийг үнэлэх ажлыг хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон билээ
Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж. Хуулийн хүрээнд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд нийтийн зориулалттай 335,587 орон сууцны байшин байгаа ба 640 Сууц өмчлөгчдийн холбоо ажиллаж, нийтийн орон сууцны газрыг ашиглаж байна. Нийслэлд 518 СӨХ нийтийн зориулалттай орон сууцны доорх байдлаар 250 га газрыг ашиглаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл нийтийн орон сууцны доод болон орчны газрыг өмчлөгчдөд нь хязгаартай өмчлүүлэх бол СӨХ нийтийн эзэмшлийн газрыг ашигладаг байдлыг болиулахаар хуульд тусгаж байгаа аж
Э.Бат-Үүлийн шоронгоос захидал бичих эрхийг прокуророос хаасан талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа. Тэрбээр "Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг бөгөөд хоригдож байгаа хүний эрхийг хязгаарлах, хаах шийдвэр гаргах эрх прокурорт байдаггүй. Э.Бат-Үүлийн тухайд, прокуророос түүний захидал бичих эрхийг хаасан, хязгаарласан асуудал байхгүй. Хоригдож байгаа хүний эрхийг хэн ч хуульд зааснаас өөрөөр хязгаарлах, хориглох боломжгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу хоригдсон хүний эрх, үүргийг “Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай” хууль болон Хууль зүйн сайдын 2014 оны “Хорих байрны дотоод журам”-д тодорхой тусгаж зохицуулсан. Эдгээр хууль, журамд зааснаар хоригдсон хүн Хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах, бичгийн хэрэгсэл ашиглах эрхтэй
“Минжийн заставт халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн ХХЕГ-ын даргад хариуцлага тооцох уу” гэсэн гарчигтай мэдээлэл “Өнөөдөр” сонины нэгдүгээр сарын 17-ны, “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 18-ны өдрийн дугаарт болон олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. Албан мэдээлэлд "Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хуульд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаанд багтаан хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэхийг Татварын ерөнххий газраас зөвлөлөө.
Ачаа тээвэр 11-нээс эхэлснээс хойш эхний өдөрт 24 ачаа тээвэр нэвтрүүлж байсан бол сүүлийн өдөр 69 болтол нэмэгдсэн байна. Хилийн 0 цэгээс чингэлгийг Зэвсэгт хүчний жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж буй. Энэ удаад Хятадын тавьсан саналын дагуу Зэвсэгт хүчнээс жолооч ажиллаж байна. Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн үнэ 3 сая төгрөг болж буурсан
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 412,677 болж нэмэгдлээ. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,344 нь Улаанбаатар хотод, 791 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван иргэн нас баржээ
Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс зүүн хойд зүгт 46 километрийн зайд 6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөл урд шөнө 23.04 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, манай оронд 3.5 магнитудаас хүчтэй газар хөдлөлт 2020 онд 56 удаа бүртгэгдсэн бол 2021 онд 255 болжээ. Харин 2010 онд 31 удаа газар хөдөлсөнтэй харьцуулбал сүүлийн 10 жилд энэ тоо 8 дахин нэмэгдсэн аж. Ташрамд тэмдэглэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг
Өнөөдөр /2022.01.18/ Улаанбаатар хотод суурин 159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Баянхонгор аймгийн нутагт орших Сэгс цагаан Богд уул газрын зураг хийгээд шүлэг найрагт нэр нь үлдэж, бодит байдалд алга болох аюулын ирмэгт очсон тул нутгийн малчид, иргэд тэмцсээр нийслэлд ирж УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид шаардах бичиг өргөн бариад буцжээ. Цар тахлын дөрөв дэх давалгаа “Омикрон”-ы тархалтаас үүдэж сайд, дарга нар биечилж хүлээж аваагүй
Хотын утаа гамшиг болж байсан цаг саяхан. Харин сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж байв
Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврыг таблет-д суурилсан турших шалгалтыг энэ сарын 15-ны өдөр Мөрөн хотод зохион байгуулжээ. Турших шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнг шууд харах, шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэргийг харж дүгнэлт гаргах боломжтойгоороо онцлог болсон байна
Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчилтөрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх цохилж, эрүүл явдаг. Гэтэл угаарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчилтөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ. Нэгэнт биеэр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ
Энэ сарын 15, 16-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгджээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.
Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарч БОАЖ-ын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажилдаа хайнга хандаж утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй тул ажлаас нь чөлөөлөв. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт агаарын бохирдол хариуцсан дарга нарт хариуцлага тооцохыг даалгасан.