Иргэн М нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглан цахим орчинд "Зээл олгоно", "Жолооны үнэмлэх гаргана" гэх зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орно
Авлигатай тэмцэх газар 2021 онд мөрдөн шалгах чиглэлээр ямар үр дүнтэй ажилласан бэ? Хэчнээн хэрэг шалгаж шийдвэрлэсэн бэ?Баянзүрх дүүргийн иргэн Ц.Баяртунгалаг Дээрх асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дараах хариултыг өгөв:Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа. -Нийслэлийн нийтийн тээврийн үндсэн гурван чиглэлд богино эргэлтийн маршрут гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Үр дүн гарч байна уу? - Улаанбаатар хотын иргэдийн ажил цуглах, тарах үед хотын замд ачаалал үүсэж, хотын төвөөс гарах, төв рүү ороход түгжрэл бий болдог
Японд омикрон хувилбарын тархалтын улмаас халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй учир тус улсын Эрүүл мэндийн яам “Pfizer” компанийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг өнөөдөр олгожээ. Вакцинжуулалтын хөтөлбөртэй холбоотой заавар зөвлөмжийг нарийвчлан гаргасны дүнд хүүхдүүдийг ирэх гуравдугаар сараас дархлаажуулж эхэлнэ гэж холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. Эрүүл мэндийн яамны энэхүү шийдвэрийн дагуу 5-11 насны найман сая орчим хүүхэд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанид гарган авсан вакцинд хамрагдах боломжтой болох юм
Сар шинийн баярыг тохиолдуулан зах худалдааны төвүүд бүхий л төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Зах худалдааны төвд хонины мах кг нь дунджаар есөн мянган төгрөг байна. Тухайлбал Цэнгэлдэх хүрээлэнд гарч буй өргөтгөсөн худалдаанд хонины мах кг нь 9,500, үхрийн мах 11,500 төгрөгийн үнэ ханштай байна. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед иргэд баярын бэлтгэлээ хэдийнэ базааж эхэлжээ
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 20-ны 15:05 цагт ачилтын компанийн жолооч осол гаргасан тухай дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ийн Киа бонго маркийн автомашины жолооч нь G Mobile төвийн байрыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байв
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах юм
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнөөдөр Тавантолгой түлш” компанийн баруун болон зүүн бүсийн үйлдвэр дээр очиж ажиллалаа
ХНХЯ ЭМЯ-тай хамтран дөрөв хоногийн дотор 687 цахим лист бичжээ. Хөдөлмөрийн чадвар түр алдалт, жирэмсэн, амаржсны тэтгэмжийг олгох үе шатыг хөнгөвчилж жилд нэг тэрбум төгрөг хэмнэхээс гадна 300 мянган хүнд цаг зав, процессын хэмнэлт үүсгэж байна. 2021 оны хувьд 65 мянган эх төрөхөөс өмнө ба дараа лист бичүүлж авсан
Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй
Одоогоор Монголын электрон технологийн хамгийн том төлөөлөл гэхэд хилсдэхгүй, үйл ажиллагаа нь тогтвортой дэвжиж байгаа компани бол “Ehlel” болон “Amjilt” компаниуд юм.
Архангай аймгийн Цагдаагийн газрын Төвшрүүлэх суман дахь алба хаагчид мал хулгайлсан бүлэг этгээдийг баривчилжээ. Тус хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь энэ төрлийн хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан 4 этгээд үйлдсэн байна. Өнгөрсөн 12-р сарын 2-3-нд шилжих шөнө Төвшрүүлэх сумын малчин Дэлгэрсайханых 9 тооны үхрээ хотноосоо алджээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өгсөн зөвшөөрлийн дагуу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг Н.Содномын гудамжинд авто замын зорчих хэсгийн дор байрлах 53, 54 дүгээр байрны гадна халаалтын шугамд гарсан гэмтлийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00-22.00 цагийн хооронд засварлах ажлыг хийгдэхээр болсон байх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Улс орон даяар цэргийн бүртгэл өнөөдөр дуусна. Энэ жилийн цэргийн бүртгэл нь энэ сарын 5-нд эхэлсэн юм
Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлогдлоо
Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 3282 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Нийт халдварын нь Улаанбаатар хотод, 2150 нь орон нутагт 1132 бүртгэгдэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10,080 хүнээс биеийн байдал нь: Хөнгөн 3202 Хүндэвтэр 5837 Хүнд 964 Нэн хүнд 77 хүн байна. Гэрийн хяналтад 52,044 иргэн бий
Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн мягмар, баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ. Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Эрээн-Зам-Үүд боомтоор ачаа бараа оруулаад 10 хонож байна. Энэ хугацаанд улсын хилээр 9857 тонн ачаа бараа нэвтрүүлсэн
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан А.Амбасэлмаа:- Халдварын цар тахал удаан үргэлжилж, сүүлийн омикрон хувилбарын дэгдэлт эрчимтэй байгаа үед та бүхэндээ хэд хэдэн зөвлөгөө өгье. ДЭМБ-ын зургаан бүсийн 149 улс оронд өнөөдрийн байдлаар халдварын хамгийн өндөр эрчтэй давлагаа явж байна хэмээн тодорхойлсон
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн долоо хоногт манай улс дахь тохиолдлын тоо өссөн. Шинжилгээнд эерэг эзлэх хувь оны өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж 25 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна
Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн "Алтан төлийн эзэд"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм. Жендэрийн үндэсний хорооноос энэхүү хүндэт шагналыг тодруулахад хамтран уриалан оролцож, санаачилгатай хандаж байгаа нь, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буй явдал юм. Алтан төлийн эзэд Цагаан сараар тодорч, шагналаа хүлээн авах юм. Дашрамд дурдахад, энэхүү шагналын эзэд болох гэр бүлүүд нь мал сүргийнхээ удмын санг дэмжиж, нутаг орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан, бэлчээрийн ашиглалтыг сайжруулсан, залуу малчдыг дэмжиж сурган малжуулсан, татвараа бүрэн төлж даатгалд хамруулсан зэрэг олон олон шалгууруудыг хангасан байх юм
2022 оны нэгдүгээр сарын 21-ний 07:34 цагт буюу өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийтийн замын уулзварт 16 тонн авто цистерний 16 тоннын чиргүүл унаж, 10 тонн дизель түлш асгарсан байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Инфляци хоёр оронтой тоо давж огцом өсөлттэй байгаа энэ үед иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байгааг УИХ-ын зарим гишүүд хэлж байна. Гэвч энэ оны улсын нэгдсэн төсөвт цалин тэтгэвэр нэмэх зардлыг тусгаагүйн дээр хүүхдийн мөнгөнөөс эхлээд зарим төрлийн халамжийг багасгаж байж нэмэх боломжтой гэдгийг Сангийн сайд хэлсэн
Өнөөдөр баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг зургаан сарын дотор шинээр барихаар болсон байна.
Германы эрдэмтэд цуврал судалгааны дараа корона вирусийг урьдчилан сэргийлэх замаар таслан зогсоох боломжтой гэж мэдээллээ. Тодруулбал, Корона вирус нь 2022 оны SARS вирус шиг уушгинд үржигүй, харин халдварын эхний долоо хоногт хоолойд ихээхэн тархдаг болохыг тэд тогтоожээ.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна. Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь хөх, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай. Үхэр хариулаач нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна” хэмээн дүрслэгджээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана
Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байсан гадаадын иргэн нутаг буцах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн боомтод уригч байгууллагын хүсэлт, оршин суух үнэмлэхийг паспортын хамт авчирч хасалт хийлгэнэ.
2 ХОНОГИЙН ТУРШ ЭЗЭНГҮЙ НОХОД, МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ХИЙНЭ Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд эзэнгүй ноход, муур ихэссэн. Үүнтэй холбогдуулан 1 дүгээр сарын 21,22-нд золбин нохой, муур устгалын ажлыг хийхээр боллоо
Коронавирусний "омикрон" хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв