Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ. 2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Улсын хэмжээнд малын өвчлөл буурахгүй байгааг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням анхаарууллаа. Одоогоор нийт 17 аймгийн 106 суманд шүлхий, нэг аймгийн нэг суманд боом, нэг аймгийн гурван суманд арьс товруутах өвчин бүртгэгдээд байгаа аж
2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос албан ёсоор зарлаж байв. Хүн нэмэгдсэн энэ баярт мэдээг хэвлэлүүд хүргэж байсан бөгөөд тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж охины аав, ээжтэй утсаар ярин баяр хүргэж, Монголжин хэмээх нэр хайрласан билээ
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж 3 хүүхэд гэмтэж бэртсэн байна
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,089 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Шинэ зүйл хоовгоныг нээсэн МУБИС-ийн МБУС-ийн Биологийн тэнхимийн багш, биологийн ухааны доктор Чулуунбатын Сувдцэцэг Тэрбээр мөн аавынхаа нэрээр Дэлхийн шавжийн ангид шинэ зүйл бүртгүүлж амжсан нь бахархалтай. Багш Ч.Сувдцэцэг усны шавж судалдаг ба Хоовгоны баг (Insecta: Trichoptera)-ийн судалгааг нарийвчлан хийж АНУ-д магистрын зэрэг хамгаалсан юм
Энэ сарын 23-ны өдөр буюу өчигдрөөс хойш орсон цаснаас үүдэлтэй халтиргаа гулгааг арилгах, шаардлагатай бодисыг цацаж, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн шөнийн байдлаар Хот тохижилтын газрын 35 ажилтан, албан хаагч зам талбайн цэвэрлэгээний шөнийн ээлжид гарч, 14 шүүртэй цэвэрлэгч машин, бодис цацагч есөн машин, тэвштэй дөрвөн машинаар зам талбайн цасыг цэвэрлэн, бодис цацаж ажиллажээ
Саяхан завсарласан УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм
Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2 буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна
Нийгмийн сэтгэл зүйн асуудлаар судлаач Ц.Батсугартай ярилцлаа. -Ковид үргэлжилсэн хүнд нөхцөл байдал дээр утааны асуудал хөндөгдөж, олон нийтийн бухимдал нэмэгдсээр байна. Энэ үеийн нийгмийн сэтгэл зүй ямар болоод байна вэ? -Манай улсын хувьд нийгмийн бухимдлын түвшин харьцангуй өндөр байсаар ирсэн
Өнөөдөр /2022.01.24/ Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Хөвсгөл аймгийн Бурхан шашны тэргүүн Дарба Бандида гэгээнтэн өнөөдөр буюу энэ сарын 23-нд эх орондоо ирлээ. Гэгээнтэн Энэтхэг улсын Сэра дацанд суралцаж байгаа бөгөөд эх орондоо түр саатан морилж байгаа юм. Гэгээнтнийг өнөөдөр Гандантэгчинлэн хийд, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам хуврагууд, Хөвсгөл аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлийнхөн, шавь нар, сүсэгтэн олон угтаж авлаа. Дарба Бандида гэгээний долдугаар дүрийн Данзанчойжилодой нь Хөвсгөл аймгийн Рашаант суманд мэндэлсэн. Тэрээр эх орондоо дөрөвдүгээр сар хүртэл саатах бөгөөд өвлийн адаг сарын 28-нд Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдэд балин адислагаа, 29-нд Сор залах хурал, шинийн 15-ны цагаан сарын их ерөөлд тус, тус морилох ажээ. Мөн Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх цанид чойрын дацангуудын гавжийн дамжаанд дагсал хаях юм байна. Дарба Бандида гэгээнийг Бурхан багшийн 16 архадын нэг Лампармын хувилгаан гэдэг
Архангай аймгийн Ихтамир суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Он гарсаар мөс цөмөрсөн 4 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Амны хаалтууд өөр өөрийн гэсэн онцлогтойгоор гадаад орчноос таныг хамгаалдаг. COVID-19-ын халдвараас сэргийлэх болон бусдыг хамгаалахын тулд амны хаалтыг тогтмол зүүж занших хэрэгтэй. COVID-19 нь агаар дуслын замаар тархдаг тул та ямар ч төрлийн амны хаалтыг хэрэглэж халдварлагдсан буюу өвчтэй хүний агаар дуслаас өөрийгөө урьдчилан сэргийлж болно. Гэхдээ амны хаалт зүүснээр таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Та дараах зүйлсийг сайтар санах хэрэгтэй. 1. Амны хаалт нь зөвхөн нэг төрлийн хамгаалалт бөгөөд 100 хувь таныг коронавирусээс хамгаалж чадахгүй
Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа. -Ардын багш цол хүртсэнд тань баяр хүргэе. Шагнал хүртсэн мөчөөсөө хуваалцаач? -Ардын багш гэдэг гайхамшигтай сайхан цол
Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм. Тус амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.
Ажил олгогч та сар бүр цахим системээр нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа тоон гарын үсгээр БАТАЛГААЖУУЛАН илгээсэн тохиолдолд тайланг хэвлэмэл хэлбэрээр нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх шаардлагагүй.
Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаарддлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
Хавар мал төллөх үеэр махны хомсдол үүсэхээс сэргийлэн нийслэлд нөөцийн мах бэлтгэдэг. Мөн иргэдэд худалдаалахдаа бөөний буюу хямд үнээр хүргэхийг зорьдог юм
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраатай ярилцлаа. -Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг вагоны оочер дайруулж авлига авсан байж болзошгүй гэж АТГ-аас саатуулсан гэсэн мэдээлэл гараад байна. Та яг энэ асуудлаар хэдхэн сарын өмнө мэдээлэл хийж байсан хүн
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Нийслэл хотын хэмжээнд хууль бус цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрыг илрүүлсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байранд О.А /эр 22/, Б.Б /эр 23/ нарыг цалинжуулан Б.Б /эр36/, Э.А /эр 35/ нар нь Хууль бусаар Play.ubgamers.space нэртэй цахим хаягийг ашиглан 777 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байсныг тогтоон тухайн этгээдүүдийн ашиглаж байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас, банкны виза карт зэргийг хураан авч харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна
Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 3282 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Энэ нь өчигдрийнхөөс 163 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 2150 нь Улаанбаатар хотод, 1132 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ
НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ удаагийн буцаан олголтоор НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.
Баян-Өлгий аймагт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 09:06:55 цагт газар хөдлөлт бүртгэгдлээ. Газар хөдлөлтийн голомт нь Бугат сумын төвөөс урд зүгд 5 км газарт бүртгэгдсэн бөгөөд 3,4 магнитудын хүчтэй байжээ. Чичирхийлэл Бугат, Өлгий сумын иргэдэд мэдрэгдсэн
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "1 сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банкинд ачаалал үүсэж, өнөөдөр мөнгө нь дансанд орсон. Хүсэлтээ нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно
Уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд худалдаа олноор гарч байна. Иймд чанарын шаардлага хангахгүй газар бэлтгэсэн бууз банш, мах, цагаан идээ худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас онцгойлон анхааруулж байна. МХЕГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын ахлах байцаагч Л.Баясгалан хэлэхдээ, “Гарал үүсэл тодорхойгүй байх нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн үг