Увс аймаг дахь Цагдаагийн газрын сургагч ахлагч Г.Ядамсүрэн, ахлагч Г.Болдхүү нар энэ сарын 26-ны өдөр тус аймгийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа эзэнгүй гэр шатаж байсныг унтраан галыг аюулгүй болгон ажиллажээ.
Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1690 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1339, хулгайтай холбоотой 34, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 106, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэг, үйлдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэн, улмаар зарим хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ. Хөгжлийн банкнаас төсөл хөтөлбөрүүдэд зээл олгох явцад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зээлийн эргэн төлөлт зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба тэдгээрээс 8 санхүүжилтийн явцад гэмт хэрэг үйлдэгдсэн үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Б, УИХ-ын гишүүн асан Г нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж улсад 2.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М, ТУЗ-ийн дарга Ш, тус зөвлөлийн гишүүн О нарт холбогдох албан тушаалын эрх мэдлээ урвуулж улсад 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг, тус банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй иргэн Б, хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон албан тушаалтан Г, албаны эрх мэдлээ урвуулан албан тушаалтныг дарамталж хамаарал бүхий этгээддээ давуу байдал үзүүлсэн Б, зээл олгосны хариуд бусдаас хахууль авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй Э нарын хүмүүсийг яллагдагчаар татаж хэргүүдийг тус тус шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банк дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банканд хугацаатай байршуулах үйл ажиллагааг бие даан шийдвэрлэж үргэлжилсэн үйлдлээр буцаан татах шаардлагагүй арилжааны банкуудад байршуулсан 102 ширхэг мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, Хөгжлийн банканд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан
Багш нар БШУЯ-нд шаардлага хүргүүллээ Eaglenews 2022-01-28 11:33:24 0 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд шаардлага хүргүүлжээ. Тус шаадлагад, "Нэг: 2020 оны 12-р сард тус яамны 110 албан хаагчийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Сеүл сениорс товер ХХК ийн Сонгдо эмнэгт 26.444.000 төггрөг (хорин зургаан сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган төгрөг)-ийн өртгөөр хийлгэжээ. Энэ албан хаагчид дунджаар 240.400 (хоёр зуун дөчин мянга, дөрвөн зуун төгрөг) оногдож байна. Боловсрол шинжлэх ухааны яамны ажилтан, албан хаагчдынхаа эруул мэндэд анхаарсан сайн жишгийг дэмжинэ
Иргэд шинийн 1 буюу хоёрдугаар сарын 2-оос ГУРАВ хоног амарна Б. Сарангэрэл Нийгэм10 минутын өмнө Хуваалцах Жиргэх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч “Монгол Зурхайн цаг тооны бичиг”-т энэ жил шинийн хоёрноос дөрвөн рүү шилжсэн байгаа юм
ЭМЯ: 2614 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ UBn team Ангилал COVID-19 Хэзээ 3 минутын өмнө Унших 0 минут 39 секунд FacebookTwitterMessenger 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2614 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1498 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1116 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна
БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн уулын орчимд Вьетнам улсын иргэн Х.Г-г Монгол Улсын гурван иргэн болох Ч,А,Б гэх төрөл садны холбоотой этгээдүүд хүч хэрэглэн дээрэмдсэн хэрэг гарсан гарчээ. Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр Вьетнам улсын иргэн Х.Г нь манай улсад авто засварын газрын үйл ажиллагаа эрхэлдэг байсан гурван иргэн дээрэмдсэн хэрэг гарсан
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 4-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж тодотголоо. Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй
- Нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатарт, 40 хувь нь орон нутагт байгаа ч Дорноговь, Завхан, Өмнөговь аймгуудад халдвар нэмэгдэх хандлагатай байна. Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг хувь 4-5 байсан бол одоо 30 хувьд хүрч зургаа дахин нэмэгдсэн. Омикроны давлагаа 30 хувьд хүрсэн ба өмнө нь дельта хувь 33 хувьд хүрч байв. Эмнэлзүйн хувьд омикроны давлагааны үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд хүн 0,7-0,8 хувь байна. Харин дельтагийн үед оргил үедээ 2,2-2,3 хувь, альфад 2,7-2,8 хувьд байсан. Тэгэхээр омикроны давлагааны үед нэн хүнд хүн бага байна.
Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээллээ. Монголын тал руу гарах ачаатай чингэлгүүд энэ долоо хоногтоо дуусна. Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна. Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон
Сар шинийн баяраар БНХАУ-ын тал хилээ 3 хоног хаахаар мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан манай улсын урд хилийн боомтууд тодорхой зохицуулалтаар ажиллах нь. Манай улс БНХАУ-тай хилийн 13 боомтоор хиллэдэг
Амгалан дулааны станцад өчигдөр орой цахилгаан тасарсны улмаас сүлжээний насос зогсож, ажиллаж байсан зуухнууд дээрх ус, уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт өссөн. Үүний улмаас 13 дугаар хорооллоос зүүн тийш хорооллуудад халуун ус тасарсан
Нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал болохыг би өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Монгол эмч нарын ур чадвар бол дэлхийн хаана ч гологдохгүй
Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр оройноос эхлэн Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй болсон. Тодруулбал, тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогссон аж
“Бидний нэг” контент энэ удаагийн дугаартаа уран цэцэн үгээрээ улс олныг баясгадаг Б.Пүрэвсүх буюу Шинэ цагийн ерөөлч Сүхээг онцоллоо. Урьдаас бэлдсэн үгсээ уран цэцэн уншлаа гэж байнгын шалгалт, сорилттой тулгарч байдаг тэрээр ерөөсөн хүмүүсийн жаргалтай царайг харж кайф авч байдаг гэнэ.
Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан. Энэ тухай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудастаа "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийн 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон. Энэ дагуу өчигдрөөс Засгийн газар тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ
Цар тахлын нэг удаагийн хуулийн дагуу ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой болсон. Ингэснээр зээлийн хугацаа хойшилж, хүү царцана
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт ... байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унасан харамсалтай хэрэг өчигдөр 17:40 цагийн үед гарлаа
МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас төрийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны баталгааны асуудлаар мэдээлж байна.МҮЭ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийн Засгийн газраас төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг гэрээт болгохоор гаргасан шийдвэрээ цуцлахыг шаардсан. Монгол Улсад ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн 50 мянган ажилтнууд байдаг ба сургууль, цэцэрлэгийн тогооч, засварчин, галч, үйлчлэгч зэргийг хамруулдаг байна. "ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ₮546 МЯНГА БОЛГОЖ БАЙЖ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД БИЙ БОЛСОН ИНФЛЯЦЫГ НӨХНӨ" МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:-Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөрлөдөг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан
Улсын их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо шүлхий өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан байна. Хил гааль хаалттай байгаагаас үүдэн вакцин ховордсон энэ цаг үед малын гоц халдварт өвчин бараг бүх аймагт тархсан байгаа нь томоохон асуудал болж байгааг онцоллоо
Хүүхдийн дэлгэцийн донтолтын талаар СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга мэдээлэл өглөө. Цахим тоглоомд донтсон хүүхдийн 98-99 хувь нь эрэгтэй хүүхэд бол насны хувьд 5-8 дугаар ангийн сурагчид дийлэнх хувийг эзэлж байна. Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг тархины бүтцийн эмгэг өөрчлөлт үүсдэг
Засгийн газрын ээлжит хурал өчигдөр болж, "Хөгжлийн банк"-наас олгосон зээлийн асуудлыг хэлэлцжээ. Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-т шилжүүлэх шийвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан аж. Энэ талаар албаны хүмүүс удахгүй мэдээлэл хийх аж.