Бидний хайрт эгч, ээж, эмээ Чойндонгийн Чулуудай 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баяр нь коронавирусийн Омикрон хувилбарын тархалт өндөр үед тохиож байна.
Иймд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг хөдөө орон нутаг руу хөдөлгөөн үйлдэхгүй, гэртээ шинэлэхийг уриалав.
2021.01.29-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 630 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
"Мод хөтөлбөр" ХХК-аас 50 сая мод тарих хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ буян үйлдэгч хэмээх усан бар жилийн босгон дээр Мод хөтөлбөрийг танилцуулж байна. Дэлхий дахинд цөлжилт явагдаж байгаа энэ үед 50 сая мод тарих юм. Консорциум болон мэргэжлийн таван аж ахуйн нэгж, Хөдөө аж ахуйн их сургууль, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны харьяа Сибирийн Цэцэрлэгжүүлэх хүрээлэнгийн Судалгаа судалгаа шинжилгээний хүрээлэн хамтран А мод хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа
Зуунмод-Улаанбаатар чиглэлд олон жил тээврийн үйлчилгээг явуулж байсан "Хайрхан зам", "Дөхөм зам" хоршоод тээвэрлэлтийн гэрээгээ цуцалжээ.
Цагдаагийн байгууллага өчигдөр 1,549 гомдол мэдээлэл хүлээн авчээ.
Үүнээс зөрчлийн 1,205, гэмт хэргийн шинжтэй 80 зөрчил бүртгэгдсэн байна.
Жилийн жилд шагналын хур удаа дараа буусан өдрүүдэд чухам ямар эрхмүүд төрийн өндөр дээд одон, тэмдэг авч байна вэ гэдгийг анзаарч, бодон тунгаахгүй хүн гэж үгүй. Шагнал нүдээ олох нь ч бий, олохгүй нь ч бий. Харамсалтай нь нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, тэр хэрээр ард иргэдийн ахуй амьдралд бодитоор нөлөөлж байгаа, урт хугацаанд олон мянган хүнийг тогтмол ажлын байраар хангаж, улсын төсөвт хэдэн зуун тэрбум, хэдэн их наядаар нь орлого бүрдүүлж ажилладаг групп, компанийн эзэд төрийн өндөр дээд шагналын гадна үлддэг
Цагдаагийн алба хаагчид Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт энэ сарын 27-ны өдрийн 13:30 цагийн орчимд нэн ховор амьтан агнасан зөрчлийг илрүүлжээ.
Тодруулбал, иргэн Б, М, Н, Ө нар нь зохих зөвшөөрөлгүй гурван ширхэг галт зэвсгээр, нэн ховор амьтны төрөл болох найман ширхэг хүдэр хууль бусаар агнаж хүдрийн заарыг тээвэрлэн явсныг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна.
Ташрамд мэдээлэхэд заар нь зөвхөн нас бие гүйцсэн эр хүдэрт (гирээнд) байдаг.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв
Өвөрхангай аймгийн төвөөс Өмнөговь аймгийн Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан “Корола” маркийн суудлын машинтай, хоёр зорчигчтой иргэн И Мандал-Овоо сумаас 17:00 цагийн үед гараад сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 30-ны 02:30 цагт ОБЕГ-т өгчээ.
Би багаасаа л шинэ жилээс илүү цагаан сарын баярыг хүлээж яддаг хүүхэд байлаа. Учир нь малчны хотонд бенгалын гал асч, салют буудаж, байрныхантайгаа гурав, хоёр, нэг гэж тоолоод бүжиглэхгүй шүү дээ
Гавьяат жүжигчин Ж.Оюундарьтай ярилцлаа. Тэрбээр 1992 оноос одоог хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж буй. -Та ямар уран бүтээл дээр ажиллж байгаа вэ? -Театр дээр “Анна Каренина” жүжгийн бичлэг хийгдэж байна
“Зууны мэдээ” сонин Цагаан сарын баярыг угтан “Амьдралын тойрог” буландаа Монголд ажиллаж, амьдарч буй Францын иргэн Стив Эрик Дел Морэлийг урьсан юм. Түүний өөрийнх нь хэлснээр морин хуур хэмээх увдислаг хөгжимд татагдаж Монгол Улсад ирсэн тэрбээр Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах том мөрөөдөлтэй.
Сүхбаатарын талбай дээр "Монгол, БНХАУ-ын энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэх байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол болохгүй" гэсэн мэдээлэл хятад хэлээр лоозон уншиж буй дүрс бичлэгийн хамт цахим сүлжээнд түглээ
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид Буянт-Ухаа 2 хорооллын 1001 байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг шуурхай арга хэмжээ авч унтраажээ.
Орхон аймгийн газар тариалан, хөдөө аж ахуйн түшиц сум болох Жаргалант сумыг 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 15-р зарлигаар Улаан толгой сангийн аж ахуйг түшиглэн Эрдэнэт хотын Жаргалант хороо захиргааг байгуулах шийдвэр гарснаар бий болгожээ
Хятад улсын нийслэл Бээжин хотноо Олимпын наадамд оролцохоор хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас коронавирусний халдварын 36 шинэ тохиолдол илэрлээ гэж наадмыг зохион байгуулах хорооноос бямба гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. Нэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадад 1 418 хүн ирснээс 736 нь тамирчин болон албаны хүмүүс, 682 нь "бусад сонирхогч талуудын төлөөлөгчид" байсан гэж Олимпын наадмыг зохион байгуулах хороо мэдээлжээ. Тэднээс PCR шинжилгээ авахад 29 шинэ тохиолдол илэрсний 19 нь тамирчдын дундаас, 10 нь сонирхогч талуудын төлөөлөгчид дундаас илэрсэн байна
Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “Дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид түргэн шуурхай шалгаж ажиллахад 21 настай эмэгтэй Э нь 2022 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гадна талд дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авчирлаа” гэж худал дуудлага мэдээлэл өгснийг илрүүлэн шалгаж байна. Эх, нярайд эмнэлгийн анхан шатын тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад холбон зуучилсан
Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2 057 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 1 129 нь Улаанбаатарт, 928 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 142 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар 10 554 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 913 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 106 хүн байна
Төгсбуянтын болон Шар зурхайн тоолол зарим жил зөрдөг. Энэ нь иргэдийг аль тооллоор нь хаврын эхэн сарыг угтах вэ гэсэн эргэлзээд оруулдаг
Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй. Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй юм
“Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг гэж байгууллага Үйл ажиллагаа явуулж байна” гэх бичлэг өчигдөр /2022.01.29/ олон нийтийн сүлжээнд гарсан.
Улсын хэмжээнд "Сар шинэ-2022" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдан орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хууль бус хүн тээвэрлэлтийг илрүүлэх, таслан зогсоох, илэрсэн зөрчилд арга хэмжээ тооцох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам мэдээлэл өглөө. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,057 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.
Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян- Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэрихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна
Төвөд судлаач Г.Ням-Очиртой Цагаан сарын талаар ярилцлаа. -Бид баяр тэмдэглээд байдаг ч зарим заншлынхаа утга учрыг төдийлөн сайн мэдэхгүй байх нь ч бий. Та олон газраар явж, Цагаан сар үзсэн гэсэн
"Амьдралын өнгө" булангийн энэ удаагийн дугаарт хорт хавдар өвчнийг даван туулсан Ж.Намууныг урилаа. -Та одоогоор хаана ажиллаж, амьдарч байгаа вэ? -Би 2013 онд Өмнөд Солонгост ирсэн. Сурч байгаад, 2020 оноос нэгэн гоо сайхны эмнэлгийн Монгол багийн ахлагчаар ажиллаж байгаа
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Гэвч энэ жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 3-н байхгүй, шинийн 7-н хоёр өдөр дараалж байгаа тул шинийн 3-ныг ажлын эс бол амралтын өдөр байхыг Засгийн газар шийднэ гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна. Иргэд хоёрдугаар сарын 2-н буюу усан бар жилийн шинийн нэгний өдрөөс эхлэн баярын гурав хоног амрахыг эх сурвалж тодотголоо."Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо. Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлж сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг УОК, Засгийн газраас уриалж буй