Монголын бөхийн өргөөнд XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм, шинжилгээний нөхцөл байдал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэй УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр танилцлаа. Бөхчүүд болон дэмжигчдээс нийт 16 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч, нэвтрүүлж байна
Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн ИХТ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болон Дашчойлин хийдэд очиж Гүсэн тугийн мандал өргөлөө.
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна. "Монголчууд бидний мөн чанар, соёлд нэвт шингэсэн уламжлалт мэдлэг эдүгээ дэлхий дахинд асар их хэрэгтэй байна. Бид дэлхийд авснаасаа ихийг өгч чадна." “Бусдын сайн сайхны төлөө зүтгэхэд тэвчээр хэрэгтэй
Олон нийтийн сүлжээнд буюу Д.Сумъяабазар (@ 118_Mugi) гэх твиттер хаягаас "Өглөөний мэнд. Сар шинийн баяр болж байгаа тул өнөөдөр дэлгүүр үйлчилгээний төвүүд бүх газраар архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл өгсөн байгаа болно
Сар шинийн өдрүүдэд ажиллах амбулаторийн хуваарийг хүргэж байна.
Бээжин 2022 өвлийн олимпод оролцох Монгол Улсын шигшээ багтай холбоотой асуудал дагуулсаар байна.
XVII ЖАРНЫ "БУЯН ҮЙЛДЭГЧ" ХЭМЭЭХ УСАН БАРС ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ Нэгэн зүйл. Монгол цаглабарын учир Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ
Өнгөрсөн сарын 31-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1621 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1257, хулгайтай холбоотой 31, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 110, гэмт хэргийн шинжтэй 83 мэдээлэл бүртгэгдсэн байна.
XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлснийг уншигч та бүхэнд хүргэж байна. Мэндчилгээнд, "Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн
Жил бүр үндэсний статистикийн хорооноос хүн амын амжиргааны доод түвшинг шинэчлэн тодорхойлдог. Энэ онд "Хүн амын амьжиргааны доод түвшин" Улаанбаатар хотод 277800 төгрөг байгаа бол Зүүн бүсэд 236400 төгрөг байна. Харин өнгөрсөн онд 238700 төгрөг байсан бол зүүн бүсэд 210300 төгрөг байжээ.
Халамжийн тэтгэвэрийн нөхөн олголтын нэмэгдэл 6.1 тэрбум төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж дууссан талаар ХНХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 28-ны хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд олгох амьжиргааг дэмжих 188 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм
Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлсэн байна.
-Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 байранд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 настай, эрэгтэй “Э” нарыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Өнөөдрөөс ахмадын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, тэтгэвэр бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ шийдвэрийг Улсын их хурал ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн тухай хуулиа өөрчлөн баталлаа
2022 оны 2 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотод суурин 12 цэгт 12 багийн 48 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
Цагаан сарын баяр"-ын өдрүүдэд "Хот хоорондын нийтийн тээвэр"-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, Орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Маргааш шинийн нэгний өглөө: ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ Шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах нь монголчуудын хэдэн зууны турш уламжилж ирсэн зан үйл юм. Энэ жилийн шинийн нэгэн нь улаан нохой өдөр, лхагва гарагт тохиож байна. Нар 08:19 цагт мандаж, 17:54 цагт жаргана
Цагаан сар. Дэлхийд ийм элгэмслийн, төрт ёсоо хүний мөн чанартай сүлсэн, бас эх байгаль, нүүдэлчин ахуй, эрчимт тэнгэр огторгуйтайгаа амин хүчээр холбогдсон уламжлалт баяр бий гэж үү
Олон нийтийн газарт буун дуу гаргаж, эд зүйлсийг эвдэн сүйтгэж, танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан, шалгаж эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Park-Od” худалдааны төвийн урд байх тамхины цэгийн шилэн хаалтыг гар буугаар буудаж, хагалсан байжээ. Хэргийг шалгахад, “Park-Od” хотхонд оршин суух, 21 настай Б гэгч буудсан болох нь тогтоогдсон байна
Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гал түймрийн 28, аврах ажиллагааны 4 буюу нийт 32 дуудлага бүртгэгдсэн байна.
"Цагаан сарын баяр"-ын өдрүүдэд "Хот хоорондын нийтийн тээвэр"-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, Орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны өдөр тохиож байна. Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд явган зорчигч автомашинд мөргүүлсэн 5 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.
Монгол Улсын нийслэлд 823 хүүхэд асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд тус асрамжийн газрын 53 хүүхэд үрчлэгдсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Ц.Мөнхбаяр хэлэхдээ хүүхдээ өгөхөөр шийдсэн айлуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлээс болж ийм зүйл хийсэн хэмээсэн байна
Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын зарим тоон мэдээллийг хүргэж байна. Прокурорын эсэргүүцлээр хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн 578 шийдвэрийг зөвтгүүллээ. Прокурор эрүүгийн хэргийн анхан шатны 12131, давж заалдах шатны 1967, хяналтын шатны 299 шүүх хуралдаанд тус тус улсын яллагчаар оролцлоо. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн тохиолдлуудад прокуророос давж заалдах шатны шүүхэд 739, хяналтын шатны шүүхэд 56, нийт 795 эсэргүүцэл бичиж, хэлэлцүүлснээс 72,7 хувь нь биелж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах арга хэмжээ авлаа. Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр 2021 онд хийсэн ажил, гарсан үр дүн: Прокурор төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачлагаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 1.2 дахин өслөө. Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар 1386 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцож, 185,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ
Өнгөрөгч 2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас 1,002,100,805, 191 /нэг их наяд, 2 тэрбум, нэг зуун сая, найман зуун таван мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96,207,070,220 /ерэн зургаан тэрбум, хоёр зуун долоон сая, далан мянга, хоёр зуун хорь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 119,502,691,958 /нэг зуун арван есөн тэрбум, таван зуун хоёр сая, зургаан зуун ерэн нэгэн мянга, есөн зуун тавин найм/ төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.
Энэ сарын 29, 30-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 630 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 524 мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12, орон нутагт 6, нийт 18 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 иргэн нас баржээ. Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 3 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна
2022 оны 01 дүгээр сарын 31-нээс 2022 оны 2 дугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч Д.Сайнсайхантай ярилцлаа. -Ирж буй Усан бар жилийн өнгө ямар байна вэ? -Сайжруулагч хэмээх Усан бар жил нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл алт мөнгө, эд баялгаар элбэг болоод хүмүүн жаргалантай болох жил. Жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар, үхэр нь хөх толгойтой, цагаан ходоодтой, ногоон биетэй, эвэр, сүүл, чих шар, омруу, дөрвөн шийр нь улаан байгаа нь жил болон улирлын эхээр гантай, салхи ихтэй, дөрвөн улирал бүрийн сүүлээр хур элбэг, газар, гал, усны аюулаас сэрэмжил, өвс, ногоо, тариа будаа ургац дунд байна. Үхэр хариулаач нь идэр залуу хүн, хөх царайтай, шар хувцастай, ногоон бүс бүслээд, унгасан шар шилбүүр барьж, үс нь зүүн чихнийхээ араар хийссэн, баруун чихнийхээ урдуур унжсан байдалтай, хоёр гутлаа бүсэндээ хавчуулаад хөл нүцгэн үхрийнхээ баруун талд тайван алхаж явна. Энэхүү шинжээр идэр залуус болон дунд түшмэдэд ээлтэй сайн амгалан ажил үйлс бүтэмжтэй, бага балчир нялхас болон энгийн ард иргэдэд ширүүн, өндөр дээд суудалтан болон өвгөдөд ширүүвтэр байх төлөвтэй ба жилийн ерөнхий төлөв ард түмэн улс орон хямралтай, ноёд дээдэст гэм их харшлалтай, халдварт өвчнөөс болгоомжлох ёстой гэж харагдаж байна. -Энэ жилийн тухайд ямар ямар жилтнүүд онцгой засалтай байгаа вэ? -Гадаад жил буюу жил орж байгаа 13, 25, 37, 49,61,73 нас гэхчилэн бар жилтнүүд заслаа хийлгээрэй. -Тодруулбал, эдгээр хүмүүст юуг анхаарч, ямар ном уншуулах вэ? -2010, 1950 онд төрсөн 13 настай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарч Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул. 1998, 1938 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил тул ажил үйлсэд нь их нөлөөлдөг
Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах томоохон худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүргэж байна.
Сар шинийн баяр тохиож буй энэ 7 хоногийн 3,4,5 дахь өдөр буюу шинийн 1,2,4 нд бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээллээ.
Сар шинийн баяртай зэрэгцээд амралтын өдрүүдүргэлжилж буй тул иргэд, жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, амралтын өдрүүдийг согтууруулах ундаагүй, зөв зохистой тэмдэглэхийг ТЦА-наас зөвлөж байна.