Нийгэм
Эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн Артём
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн ахмад Н.Лхагвадорж түүний үнэнч анд, хамтран зүтгэгч Артём нохойн хамт замын хөдөлгөөнийг зохицуулан үүрэг гүйцэтгэжээ. Замын цагдаа нохойн хамтаар үүрэг гүйцэтгэж буй талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Тухайн албан хаагч нохойгоо гөлөг байхаас нь эхлэн өсгөсөн, команд маш сайн мэддэг, сургуультай нохой. Нохой албаных биш ч эзэнтэйгээ хамт үүрэг гүйцэтгэсэн гэсэн үг

Баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдэд орон байрны хулгайн гэмт хэрэг ихсэх шинжтэй байна. Иймд иргэд та бүхэн олон хоногоор орон нутагт зорчих бол хөршийн холбоо, хяналтын камераа сайжруулах, олон нийтийн цахим сүлжээнд мэдээллээ оруулахгүй байх, аль болох орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, мөн хаалга цонхны бэхэлгээг шалгаж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй! Мөн баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил цөөнгүй бүртгэгдлээ. Тухайлбал 2022.02.02 буюу шинийн нэгэнд 45 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.  Энэ нь амь нас эд хөрөнгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг юм

Зул асааж, арц хүж уугиулж орхихгүй байхыг сануулав
2022-2-4

Цагаан сарын баяр, амралтын  өдрүүдэд айл өрхүүдийг зул хүж барьсан бол хяналтгүй орхиж болохгүй гэдгийг онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн долоон дуудлага бүртгэгдэж, нэг айлд гал гарч байсныг цаг алдалгүй унтраасан байна.  Тодруулбал, СХД-ийн 27-р хороо, Орчлон хороололд иргэн Э-гийн нэг өрөө байранд эд зүйл шатаж гал гарч байсныг унтраасан байна.

ТЦА: Нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн өчигдөр оройноос хойш нэмэгдэж байна
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдээр “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд Булган аймаг дахь Цагдаагийн газар өчигдөр /2022.02.03/ Дашинчилэн-Улаанбаатар, Гурванбулаг-Улаанбаатар, Булган-Хөвсгөл чиглэлд хурд хэмжин ажиллажээ

Жолооч нарын анхааралд
2022-2-4

Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр нийслэл хотоос орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч та бүхэн гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Хилчид сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2022-2-4

Энэ сарын 2-нд буюу шинийн нэгний шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн А гэрээсээ гарч сураггүй болсон мэдээллийн дагуу Хилийн 0166 дугаар ангиас эрэн хайх бүлэг томилогдож 4 цаг гаруй эрэн хайсны эцэст олж гэрт нь хүргэж өгчээ.

Ням гарагаас ихэнх нутгаар дулаарна
2022-2-4

2022 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна. 5-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 6-нд Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна

Барилгын хашаанд гал гарч нэг хүн амиа алджээ
2022-2-4

Галд нэг иргэн амь насаа алдсан харамсалтай явдал урд шөнө болсон байна.

Хот хооронд хурд хэтрүүлэх, согтуу жолоо барих зөрчил их байна
2022-2-4

  Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөн их байгаа бөгөөд дийлэнхдээ хурд хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зөрчил илэрч байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Зэрлэг гахайн мах, загас тээвэрлэснийг илрүүллээ
2022-2-4

Энэ сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан үйлдлийг тус аймгийн Лүн сум дахь замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолооч нарын анхааралд
2022-2-4

Төмөр замын гармаар нэвтрэхдээ аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэн хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Төмөр замын аюултай бүсэд иргэн нэвтрэн журмаас: 3.4-д Галт тэргэнд явах үед дараах үйл ажиллагааг хориглоно

Нарантуул зах хоёрдугаар сарын 16-ныг хүртэл амарна
2022-2-4

Жил бүрийн сар шинийн баярын дараа зах, худалдааны төвүүд амардаг

Өнөөдөр ажиллаж буй сүлжээ дэлгүүрүүд
2022-2-4

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллаж буй их дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарийг хүргэж байна.

Д.Бэхбат: Үнэт эдлэл худалдан авахдаа сорьцын баталгааны тэмдэг, үйлдвэрлэгчийн барааны тэмдгийг заавал харах ёстой
2022-2-4

Стандарт, хэмжил зүйн газрын үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбаттай ярилцлаа. -Монгол түмний уламжлалт Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэрэглэгчид үнэт эдлэл худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? -Тухайлбал, та алтан бөгж авах гэж байна гэж бодъё. Тэгвэл тэр алтан бөгжийг хэн хийсэн бэ гэдгийг хамгийн эхэнд мэдэх шаардлагатай

Д.Чойжамц: Өндөр настнуудад бэрх, залууст сайн жил гарах зурлагатай байна
2022-2-4

"Хамба номун хан" гавж Д.Чойжамц лам "Буян үйлдэгч" усан бар жилийн цагаан сарын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Оюун ухаантай хүн төрөлхтөн ирээдүйгээ мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Энэ нь тэр дундаа Азийн орнуудад өөрийн болон улс орны ирээдүй ямар байх бол хэмээн олон төрлийн арга ухааныг ашиглаж бодож, таамаглаж ирсэн. Энэ жилийн зурлагаар улирлын эхэн үед бороо хур их, хүйтэн байна

Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2022-2-4

Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Тодруулбал "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг

Согтуугаар жолоо барьж, гэр бүлээ тээвэрлэн авч явсан 34 жолоочийг саатуулжээ
2022-2-3

Шинийн нэгний өдөр ТЦА-д зам тээврийн ослын 230 дуудлага ирж, 204 осол бүртгэгдсэн ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 зөрчил илрүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

3 болон 4-р тунд яагаад хамрагдах хэрэгтэй вэ
2022-2-3

Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тун /3 болон 4-р тун/-д яагаад хамрагдах хэрэгтэй вэ?

Бууз, махыг хурдан шингээх ТАВАН АРГА
2022-2-3

Баярын өдрүүдэд бидэнд үүсдэг асуудал бол хүнд хоол идэх, түүнийгээ хурдан шингээх байдаг. Ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, хоолны хордлогод орох зэргээс сэргийлэхийн тулд та хүнд хоолны араас болон өмнө нь дараах хүнсийг хэрэглээрэй. Нимбэгтэй халуун ус уу Гэдэс хямрахад хамгийн сайн эм бол халуун буцалсан ус байдаг аж

Архангай аймагт гарсан нийт гэмт хэргийн 25.7 хувийг согтуугаар үйлджээ
2022-2-3

Аймгийн хэмжээгээр 2021 онд нийт 412 гэмт хэрэг гарч, 359 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 124, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 170, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 45, бусад 47 гэмт хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас 22 хүн нас барж, 148 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 1351 сая төгрөгийн хохирол учирчээ

Л.Энхсайхан: Д амин дэм тархи, нойр булчирхай, бөөр, ходоод зэрэг 37 эд эрхтэнд хүрч нийлэгждэг
2022-2-3

Д витамины ач холбогдол сэдвээр ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга, Анагаах ухааны доктор  Л.Энхсайхан мэдээлэл зөвлөгөө өглөө.

100 км тутамд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
2022-2-3

Орон нутгийн замд зорчих иргэд, жолоочийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр 100 км тутамд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтад алба хаагчид хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, санамж зөвлөмжийг өгч байна.

Алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтэд нэгжийн дарга нар хяналт тавьж, удирдлагаар ханган ажиллаж байна.

Морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна
2022-2-3

Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд морьт эргүүлд гарч нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөв
2022-2-3

Сар шинийн баярын өдрүүдээр түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээг танилцуулж байна.  Хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.  Нэг удаад гурван ширхэг бууз, нийслэл салат, хонины чанасан мах нэг зүсэм, чацарганы ундаа, шоколадтай чихэр, сникерс идэхэд 1,284 ккал илчлэг авдаг байна

Шинийн нэгэнд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй
2022-2-3

Сар шинийн нэгэн буюу 2022 оны 02 сарын 2 ний өдөр Шалган нэвтрүүлэх цэгийн  7 цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж,  11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 24 зөрчлийг илрүүлж ажиллалаа. Орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан хэргийг илрүүллээ
2022-2-3

02-р сарын 01-ний өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй зэрлэг гахайн мах, загас тээвэрлэн авч явсан үйлдлийг тус аймгийн Лүн сум дахь замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

 

Ихэнх сүлжээ дэлгүүрүүд энэ сарын 5-ны өдрөөс энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана
2022-2-3

Сар шинийн өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд харилцан адилгүй амарч байгаа бөгөөд хоёрдугаар сарын 16 гэхэд бүх худалдааны төвүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-15-ныг хүртэл амрах бөгөөд 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ

“Тэрбум мод" төслийн хүрээнд 1170 хоригдлыг сургалтад хамруулжээ
2022-2-3

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх ажилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, ял шийтгэлийн бодлогыг мод тариалах үйл ажиллагаатай уялдуулан, дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 100 сая мод тарих ажлын хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатартай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Коронавируст халдварын 694 тохиолдол бүртгэгдэв
2022-2-3

ЭМЯ-ны мэдээллээр энэ сарын 3-ны байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 694 бүртгэгдээд байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 428, аймаг, орон  нутагт 266 тохиолдол бүртгэгджээ

Мөс цөмрөхөөс сэргийлж, иргэдийг буцааж байна
2022-2-3

"Мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Сүхбаатар сумын Хонгор морьт 1 дүгээр баг нүхэн гүүрний хэсэгт хяналтын цэг ажиллуулж коронавируст халдвар /Ковид-19/, мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материалыг иргэдэд тарааж, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.