Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдлоо.
Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ.
Цагаан сарын баярын өдрүүдээр ГССҮТ-ийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ.
Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймагт тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийсэн байна.
Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтад нийт 78 албан тушаалтныг хамрууллаа.
Энэ сарын 6-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1591 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд: СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ
Вирус судлаач коронавирусын ирээдүйг урьдчилан таамаглавГамалея төвийн вирус судлаач Алтштейн: COVID-19 хүн төрөлхтнийг бүрмөсөн орхихгүйКоронавирус - РИА Новости, 1920, 2022.02.06 МОСКВА, 2-р сарын 6 - РИА Новости. Вирус судлаач Анатолий Алтштейн ura.ru сайтад өгсөн ярилцлагадаа Орост коронавирусын өвчлөл хурдацтай буурна гэж таамаглаж байсан ч энэ өвчин хаана ч алга болохгүй."Дэлхий дээр дархлаажсан хүмүүс цөөхөн байгаа төдийгүй олон тооны вакцин бүтээгдсэн, олон хүн өвчилсөн
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулсаар байна. Манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа ч 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байгаа ажээ
Засгийн газрын хуралдаанаар ЕБС, цэцэрлэгийн танхимын сургалтын эхлэх хугацааг хойшлуулж, энэ сарын 14-ны өдрөөс цахимаар хичээллүүлэхээр болсон. Харин Их дээд сургууль болон МСҮТ-ийн сурагчид маргаашнаас цахимаар хичээллэнэ. Харин танхимын хичээлийг энэ сарын 28-ны өдрөөс эхлүүлэх юм. Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ
Сошиалаар стрийм хийдэг Streamer “CTS” буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа. -“Стрийм” гэж яг юуг хэлж байна вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье? -Шууд дамжуулалтыг л стрийм гэж байгаа юм. Миний хувьд тоглоом тоглож түүнийгээ шууд дамжуулдаг
“Трансперенси интернэшнл” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай авлигын индексийн асуудлаар ярилцлаа. -Монгол Улс 2021 онд авлигын индексээр оноо ахиулж чадах уу гэдэг асуудал хүлээлттэй байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье? -Монгол Улсын хувьд 2020 онд хийсэн ажлаа энэ удаа үнэлүүлнэ
637 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн энджээ Eaglenews 2022-02-06 09:47:00 0 Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх тоон мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинжилгээний хариу нь гарсан 637 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 392 нь Улаанбаатар хотод, 245 нь орон нутагт бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянбүрдийн зүүн талд байрлах авто засварын газарт гал гарсан талаар бид мэдээлсэн.
Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2 дугаар тасгийн 16 албан хаагч дөрвөн автомашинтайгаар очиж ажиллан, 15 минутад тархалтыг зогсоож галыг унтраажээ.
Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Он гарсаар улсын хэмжээнд мөс цөмөрсөн 7 удаагийн дуудлага бүртгэгдэж, алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Эрүүл мэндийн салбарт хийж буй цахим шилжилтийн талаар ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бодлогын хүрээнд цахим шилжилтийг салбар бүхэнд хийж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт 2021 онд томоохон ажлыг хийж дуусгалаа
Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин доржсүрэнгийн Сайзанмаатай ярилцлаа. -Анх СУИС-ийн босгоор алхаж байсан үеэс ярилцлагаа эхэлье? -2016 онд СУИС-д шалгалт өгөхөөр очиход ардын дуучны анги нээгдэж байсан юм. Тэр ангид тэнцэж МУГЖ, дэд профессор Л.Чулуунчимэг багшийн удирдлаган дор таван жил суралцаж төгссөн анхны 14 оюутны нэг нь би юм л даа
Эрхэм фэйсбүүк найз таньд өмсдөггүй мөртлөө байж л байдаг хүүхдийн тань өөрийн тань хувцас аль нэг буланд чинь байж л байдаг бизээ. Хэрэв тийм бол түүнийгээ надад өгөөрэй гэж хүсье
Цаг уурын байгууллагаас ирэх хоёрдугаар сарын цаг агаарын төлөвийг гаргажээ. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага, мөн Баян- Өлгийн ихэнх нутаг, Ховд болон Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар ялимгүй хүйтэрч, хоёрдугаар арав хоногийн эхэн хүртэл хүйтэн хадгалагдах төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун бүсийн нутгаар, дунд болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтрэх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэрихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4°С-аар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр 1-2°С-аар хүйтэн байх төлөвтэй байна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Ардын эрхээс Баянбүрд рүү явах замд зам дагуу гал гарч байна. Тодруулбал, авто засварын газар шатаж байгаа гэх мэдээлэл байна
Испанийн Засгийн газар “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөж байсан гадаа талбайд амны хаалт зүүх журмыг ирэх долоо хоногоос цуцлахаар болсон талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Каролина Дариас баасан гарагт мэдэгджээ.
“Энэхүү саналыг ирэх мягмар гарагт болох Засгийн газрын хуралдаанаар баталж, пүрэв гаргаас хэрэгжинэ” гэж К.Дариас Испанийн “Cadena Ser” радиод мэдээлсэн байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх худалдааны төв хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 2-ноос 15-ныг хүртэл амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. “Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 6-наас, “Баянзүрх”, “Бөмбөгөр” худалдааны төвүүд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх аж
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2022.01.31-ний өдрөөс 2022.02.04-ны өдрийг хүртэл хугацаанд буюу сар шинийн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил илрүүлжээ. Улмаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
ЭМЯ-ны мэдээллээр энэ сарын 3-ны байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдол 694 бүртгэгдээд байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 428, аймаг, орон нутагт 266 тохиолдол бүртгэгджээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэн М-ын эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан гэх хэргийг тус сумын иргэн Б нь хулгайлан авч явах замдаа осол гаргаж тухайн тээврийн хэрэгслийг зүс таних айлын хашаанд нуусан байсныг тус аймгийн цагдаагийн газрын ЭЦТ-ийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
ШАЛТГААН №1 Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны 12 сард хэвлүүлсэн тайланд дурдсан. ШАЛТГААН №2 Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй. ШАЛТГААН №3 Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна
Булган аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уячдын үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зогсоолоо гэж өнөөдөр /2022.01.04/ мэдээллээ. Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна
Өнөө маргаашдаа Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар ялимгүй цас орно хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хоёрдугаар сарын 5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна