Нийгэм
Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн
2022-2-10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.  -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болжээ
2022-2-10

Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг шалгаж эхлэхээс өмнө АТГ тус банктай холбоотой хэд хэдэн хэргийг шалгасан гэдгийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн хэллээ.  Тэрбээр "Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн компанийн захирал Б.Мөнхтөр, ТОСК-ын захирал А.Гантулга, хэлтсийн дарга асан н.Батбаатар, н.Гэрэлт-Од, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг шүүхээр шийдэгдсэн.  Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглахад хамтран оролцсон гэх үндэслэлээр нийтийн албад томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт 4 жил хорих ялаар шийтгэгдсэн байгаа. Хөгжлийн банктай холбоотой ийм хэргийн жишээ байна.  Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шүүхээс гэм буруутайд тооцож, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дахин хойшлов
2022-2-10

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 10.00 цагт  товлосон.

Гэвч шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч Ц.Энхтөр болон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй тул хуралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлууллаа.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Түр ирэгч, албан болон хувийн хэргээр 16389 гадаадын иргэн оршин сууж байна
2022-2-10

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16389 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 297, хөрөнгө оруулахаар 1523, хөдөлмөр эрхлэхээр 5607, гэр бүлийн зорилгоор 6340, суралцахаар 723, цагаачлахаар 1868, түр ирэгчээр 125 гадаадын иргэн байна.   Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны нэгдүгээр сард 1027 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 47 гадаадын иргэнд виз олголоо

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 39 гомдол, мэдээллийг хянан шалгав
2022-2-10

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 278 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 107 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Хурдан морины уралдаан зохион байгуулахаас сэргийлсэн хяналтыг чангатгана
2022-2-10

Жил бүрийн өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах зөрчил багагүй гардаг. Иймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүллээ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн
2022-2-10

Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагуудтай уулзлаа
2022-2-10

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Газпромбанкны удирдлагууд болон албаны бусад төлөөлөгчидтэй хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтад Газпромбанкны Нефть хийн төслийн газрын захирал, АО “Криогаз” ХХК-ийн Ерөнхий захирал Смелов Владимир Олегович, тус банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Нефьт хийн газрын дарга Радионов Михайл Юрьевич, орлогч дарга Лавров Леонид Алексеевич, хамтарсан компанийн Ерөнхий захирал Горелов Александр Витальевич, “Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн ТУЗ-ын дарга Лий Ил Гио, Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн захирал Н.Баярчимэг, Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Г.Даваажаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо. Газпромбанкны удирдлагууд уулзалтын эхэнд хамтарсан нэгж байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм

Удтал хүлээсэн хөөн хэлэлцэх хугацааны талаар нэгдмэл ойлголттой болно
2022-2-10

 Тодруулбал Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ямар хугацааны дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хууль /2015/-ийн 1.10 дугаар зүйлд зохицуулсан.

Х.Бадамсүрэн Шилэн дансны тухай хуулийг уландаа гишгэв
2022-2-10

Х.Бадамсүрэн Шилэн дансны тухай хуулийг уландаа гишгэж байна Шилэн дансны тухай хуулиар төрийн өмчит компаниуд цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээгээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уг хуулийг биелүүлэхийг хүсэхгүй байна

Х.Бадамсүрэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж ТББ руу 5.2 сая төгрөг шилжүүлжээ
2022-2-9

Х.Бадамсүрэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж ТББ руу 5.2 сая төгрөг шилжүүлжээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ёстой л ханаж цадахаа мэддэггүй нэгэн аж. Охиныхоо сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлж, 300 сая төгрөгөөр “Лексус-570” авч унасан гээд түүний тансаглалтай холбоотой баримт, фактууд өмнө нь хэвлэлээр хэдэнтээ гарч байсан. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 2 жилийн өмнө “Засгийн газар Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно” гэж мэдэгдэж байсан ч үнэн хэрэгтээ хариуцлага хүлээлгэж чадаагүй. Харин энэ 2 жилийн хугацаанд Х.Бадамсүрэн захирал төсвийн зардлыг хэмнэх Засгийн газрын тогтоолыг зөрчиж ЁСТОЙ ДААМ гарчээ

Тээврийн хэрэгслийн бүртгэл хийх 13 цэгийн хаяг, цагийн хуваарь
2022-2-9

Нийслэлд тээврийн хэрэгслийн бүртгэлийн 13 салбар хэлтэс ажиллаж байна

ЗГ: Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-нд болж, Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа.

Архивын 15 төрлийн лавлагааг нийслэлийн 30 хорооноос олгож байна
2022-2-9

Нийслэлийн Архивын газраас олгодог гурван төрлийн архивын үйлчилгээг нийслэлийн долоон дүүргийн долоон хорооноос олгодог байсан бол 2021 онд 15 төрлийн архивын лавлагааг нийт 30 хорооноос олгодог болж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулаад байна. Архивын лавлагааг хорооноос авах болсны сацуу цаасан суурьт архивын материалыг цахимжуулах ажлыг Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хотын засаглалыг сайжруулах төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/ болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй юм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой болжээ
2022-2-9

Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй 420 тонн тахианы махыг хэний зөвшөөрлөөр хилээр нэвтрүүлэв?
2022-2-9

Үндэсний гэсэн тодотголтой баяр наадмын сиймхийгээр УИХ хуулийг бөөндөж батлан хэсэг бүлэг хүмүүс, цөөн хэдэн дарга нарт үйлчилж ирснийг Монголчууд мэднэ. Хуулийн хулгай гэгддэг энэ үйлдэл голцуу наадам, цагаан сар, шинэ жилийн үеэр болдог. Тэгвэл үүнтэй агаар нэгэн явдал усан бар жилийн босгон дээр боллоо. Бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Монголчуудыг хордуулж мэдэх, стандартын шаардлага хангахгүй байж болзошгүй 420 тонн тахианы мах хилээр нэвтэрчээ.

"PISA" бол сурагчид олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрэглэх ур чадварыг шалгадаг
2022-2-9

"PISA" бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн унших ойлгох чадвар, математикийн суурь чадвар, сэтгэн бодох чадвар буюу танхимаар авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварыг үнэлдэг. "PISA"-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.   Манай улс "PISA" 2021 олон улсын судалгаанд дөрөвдүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна

Төрийн албаны ерөнхий шалгалт 4 дүгээр сард болно
2022-2-9

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв.

Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа
2022-2-9

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.

БНХАУ-аас оруулж ирсэн шинжилгээгээр баталгаажаагүй их хэмжээний тахианы мах худалдаанд гарсан байж болзошгүй
2022-2-9

Импортын мах махан бүтээгдэхүүнийг -18 хэмээс багагүй температуртай, зориулалтын хөргүүр бүхий чингэлгээр тээвэрлэнэ гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Гэвч энэ хуулийг ноцтой зөрчиж, зориулалтын бус таваарын чингэлэгт тээвэрлэсэн 420 тонн тахианы махыг шинийн нэгний өдөр хилээр оруулж иржээ

Б.Солонго: Хөгжлийн банкны 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо танилцуулж байна.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим мэдээлэл сонсож, Ерөнхий сайд чиглэл өгсөн. Хөгжлийн банк улс орны хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох тодорхой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой байгуулагдсан банк. Өнөөдөр өгсөн мэдээллээр нийт 3.1 их наяадын зээлийн багцтай бөгөөд үүнээс 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд багтаж буй. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авч байгаа. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. Мөн 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. 

Хоёрдугаар сарын 14-нөөс сургууль, цэцэрлэгийн хичээлийг 100 хувь танхимаар эхлүүлэхээр боллоо
2022-2-9

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл хийж байна.  Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгсөн байна

"Шилийн богд" уулыг чиглэсэн хөдөлгөөн их байна
2022-2-9

"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 8 буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум "Шилийн богд" ууланд 500 тээврийн хэрэгсэлтэй 2000 орчим хүн цуглаад байна.
Сүхбаатарын аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зам тээврийн осол, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамжийг өгч, хяналт тавьж ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Хоёр сурагч тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой
2022-2-9

Хүүхэд насанд авах ёстой суурь мэдлэгийн 60-70 хувь танхимаар олгогддог байна. Харин цар тахлын жилүүдэд хүүхдийн мэдлэг авах байдал эрс буурсныг судалгаа харуулж байна. 2019 оноос өмнө болон түүнээс хойшхи хугацаанд хуримтлагдсан хичээлийн хоцрогдол судалгааны үр дүнд харагдаж байгааг мэргэжлийн байгууллагаас онцоллоо

Япон, БНСУ-д очсон иргэд долоо хоног тусгаарлагдана
2022-2-9

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас БНСУ-д ирэх зорчигчдын тусгаарлалтын хугацаа 10 хоног байсныг 7 хоног болгон өөрчилжээ. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн БНСУ-ыг зорьж буй иргэд тухайн нислэгээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх шаардлага тавьж эхэлсэн байна. Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурав хоног (очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах шаардлагатай болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, 4 хоног гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно

“Хөх сувд-2022” мөсний баяр ирэх сарын 3-4-ний өдрүүдэд болно
2022-2-9

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уламжлал болгон “Хөх сувд-2022” мөсний баярын арга хэмжээг зохион байгуулдаг

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох ХУВААРЬ
2022-2-9

Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг хүргэж байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 2022.02.15, 2022.02.14
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж 2022.02.15
  • Насны хишиг 2022.02.15, 2022.02.24
  • Хүүхдийн мөнгөн хуримтлал 2022.02.17
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж 2022.02.15, 2022.02.24

Дэлгэрэнгүйг доорх зургаас харна уу.

Натурын замыг өнөөдөр түр хугацаанд хаана
2022-2-9

Натурын замыг дулааны шугамын засварын улмаас өнөөдөр түр хугацаанд хаана.

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.